5. Хайр

2.2K 162 7
                                    

~Бэкхёны талд~

Чанёол Нана хоёрыг үерхэж байгаад уурлаж байна.

Магадгүй би тэрэнд дурлачихаж тийм үү?

Яагаад тэр намайг өөртөө татна вэ?

Бусад охидоос өөр юм.



Хамгийн сайн найздаа хайртай охиноо алдчихлаа гэж үү?

Чанёолд атаархаж байна. Тэр азтай юм. Надад яагаад энэ аз гээч зүйл ердөө тохиолддоггүй юм бол?

Бодолд автан сууж байтал хэн нэгний миний нэрийг дуудахыг би сонслоо.

Тэёон "Бэкхёнаа уулзах хэрэгтэй байна?"

"Яах гэсэн юм?"

"Намайг санахгүй байгаа юм уу? Би чамайг санаад байна." гэж хэлэн хошуугаа унжууллаа.

Өрөвдөлтэй юм. Яагаад миний хойноос ингээд гүйгээд байдаг юм бол?



Тэёон намайг харанхуй буланд аваачин намайг үнсэнгээ "Бэкхёнааа? Хайртай юу???" гэж асуулаа.

Би түүнд хайртай биш ч гэсэн "Тэёонаа хоёулангийнх нь харилцаа арай дуусаагүй байгааг чи минь мэднэ шүү дээ.." гэж хэллээ. Магадгүй би түүнийг гомдоохыг хүсээгүй байх.

Тэёон бол зүгээр л зохиомол үерхлийн минь эзэн шүү дээ. Яг л одоогийн Чанёол Нана хоёр шиг.






Би Нанаг олж уулзах ёстой юу? Би түүнийг санаад байна шүү дээ.


~Нанагийг талд~

Дормдоо ирэн хэнтэй ч юу ч ярилгүй өрөөндөө орон уйлж эхэллээ.

Нулимс зогсоо зайгүй урсаж амьсгалахад хүртэл хүндрэлтэй байна. Би Бэкхёныг зүгээр л шохоорхол төдий боддог байсан атлаа одоо ингэж шархлах нь түүнд хайртай байсны илрэл юм болов уу?

Утсанд мессеж ирлээ. Би уншсангүй. Бараг арван минут тасралтгүй мессеж ирсний эцэст утас дуугарлаа.

Би нусаа татан утсыг аван чимээгүй сонсвол Бэкхёны уянгалаг зөөлөн хоолой утасны цаанаас "Нахёнаа зүгээр үү? Би дормын чинь гадаа байна. Гараад ирээч" гэж хэллээ.

Би гармааргүй байсан ч зүрх минь гарахыг хүсэж байсан юм.

Эцэст нь би зүрхэндээ бууж өглөө.

Өмсөж байсан хувцастайгаа гадагш гарвал хар өнгийн машин байх бөгөөд Бэкхёныг энэ дотор байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.



Би машины хаалгыг татан орон суулаа.

Машинд анир чимээгүй ноёлоно.

"Ямаршуу байна даа?" гэж Бэкхёныг асуухад дотор минь сая сая бодлууд эргэлдэж байсан ч би зүгээр л "Хэвийн" гэж хэлэхийг илүүд үзлээ.

"Чанёол та хоёр юу болж байна?" гэж тэр дахиад ам нээлээ.

"Бид хоёр сайн байгаа" гэж хэллээ. Чанёолын оронд Бэкхён байсан бол арай илүү байх байсан биз?

"Анх Тэёон бид хоёр ч бас Чанёол та хоёр шиг харилцаатай байсан" гэж хэлэхэд би цочирдон ийм харилцаатай хүмүүс одоо болтол нэгэндээ хайртай байх боломжтой гэж үү гэж бодно.

Энэ удаад би ам нээхээр шийдлээ. "Чи Тэёонд хайртай юу?" гэж зориг гарган асуувал тэр хэсэг бодолхийлснээ "Тийм л бололтой" гэж хариулав.

Яагаад би түүнд найдаж байсан юм бол? Би түүнийг үгүй гэж хэлээсэй гэж хүсэж байсан.

Би түүний машинаас буун гэрлүүгээ хурдан алхаж эхэллээ.

Гэрийн гадаах цэцэрлэгт хүрээлэнд сууж байхдаа чичирсэн гараа гаргаж ирэн Чанёол руу залгалаа.

"Манай дорм луу хүрээд ирээч" гэж хэлэн тасаллаа.






~Бэкхёны талд~

Нанаг Тэёонд хайртай юу гэж асуухад би яагаад тийм бололтой гэдэг үг амнаасаа гаргасан юм бол? Тэёон бид хоёрын хооронд одоо юу ч байхгүй шүү дээ.

Намайг гэрт ортол бүгд хоолны ширээнийхээ ардаас угтан авлаа.

"Ээе Бэкхённигаар юу байна?" гэж Шиүмин хён асуухад би толгой дохин чимээгүй ширээнтй ард суулаа.

Нэг хүн дутуу байна?

"Чанёол хаачсан юм?" гэж намайг асуухад бусад нь тоолгүй "Нана дуудаад гэр лүү нь явчихсан сая таныг орж ирэхэд таараагүй юм уу?" гэж Сэүн асуулаа.

Нахён рүү буцаад очмоор байсан ч одоо бол чадахгүй би түүнд хэрэггүй.

~Нахёны талд~

Чанёолыг ирэхэд би түүнийг тэврэн аваад саяхныг хүртэл тэвчиж байсан бүх нулимсаа гаргалаа.

Одоо л бага зэрэг тайвширч байна.

Би Чанёолыг тэврэхээ болиод сандал дээрээ буцан суухад Чанёол хажууд суугаад нулимсыг минь арчиж өгөөд "Юу болсон юм?" гэж асуулаа.

"Би Бэкхёнд хайртай бололтой. Харин тэр Тэёонл хайртай. Чи энийг хэнд ч хэлэхгүй гэж амлаарай" гэж намайг хэлэхэд тэр "Бэкхён Тэёонд---" түүнийг ингэж хэлэхэл би амыг нь дараад "Юу ч битгий дуугар. Би дахиж Тэёон гэдэг нэрийг сонсмооргүй байна." гэж хэлэхэд тэр толгой дохин нэг гараараа миний гарнаас атгаад нөгөө гараараа намайг өөртөө татан тэврээд "Би хажууд чинь байгаа болохоор одоо зүгээр ээ" гэж хэллээ.


















"Миний чамд хэлээгүй үгэнд нуугдаж байдаг тэр би"

|Чи бол миний ертөнц†| [COMPLETED]Where stories live. Discover now