9. Аялал

1.8K 134 5
                                    

"Удахгүй SM family concert болох болно. Тэрнээс өмнө Юнит хамтлаг шинэ дуу гаргах болно. Парист зураг авалт болох болохоор маргааш өглөө ачаагаа бэлдээд явцгаа"
















~ "Сайн яваад ирээрэй" гэж хэлэн Чанёол намайг тэврээд "Ахх санана даа" гэж хэлснээ Бэкхён руу харц чулуудаад "Миний охиныг сайн харж хамгаална шүү!!!" гээ хэллээ.






Би Чанёолруу байдгаараа муухай харсан ч тэр надаас айсан шинжгүй чанга инээгээд "За явдаа" гэж хэлэн гараа даллаад цааш явлаа.







"Сөүлээс-Парис чиглэлийн ***** онгоц удахгүй газардах тул зорчигч та бүхэн бүсээ бүслэнэ үү. Баярлалаа" гэж чанга яригчаар хэллээ.








Юна: Ахх Парис ч сайхан газар шүү...







Бүгд байрлах буудал руугаа очин ачаагаа янзлахаар боллоо.

"8:00 цагт буудлын ресторан д уулзая" гэж Сэүн хэлэн дотогш орлоо.

Би ч зарим нэг зүйлсээ янзлсаар шүршүүрт орчихоод гарж ирвэл цаг аль хэдийнээ 7:30 болчихож..

Нүүрээ будахад яг хангалттай цаг.





Би нүүрээ будаад доош ресторан руу буухад яг 8:00 цаг болж байлаа.

"Ахх манай бяцханаа цаг сайн барих юм гээч" гэсээр Сэүн болон бусад маань бууж ирлээ.









Бид хооллож дуусаад далай үзэхээр боллоо.




Далайн давалгаан чимээ тайвширлыг мэдрүүлж, зөөлөн үлээх салхи нь түүний бүх зовлонг аваад одчихсон юм шиг санагдана.








Бэкхён Нахёны хажууд суун түүний гарнаас зөөлөн атгаад "Гомдоож байсан бол уучлаарай" гэж хэллээ.

"Уучлалт гуйх зүйл байхгүй шүү дээ. Би л анхнаасаа Тэёон та 2ын харилцааг мэдэлгүй явсаар ийм зүйл болсон. Одооноос тэгэхгүй болохоор..."

Нахёныг үгээ дуусгахаас өмнө Бэкхён түүний уруул дээр үнслээ.


Нахён түүнээс салахыг хүссэн ч чадсангүй.


Хэсэг хугацаа өнгөрсний дараа тэд салж Бэкхён Нахёныг бодолд автуулан үлдээгээд цааш явлаа.




"Яагаад сэтгэлийг минь хоёрдуулаад байгаа юм бэ? Бюн Бэкхён?" гэж Нахён амандаа үглэн нүднээс нь чимээгүй урсах нулимсаа арчаад босон алхаж эхэллээ.








"Тиймээ надад Чанёол байгаа. Тэр л байхад хангалттай" гэж тэр өөрөө өөртөө давтан хэлж байсан ч зүрх нь түүний үгийг үл тоон Бэкхёныг нэхнэ.








Яагаад хүн хайрлах хүнээ өөрөө сонгож болдоггүй юм бэ? Яагаад заавал зүрх сонгох ёстой гэж?




Гэхдээ одоо би ингээд сууж болохгүй.

Маргааш маш чухал ажилтай шүү дээ.

Тиймээс амрах хэрэгтэй.

Тэр яг унтах гэж байхад түүний утас дуугарлаа.



Нахён дугаарыг харалгүй авахад түүний мэдэх танил хоолой утасны цаанаас сонсогдов.

"Юу хийж байна?"

"Өө Чанёолаа? Би унтах гэж байлаа"

"Өө сэрээчихсэн бол уучлаарай Нахёнаа... Зза тэгвэл одоо унт даа. Би чамайг зүгээр эсэхийг шалгар гэж л..."

"Зүгээр дээ. Маргааш зураг авалттай одоо ингээд амрая даа. Чи ч бас сайхан амраарай"

"За баяртай Нахёнаа"








Нахён утсаа таслан чимээгүйхэн инээмсэглэнэ.

Энэ дуудлага Бэкхёнаас байсан бол?

Хэрвээ тийм байсан бол би одоо уйлж байгаа юу?





Бэкхёныг бодох мөчид л түүний зүрх хурдан хурдан цохилно.












Админ: Ойрд завгүй байгаа болохоор өгүүллэгээ жаахан удаагаад оруулаад байгаа шүү хүүхдүүдээ❤Бас их богинохон болчихсон юм шиг санагдаж байна уу? Тийм бол ёстой уучлаарай.😌

|Чи бол миний ертөнц†| [COMPLETED]Where stories live. Discover now