02. Нэг сар

689 96 1
                                    

    Баруун гаранд минь өвдөлт мэдрэгдэхэд бага зэрэг ёолон нүдээ нээлээ. Сувилагч өглөөнийхөө тариаг хийж байв. В2 хэмээх булчингийн энэ тариа үнэхээр их өвддөг. Амин дэмтэй боловч бие рүү шингэн орохдоо хэт их өвтгөдөг нь харамсалтай юм.

Сувилагч - За, болчихлоо. Өвдсөн үү эгчээ?

- Бага зэрэг л...

Сувилагч - Энэ тариаг эмч өглөө оройдоо хийж байгаарай гэсэн. Та сайн тэвчээд хурдан тэнхэрдэг юм шдээ!

- Ойлголоо.

Сувилагч - Оройныхоо хоолны дараа эмчийн өрөөнд очоорой.

- За. Юу... нөгөө... би өнөөдөр түр эмнэлэгээс гарж болох уу?

Сувилагч - Уучлаарай. Одоохондоо болохгүй ээ. Та хоёр хонгийн дараа гараарай!

    Би дурамжханаар "За за" хэмээн хариулахад тэр инээмсэглэсэн чигтээ ямар нэгэн аппрад тохируулж байгаад гарж одлоо.

    Өнөөдөр юу хийх вэ, хммм? Юнги завгүй байгаа даа. Би БигХит дээр очмоор байгаа ч чадахгүй нь.

    Гиюүрэн сууж байтал гэнэт нэгэн санаа орж ирлээ. Би ёжтой инээсээр өрөөнөөсөө гаран эмч нарын өрөө лүү явав.

---

    Өөрийгөө толинд хэд хэд харан инээмсэглэнэ. Би магадгүй эмч болох хэрэгтэй байсан байх т.т
Сайхан харагдаж байна. Эмчийн цагаан хүрмийг өмсөх үнэхээр сүрдмээр юм аа.

---

    Эмнэлэгээр эмчийн хувцастай алхаж байтал Пак эмч ирж байгаа харагдлаа. Юу хийхээ мэдэхгүй тэндээ булагнаад зогсож байтал над дээр хүрж ирээд "Шинээр ирсэн дадлагийн оюутан И мөн үү?" хэмээлээ.

    Би сандран "Ү-Үгүйээ нөгөө...т-тиймээ!" гээд ойлгогдохгүй хачин зүйл хэлж орхив.

    Суранаа чи юу яриад байгаа юм бэ!

Пак эмч - Тэгвэл өөрөө хэн билээ? Харж байгаагүй царай байх чинь?

- Н-Нөгөө... Юу...

    Асуултанд нь хариулж эс чадан зогсож байтал үргэлж авралын бурхан минь болж явдаг найз Чэёон маань хүрээд ирэх нь тэр.

    Би сая л нэг юм тайвшран түүн дээр очоод "Юу хэрэгтэй вэ?" хэмээн худал жүжиглэсээр Пак эмчийг ардаа орхин явж одлоо.

Чэёон - Чи чинь галзуурчих аа юу? Эмчийн хувцас өмсчихсөн юу хийж байгаа юм?

- Эмнэлгээс гарах гээд л...

Чэёон - Тэнэг гэдэг нь! Чи гарч болохгүйгээ мэдэж байгаа биз дээ?

- Мэднэ ээ ,гэхдээ хөгжилтэй байна шүү дээ! Чи өөрөө юу хийж байгаа юм?

Чэёон - Чамайг эргэх гэж ирсэн ч байсангүй.

    Чэёон зальтай гэгч нь инээмсэглээд "Нэгэнт эмчийн хувцас өмссөн юм чинь гарч зугаалах уу?" гэв.

---

Эмч - Чи чинь хаашаа явчихдаг хүн бэ?

- Уучлаарай эмчээ!

Эмч - Дахиж миний зөвшөөрөлгүй гарч болохгүй шүү!

- Ойлголоо.

    Эмчээс өршөөл эрээд шинжилгээ авах өрөө рүү явлаа.

-Хоёр цагийн дараа-

Эмч - Сэтгэлийн хаттай байгаарай Суран аа!

- О-Ойлголоо. Юу болсон юм?

Эмч - Чиний хавдар бүх биеэр чинь маш хурдтай тархаж, чамайг бага багаар үгүй хийж байна.

    Зөвхөн надад биш эмчид ч бас үүнийг хэлэхэд хэцүү байгаа бололтой нүд рүү минь эгцэлж харж чадахгүй байлаа.

Эмч - Тиймээс чамд амьд явах нэг сарын хугацаа байна. Үүнээс ч бага байж мэднэ.

    Эмчийг ингэж хэлэхэд цээжинд минь нэг бул хар чулуу хэзээ ч гарахгүй мэтээр тогтчихсон юм шиг нэг л хүнд санагдаад эхэллээ. Мэдээж энэ бүхэн хэт гэнэтийн байсан юм. Зүгээр л бүх зүйл...

- Ю-Юу гэсэн үг юм? Н-нэг с-сар?

Эмч - Уучлаарай! Би чамайг эдгээж чадна гэж бодсон ч... бодит байдал дээр чадахгүй юм шиг байна.

[✔︎] 𝐒𝐄𝐄𝐒𝐀𝐖 ᵐⁱⁿ ʸᵒᵒⁿᵍⁱWhere stories live. Discover now