14.

1.6K 128 3
                                    

Захирлын өрөөнд бүгд цугларчээ.

"Бүгд энэ жил сайн ажиллаа. Манай компани шинэ охин хамтлагтай боллоо. Тэд маань ч мөн их амжилттай явж байна. Тэдэнд баяр хүргэе *алга таших* Харин одоо өөрсдийн санал бодлоо илэрхийлнэ үү"

Бүгд л бие биедээ баяр хүргэж зарим сонбэним нар соло албум гаргах тухай ярьж. Зарим нь дахин эргэн ирэлт хийх хүсэлт тавьлаа.

Харин над дээр ирэхэд би бодож бодож "Миний хуурамч үерхлийг зогсоож болохгүй юу?" гэж арай гэж асуулаа.

Захирал над руу нухацтай ширтэнгээ "Та хоёр энэ хугацаанд бие биедээ дасаагүй юу?"

Би толгой сэгсэрлээ. Харин Чанёол над руу ямар нүдээр харж байгааг би харж чадахгүй нь... Би түүний өмнө өчнөөн буруутай мэт санагдах боловч хайргүй хүнтэйгээ зууралдаж өөрийгөө ч тэр өөр бусдыг ч тэр зовоож болохгүй шүү дээ.

"За тэгвэл та хоёрын үерхэл энэ хүрээд өндөрлөсөн гэж ойлгож болох уу?" гэхэд би бас л толгой дохьлоо. "Чанёолд хэлэх үг байна уу?" гэж захирал асуухад тэр цөхрөнгөө барсан хоолойгоор "Байхгүй ээ" гэж хэллээ.

Би одоо л тэдний зүг арай гэж тогтож харвал бүгд л их урвагар бас их ядарсан харагдах боловч тэдний дундаас Бэкхён л хамгийн жаргалтай харагдаж байлаа. Гэхдээ тэр гаднаа худлаагаасаа гуниглахыг хичээн жүжиглэж байгааг би гадарласан юм.

"За өөр хэлэх зүйл юу байна?" гэж Захирлыг асуухад Бэкхён гараа өргөөд "Би болох уу?" гэж асууснаа хэсэг чимээгүй болсноо "Одоо хэлэх дэмий юм шиг байна." гэж хэлээд над руу харлаа.

Гэхдээ тэр над руу хараад инээмсэглэж байсан юм. Түүний инээмсэглэл надад хүйтэн хөндий биш харин маш дулаан дотно  санагддаг.

Би түүнээс харцаа салгаад захирлын зүг харахад тэр тарж болно гэж хэлээд бүгдийг нь өрөөнөөсөө гаргалаа.

Харин одоо би дуучин байхаа больмоор санагдаж байна. Зүгээр л энгийн хүн шиг амьдрах юмсан. Яагаад өөрийгөө дуучин болох гэж тэгж их хичээдэг байсныг ойлгохгүй юм.  Зүгээр л өөрийнхөө хайртай хүнтэйгээ аз жаргалтай л амьдарч байхад л болох байж... Гэхдээ одоо нэгэнт би энэ замыг сонгосон тал дундаасаа буцаж болохгүй. Шийдвэртээ бат зогсох болно. Алдсан ч бай оносон ч бай энэ бүгд зөвхөн миний л сонгосон зүйлс юм шүү дээ.






~Харин Нанаг захирлын өрөөнөөс гарсны дараа түүнийг дахин захирал өрөөндөө дуудлаа.~

Учир нь:

Бэкхён: Захирлаа. Би Нахёнд хайртай болчихож... Би түүнийг трэйний байхаас нь л мэддэг байсан. Гэхдээ би л түрүүлж тэрнийг өдөж түүнтэй юм ярилцахыг хүссэн. Тэгээд тэр надтай бага зэрэг харьцсан. Харин би түүнийг надтай харьцсныг таныг мэдвэл түүнийг дэбүт хийлгэхгүй байх гэж айсан юм... Тэгээд л таниас нууцалсан. Харин Тэёон үүнийг мэдчихээд намайг сүрдүүлсэн. Гэхдээ бид хоёрыг болзохыг зөвшөөрөөч. Та Нахёныг одоо энт ээс хөөх тухай бодож байгаа байх тийм үү? Тийм бол битгий тэгээрэй. Оронд нь намайг хөөчих...

Захирал: Нахёныг дуудчих.


~Нахён захирлын өрөөнд орж ирлээ~

Захирал: За Бэкхён? Чи сая надад сонголт өгсөх байх тийм үү? Нэг бол та хоёрын болзохыг зөвшөөрөх эсвэл чамайг энт ээс хөөх тухай.
Харин одоо би та хоёрт сонголт биш тушаал өгье.

Бэкхён чамайг цэрэгт явтал Нахён та хоёр хамтлгаа манай энт ийн хамгийн шилдэг, энэ цаг үеийн хамгийн шилдэг хамтлаг болгочих. Эксо ч тэр Дэстини ч тэр дэлхийд танигдсан хамгийн алдартай, дэлхийг өнцөг булан бүрийн хүмүүсийн хайртай хамтлаг болсон цагт. Би биш Нэтизэнүүд та хоёрыг хүлээн зөвшөөрөх болно.

Нахён тэр хоёрын юуны тухай ярилцаад байгааг ойлгохгүй байсан боловч сүүлдээ бага зэрэг ойлгож эхэллээ.

Тэр ч бас Бэкхёнд хайртай бололтой. Түүний төлөө улам ир хичээмээр санагдав.

Захирал: Ким Тэёоныг би зохицуулах болохоор Бэкхён битгий санаа зовоорой. Гэхдээ та хоёрт цаг бага байгаа шүү.

Тэр хоёр хоёул толгой дохин захирлын өрөөнөөс хамтдаа гарлаа.

Нахён: Би түрүүлээд явлаа.

Бэкхён: Ийм хурдан ажилдаа орчихож байгаа юм уу? Аргагүй л Нахён шүү *хацрыг нь чимхэх* Удахгүй уулзая *гараа даллах*












"Хүн болгон төгс нэгнийг хайдаг. Гэхдээ хайр тэдний бодлыг өөрчилдөг."



Админ:За ингэсгээд удахгүй өгүүллэг маань дуусах дөхөж байна шүү❤ Дуусах дөхөхөөр л сэтгэл хоосон оргиод толгойд ямар ч санаа орж ирэхгүй яаж аз жаргалтай төгсгөх тухай бодолж шаналж байна😥❤

|Чи бол миний ертөнц†| [COMPLETED]Where stories live. Discover now