6. Нууц

2.1K 140 6
                                    

Бэкхён намайг өрөөндөө дуудсан. Тэр хэлэхдээ надад ямар нэгэн чухал зүйлийн талаар хэлнэ гэсэн.



"Чи надтай трэйний байхдаа хэд хэдэн удаа харьцаж байснаа санаж байгаа байх. Гэхдээ энэ дүрэм одоо үйлчлэхгүй гэсэн үг биш. Энэ дүрэм шинэ аядолд хүртэл нөлөөлдгийг чи мэднэ. Түрүү жил дэбүт хийсэн охидын хамтлаг бид нараас болж тарсныг мэднэ биз дээ?" гэж түүнийг хэлэхэд би одоо л юу ярих гэж байгааг нь ойлгож байна.

"Би чамайг сайхан сэтгэлтэй гэж бодсон"

"Би бодсноос чинь өөр хүн." гэж хэлэн инээгээд тэр "Хэрвээ Чанёолд хайртай болохгүй гэвэл энийг чинь захиралд хэлэхээ больё" гэж хэллээ.




"Гэхдээ яагаад заавал ийм болзол тавьж байгаа юм?" гэж намайг асуухад тэр над руу дөхөж ирээд "Чи минийх болохоор" гэж хэлэхэд би түүнээс нэг алхам ухраад "Би биш Тэёон нь л чинийх" гэж хэлэн хаалга саван гарлаа.





Эргэж харах л юм бол буцчих юм шиг санагдаад нэг ч удаа эргэж харалгүй явсаар бэлтгэлийн өрөөнд ирлээ.




Би гэрлээ асаалгүй дотогш орон өөрийнхөөрөө бүжиглэнэ.


Энэ уур бухимдлыг зөвхөн бүжиглэж байж л арилгамаар...




Хичнээн цаг бүжиглэснээ ч мэдсэнгүй доош суун амран цагаа харвал оройны 8цаг болжээ.





Би коридорт ганцаараа алхан, яг Бэкхён Тэёон хоёрын ярилцаж байсан газрын хажуугаар өнгөрөхдөө хурдан алхлаа.


Дахин тийм яриа сонсохгүйн тулд...






Энт ээс гарахад аль хэдийн орой болжээ. Би утсаа гарган менежир лүү залгах гээд алхаж байгаад нэг хүнтэй мөргөлдчихлөө.


"Яаая"

"Зүгээр үү?" энэ хоолой танил байлаа.







"Бэк--?" тэр ам дараад хуруугаа өөрийн уруулдаа хүргээд "Чшш" гэж сануулаад намайг дагуулан машин руугаа алхлаа.







Би түүний машинд юу ч ярилгүй явсаар машинаас нь буун гэрлүүгээ алхаж байхад хойноос дулаан зүйл намайг бүрхэн авлаа. Би эргэж харах гэсэн боловч энэ тэврэлт чанга бас дулаахан байлаа.







Тэр тэврэлтээ сулруулан намайг өөр лүүгээ харуулан уруул дээр үнсээд "Санасан" гэж хэлэхэд нь зүрх минь гэсэж байлаа.



Би яах аа мэдэлгүй түүнийг гөлрөн зогсож байтал тэр ичсэн бололтой инээгээд "За би ингээд явья даа. Болгоомжтой ороорой" гэж хэлэн гараа даллан машин руугаа буцлаа.











*Тэр хоёрын энэ мөчийг хэн нэгэн хүн ажиглаж байлаа. Гэсэн ч тэр хоёр үүнийг нь мэдсэнгүй*









Бэкхёныг гэртээ ороход нэг л хоосон орчин угтаж авлаа.

Уул нь тэр өнөөдөр үнэхээр жаргалтай байсан юмсан.


Тэр буйдан дээр сууж буй Чанёол руу очиход Чанёол босч ирээд "Нахёнтой дахиж битгий уулз" гэж хэлэн хажуугаар нь зөрөх гэсэн боловч Бэкхён түүний гарнаас татан урдаа гаргаад "Яагаад" гэж асуухад

"Чи Нахёнд биш Тэёонд хайртай биз дээ? Зүгээр тэр Тэёонтойгоо явж үз! Битгий миний Нахёнтой зууралдаад бай!"

"Чинийх гэнэээ? Чи зүүдлээд байгаа юм биш үү?"

"Би биш чи л зүүдлээд байна. Бодит амьдралтайгаа эвлэр. Нахён одоо минийх!!!"


"Хуурамч үерхлийг би лав үерхэл гэж бодохгүй байна!"

Бэкхёныг ингэж хэлэхэд Чанёол түүнийг заамдан аваад зангидсан гараараа Бэкхёныг чанга гэгч нь цохиод "НАХЁН ЧАМААС БОЛЖ ЯМАР ИХ ШАНАЛДГИЙГ ЧИ МЭДЭХ ҮҮ? ТҮҮНИЙГ ЖАРГАЛТАЙ БАЙЛГАЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЯДАЖ ЖАРГАЛТАЙ БАЙГ ГЭЭД ОРХИ!!!!" гэж орилоход Бэкхён бас түүнийг цохин "ЧАМД БИД ХОЁРЫН АСУУДАЛ ХАМААГҮЙ!!!" гэж хэлэхтэй зэрэгцэн бусад нь бууж ирэн тэр хоёрыг салгалаа.







"Чам шиг амьтан эмэгтэй хүнийг яаж хайрлахыг мэдэхгүй!!!" гэж Чанёол хэлээд ёжтой гэгч нь инээгээд өрөө рүүгээ явлаа.











"Хамгийн хүчтэй нөхөрлөл хүртэл хайрын өмнө сөхөрдөг."

|Чи бол миний ертөнц†| [COMPLETED]Where stories live. Discover now