001. Уулзалт

2.1K 123 3
                                    

    Наран хатан тэнгэртээ хөөрч ажилсаг зөгийнүүд энд тэндгүй нисэх нь юутай үзэсгэлэнтэй.

    Алаглан ургасан цэцэгс эмнэлэгийн цэцэрлэгт хүрээлэнг улам үзэсгэлэнтэй болгож бяцхан хүүхдүүд энэ тэрүүгээр гүйлдэн инээх нь ч бас яг л энэ мөчийг ингээд зүрх сэтгэлдээ тодоос тод буулган авах хүсэлийг минь улам л нэмэгдүүлж байлаа.

    Би инээмсэглэн алхасаар сарнай цэцэг дээр очин хэсэг ажнав.Үзэсгэлэнтэй хэдий ч өрөвдөлтэй... Тэдэнд ердөө амьдрах гуравхан өдөр байна...

    Гүн бодол минь хэн нэгэн "Суран аа" хэмээн дуудахад үгүй болов. Гайхан эргээд харвал хамгаас хайртай нэгэн минь байв. Би түүн дээр гүйн очоод, бүсэлхийгээр нь гараа оруулан тэврэн зөөлөн үнэрийг нь уушиг аа дүүртэл сорон үнэрлэж байлаа. Тиймээ, тэр бол миний хайртай залуу Мин Юнги.

Юнги - Намайг санасан уу?

- Тиймээ. Яагаад бүтэн сар ирсэнгүй вэ?

Юнги - Удахгүй эргэн ирэлт хийх тул маш их бэлдэж байна шүү дээ!

- Цомог чинь бэлэн болвол хамгийн түрүүнд надад өгнө шүү! Бас хоол ундаа сайн идэж байгаарай.

Юнги - Ойлголоо Мин хатагтай!

    Юнгиг ингэж хэлэхэд би инээн тэврэлтээ сулруулж түүний нүүр лүү харан хэсэг зогсов. Энэ царайг хэтэрхий их саначихаж.

    Намайг түүнийг ширтэж эхлэхэд тэр ч бас зүгээр байсангүй над руу ойртож эхэллээ. Зүрх минь хурдан лугшиж, хацар халуу дүүгэж байсныг би мэдэрлээ. Нүдээ анин түүнээс үнсэлт хүлээн зогсоход тэр над руу ойртсоор хамар дээр минь шоб хийтэл үнсчихээд яг л жоохон байхдаа инээдэг байсан шигээ буйлаа гарган инээлээ. Би өөрийнхөө үйлдэлд ичин доош харах ба тэр намайг тасралтгүй ширтсээр байсан юм.

    Би энэ эвгүй байдлыг төгсгөл болгохоор ярианы сэдэв өөрчлөн ам нээв.

- Чи нүүр халхлах зүйлгүй гарж болж байгаа юм уу? Фэнүүд чинь харчихвал яах юм?

Юнги - Манай арми нар ойлгоноо. Битгий санаа зов.

- Мм, найдаж л байна.

Юнги - Орох уу?

    Бид эмнэлэгийн цэцэрлэгт хүрээлэнгээс гаран миний өрөөний зүг алхаж эхэллээ.

    Түүний том бас дулаахан гар миний гарыг бүхэлд нь атгаж байв. Би ичихээ болин инээмсэглэлээ. Магадгүй хэт жаргалтай байсан байх.

    Тэр намайг оронд минь хэвтүүлэн хөнжлийг минь нөмрүүлээд духан дээр минь үнсэн "Завгүй болохоор явлаа шүү!" хэмээв.

- Ойлголоо.

    Юнги "Дараа ирнэ ээ" хэмээн өрөөнөөс гарч би тэндээ инээмсэглэсээр үлдэв. Удалгүй нойр хүрэн нүд анилдаж эхлэхэд өөрийн зүүдний хаант улс руугаа явлаа.

[✔︎] 𝐒𝐄𝐄𝐒𝐀𝐖 ᵐⁱⁿ ʸᵒᵒⁿᵍⁱWhere stories live. Discover now