11.

1.7K 123 7
                                    

Тэёон "Бэкхёнаа чи тэр Нана тай ямар холбоотой юм!" гэж эрхэлсэн янзаар ярихад Бэкхён чимээгүй л байна.


"Би чамайг ямар их санаж байгааг мэдэх үү?" гэх нялуун Тэёоны хоолой дахин гарна.



Бэкхён чимээгүй байсаар л...






Тэёоны эрхэлсэн баахан үгсийн дараа Бэкхён одоо л нэг юм ам нээх нь үү гэлтэй хоолой засаад "Тэёонаа би энийг хэлэх гэж их бодлоо л доо"





Тэгээд цааш үргэлжлүүлэн "Хоёулаа одоо энэ хариьцаагаа больцгооё. Би өөр хүнд татагдаж байна" гэж хэлэхэд сэтгэлээс минь нэг бул хар чулуу аваад хаячихсан ч дахиад бүүр том бул хар чулуу авчраад тавьчихсан юм шиг санагдана.







Цаана нь Тэёоны уйлан нулимсаа татах дуу сонсогдоно.




Би үүнийг цааш нь сонсож чадахгүй бололтой...



Би тэр хоёрыг тэнд нь орхихоор шийдэн өөрөө өөрийнхөө өрөө рүү алхаж эхэллээ.




Нанаг явсны дараа--------







"Одоо ингээд болье. Тэёонаа" гэж Бэкхён гуйсан өнгөөр хэлэхэд

"Чи Нахёнд сайх тийм үү?" гэж Тэёон асуулаа.






Бэкхён чимээгүй л сууна. Түүний энэ байдал түүнийг Нахёнд хайртай гэдгийг нь нотлох шиг...







"Тиймээ тэгвэл би захиралтай уулзах хэрэгтэй тийм үү?"


Тэёон ингэж хэлэхдээ үнэхээр шийдэмгий сонсогдож байлаа.

"Юуг хэлэх хэрэгтэй гэж?" гэж Бэкхён гайхан асуувал.


"Алинаас нь эхлэх үү? Нанаг трэйний байхдаа та нартай зууралддаг байсныг? Тэгээд тэр хөөгдөх ёстой байсныг? Эсвэл тэр одоо Чанёолтой үерхдэг байж чамд сээтэн хаядгийг ч юм уу?" гэж ёжлонгуй хэлнэ.




Бэкхёны дотор олон зүйлс бодогдож эхэллээ.



Саяхан хүртэл дэбүт хийх гэж байсан хамтлагийн гишүүн Бэкхёнтой харьцснаас болж тэр хамтлаг дэбүтээ хийхээ больж тарсан...



Одоо Нахёныг трэйний байхдаа тийм зүйлс хийсэн гэдгийг захирал мэдвэл Нахёны урлагийн амьдрал энэ хүрээд замхрана гэсэн үг...



Энэ бүгд анхнаасаа л миний буруу байж гэж Бэкхён бодон шанална...







Тэр санаа алдаад "Тэгээд юу хүсэж байгаа юм?" гэж Бэкхён асуухад Тэёон инээгээд "Сайн хүүхэд" гээд цааш үргэлжлүүлэн "Намайг чам ямар и хайртайг чи мэднэ тийм үү? Тиймээс одоо наад Нахёнаа хаяаад надтай хамт бай. Эс тэгвээс Нахёны урлагийн амьдрал энэ хүрээд дуусаж магадгүй чи мэдэж байгаа биз дээ Бяцхан Бэкхённи" гэж Тэёоныг хэлэхэд Бэкхёны уур дээд цэгтээ хүрж байсан ч тэр худал инээмсэглээд "Мэдэлгүй яахав хонгор минь... Чиний хүсэл надад тушаал шүү дээ" Бэкхён ингэж хэлж байхдаа дотроо Тэёоныг хэдэн янзаар алчихсан.



"Удахгүй Сөүл буцахаараа чамайг эрхлүүлээд өгье" гэж хэлээ утсаа тасалсныхаа дараа тэр утсаа газар шидэн уураа барихыг хичээж байлаа.


Тэр хэзээ ч ийм дорой байдалд орж үзээгүй. Үргэлж л өөрийнхөөрөө зүтгэдэг байсан Бэкхён одоо хайчаа вэ?


-------


Нахён өрөөндөө орж ирэн цүнхээ сандал рууга шидэн өөрөө орон дээрээ үсрэн хэвтээд Бэкхёны хэлсэн үгсийг бодож эхэллээ.



Тэр Тэёонд хайргүй байж тийм үү?

Тэгвэл хэнд хайртай гэж?

Арай нөгөө дэбүт хийж чадаагүй хамтлагийн Бэкхёнтой нэр холбогддог Хюжин гэдэг охин юм болов уу?

Тэр охин нь надаас юугаараа илүү гэж?



Нахён босон өөрийгөө толинд хараад "Гологдохоор юм алга л байх юм" гэж хэлэн санаа алдаад "Гэхдээ Тэёон Хюжин хоёрын хажууд би хумхын тоос төдий л байх" гэж хэлэн тэнэг юм шиг инээгээд "Би яагаад Бэкхёныг хардаад байгаа юм бол?" гэж өөрөө өөртэйгөө ярина.







Хоёр талд нэгнийгээ санан тэр хоёрт нэгнээ бодоогүй нэг ч өдөр гэж байхгүй юм шиг ээ.

















Админ: За энэ хоёрыг яах вэ байз? Та нарт минь санаа байна уу?😂

|Чи бол миний ертөнц†| [COMPLETED]Where stories live. Discover now