13. Дахиад л Захирал!!!

1.6K 131 4
                                    

Destiny хамтлагийг захирал нь өрөөндөө дуудсан болохоор тэд өрөө рүү нь бага зэрэг айдас сандралтай орж ирлээ.

Харин тэднийг угтсан орчин бол Эксогийнхан ч бас тэнд байлаа.

Нахён юу болох гээд байгааг ч тааварлаж чадахгүй нь...

"Өчигдөр зөвлөлүүд хуралдаж СМ-ийн шинэ ирээдүй болох Destiny мөн манай энт ийн хамгийн шилдэг хамтлагуудын хоршил дуу гаргахаар болсон. Энэ нь Destiny хамтлагийн хувьд маш том боломж шүү. Хүн бүр хамаг хүчээ дайчлан энэ удаадаа амжилттай байх юм бол би та нарт харамгүй бэлэг өгөх болно шүү." гэж захирал хэллээ.

Тэр үнэхээр мөнгөнөөс өөр юу ч мэдэхгүй юм.

Тэр бидэнд зураг авалтын хуваарийг өглөө.

Энэ удаад бид нар Канад явах бололтой.

Яагаад? Яагаад заавал Эксо гэж? Яагаад заавал Бэкхён гэж?

"Зураг авалт чинь удахгүй болох учраас тэр болтол 2 хоног сайхан амраад ав. Тэгээд ураад өг!!!" гэж захирлыг хэлэхэд бүгд л худлаагаасаа инээн алга ташина.

Аргагүй дээ бид нар чинь жүжиглэхдээ сайн болчихсон улс шүү дээ.

Трэйний байхад үргэлж л жүжиглэлт хамгийн чухал нь байсан.

Гэхдээ би хэнийг худал хэлж буйг, хэнийг үнэн хэлж буйг ялгадаг болчихсон шүү дээ.




Амралтын эхний өдөр:

Хани: За бүгдээрээ авч явах зүйлсээ бэлдсэн биз дээ?

Сүжон: Тиймээ бүгд бэлэн!!!

Жэсси: Хурдан явцгаая. Би хурдан буцаж ирээд унтмаар байна.

Хани: Жэсс!! Чамд сонирхолтой санагдахгүй байна уу?

Жэсси толгой сэгсрээд: Би наснаасаа их далай үзсэн.

Сүжон тоглоомоор: Тэгвэл чи үлдэх юм уу?

Жэсси маш баяртайгаар толгой дохиод: Болох юм уу? Би үлдэе тэгэх үү гуйя *алга хавсрах*

Хани: За тэгдээ. Чамайг авж явбал хөгжилдхөөсөө илүү чамайг хараад гуниглхх нь байна.

Жэссиг өрөөндөө ороход нь Нана: Заавал Эксо сонбэним нартай цуг явах хэрэг байна уу?

Сүжон: Байлгүй яахав... Манай Кай убба явна гэж бодохоор л... Би энэ энт д орж ирхээсээ өмнө л түүнд дуртай байсан. Энэ энт д орж ирсэн шалтгаан ердөө л Кай убба шүү дээ.*инээх* Гэхдээ бодож байснаас минь өөр ааштай байсанд нь бага зэрэг гонсойсон. Тэр тайзан дээр бяцхан хүүхэд шиг аашилж, дуугаа үнэхээр өөгүй төгс хийдэг ч тайзнаасаа буугаад үнэхээр муухай ааштай болчихдог нь харамсалтай. Гэхдээ зүгээр ээ хэзээ нэгэн цагт би тэрэнтэй илүү дотно болсон байх болно. Гэснээс та хоёр энийг хэнд ч хэлж болохгүй шүү!!! Бас тэрний хажууд намайг эвгүй байдалд оруулж болохгүй, гэж хэлээд долоовор хуруугаа уруулдаа ойртуулахад бид хоёр ч бас түүнийг дуурайн долоовор хуруугаа уруулдаа ойртуулаад толгой дохилоо.

Би үнэхээр Бэкхёний царайг дахиж хармааргүй байна. Тэртээ тэргүй удахгүй уулзахаас л хойш...

Хөгшин шуналтай захирлын хараал идэг!!!!

Гэхдээ Хани Жэсси Сүжон гээд бүгд л намайг Бэкхёнтой дахин харицахаа больсон. Аль эсвэл түүнийг надад сайхан ханддаг болсон гэж бодож байгаа. Энэ л үед нь урмыг нь хугалж болохгүй мэт санагдан хүчээр шахуу ачаагаа аван гэрээс гарлаа.

Үүдэнд Чанёол Кай Сэүн гурав машинтайгаа ирсэн байлаа.

Би ч бага зэрэг инээмсэглээд "Өглөөнрй мэнд!" гээд гар даллахад өөдөөс Чанёол Сэүн хоёр л зөрүүлж даллав.

Кай!!! Энэ ёстой зивүүн амьтан юм!!! Яаж ийм их зантай бардам байдаг байна аа... Бас энэ Сэүн дуртай дургүйхэн нэг юм даллах шив!!! Бодох тусам уур хүрэн буцаад гэр лүүгээ орох бодол төрж байтал "Алив суухгүй юм уу?" гэх Чанёолын баргил хоолой намайг цочоолоо.

Би зүрхээ даран амандаа бага зэрэг ёолочихоод машин руу нь орж суув.

"Нөгөө хэд түрүүлээд явчихлаа" гэж Чанёолыг хэлэхэд би толгой дохиод "Зөвшөөрсөнд баярлалаа" гэж хэллээ.

Гэнэт Чанёол над руу ойртлоо. Гар нь миний ар луу явах үед нь би нүдээ тас анин шүлсээ год хийтэл нь залгив.

Хамгийн аймшигтай нь машин чив чимээгүй байхад миний шүлсээ залгих дуу аймар чанга сонсогдож орхив.

Хацар халуу дүүгэн улайж байгааг би мэдэрсэн юм.

Хэдхэн секунт хэдэн цаг мэт л санагдана.

Гэнэт нэг зүйл тог хийн дуугарахад би гайхан нүдээ нээн дуу гарсан зүг харвал сүүдлийн бүс?

"Би чамайг яахчгүй ээ. Би Бэкхён шиг биш" гэж бага зэрэг ууртай хэлэхэд нь би чимээгүй л түүнийг ажиглан суулаа.









<<Би хэлмээргүй байна.
Чамгүй байх ямар хэцүү байгааг бас ямар их санаж байгаагаа хэлмээргүй бүр ганц ч үг цухуйлгамааргүй байна. Шуудхан мэдэгдэж чадахгүй ч үг үйлдэл бүрийн минь цаана энэ бүгд нуугдаж байгаа. Яаж ч хичээсэн сэтгэлээ би хуурч чадахгүй нь..>>

Админ: Таалагдаж байгаа гэж найдъя✌ Гоё сонирхолтой сонин содон зүйл болохгүй байгаад уучил🤗🤗🤗

|Чи бол миний ертөнц†| [COMPLETED]Where stories live. Discover now