12. Бидний хайрын түүх

389 61 0
                                    

Жүхёг - За одоо эхлэж болно оо.

*Өнгөрсөнд*

    Австралид хоёр жил стиллист мэргэжлээр суралцаад нутагтаа ирлээ. Аавын минь найз нэг энтэртайнмэнтэд ажилладаг гэсэн. Тэгээд тэндээ намайг стиллист мэргэжлээр оруулж өгнө. Аавын өгсөн хаягаар нь очоод харвал нилээн өндөр барилга байлаа. Би сандарч байсан хэдий ч сандралаа арай ядан тэвчин дотогш орлоо. Энэ энт нэг л хамтлагтай ба би тэдний стиллистээр орохоор болсон. Уг хамтлаг нь долоон гишүүнтэй бөгөөд надад бүгд л царайлаг харагдаж байсан юм даг.

---

    БигХит энтэртайнмэнтэд ороод жил хагас болов. Би ч орчиндоо дасан ажиллахад илүү амар болж байлаа. Харин энэ бүх хугацаанд Шюга гэх тэр залуу миний анхаарлыг маш их татаж байсан юм.

Жонгүг - Суран эгчээ энэ!

- Аан за.

    BTS одоо маш чухал хөгжимийн тэмцээнд үзүүлбэрээ үзүүлэх гэж байгаа бөгөөд би тэдэнд тусалж байв. Бусад ажилчид BTS-тэй нэг их дотно байдаггүй ч би тийм биш байлаа. Би Тэхён Жимин хоёртой нас чацуу бөгөөд Жонгүг надаас дүү байсан юм. Хамтлагийнхан надад их сайн ханддаг. Анх энд ирсэн цагаас л яг л өөрсдийнхөө дүү мэт хайрлаж хүнд хэцүү үед минь тусалдаг байлаа. Би ч гэсэн тэдэнд чадлынхаа хэрээр сайхан харагдахад нь тусалж нүүр үсийг нь янзалж өгдөг байв. Гэхдээ би ихэнхдээ Шюга болон Тэхён хоёрын үс нүүрийг нь засдаг. Надаас өөр стиллистүүд ч бас байгаа шүү дээ, би тэдний ажлыг булааж болохгүй. Гэхдээ би нэг зүйлийг маш сайн мэдэж байна. Энэ бүхэн хэтэрхий хурдан болоод өнгөрсөн байж болох ч би түүнд сайн. Би Мин Юнгид сайн!

    Орой болоход ядар ч үхэх гэж байгаа хүн амьтан нь мэдэгдэхгүй юм гэртээ орж ирлээ. Орон дээрээ таван хошуу болж хэвтээд санаа алдав. Өнөөдөр тэд үнэхээр язтай байсан! Ялангуяа Юнги... Утсанд минь "Гараад ир" гэсэн зурвас ирэхэд Тэхён байх гэж бодон ядарч байсан ч гэсэн гадуураа хүрмээ нөмрөөд гэрээсээ гарав. Би зөвхөн тэдний нүүрийг будаад зогсохгүй зараалд ийш тийш гүйж, арын албаныханд тусалсаар байгаад хамаг эрч хүч минь дуусчихсан. Гэхдээ Тэхёнтой сайн найзууд болохоор дуудлагыг нь үл тоож чадахгүй нь.

    Байрны урд хэсэгт байх савлуур дээр нэг хүн газар ширтээд сууж байлаа.

- Яа Ким Тэхён! Хар шөнөөр хүн дуудахаа боль гэж хэлсэн биз дээ? Дахиад ингэвэл жинхнээсээ гарч ирэхгүй шүү.

    Би санаа алдаг хажууд нь суутал Тэхён биш Юнги байв. Хүлээгээрэй! Яагаад Юнги энд...?

- Ч-Чи энд юу хийж байгаа юм?

Юнги - Суран....

- Юу болсон юм? Яагаад чи энд...?

    Тэнгэрт саран авхай үл үзэгдэх бүрхэг шөнө. Салхи хүчтэй салхилаж, өмсөж гарсан нимгэхэн цамц минь намирна.

Юнги - Суран... Би чамд сайн.

    Магадгүй тэр согтчихсон байгаа байх. Тийм ээ яг тэгж. Үгүй бол ийм зүйл болох боломжгүй шүү дээ!

Юнги - Гайхаж байна уу? Ахх тийм дээ. Чи яг намайг солиотой хүн шиг харж байгаа байх. Гэхдээ энэ үнэн...
Миний найз охин болох уу?

     Түүнийг ингэж хэлэхэд би гайхсандаа нүдээ бүлтийлгэн, дэмий л хариу хэлж чадалгүй амаа ангалзуулж байлаа. Тэр... Надад сайн?

*Одоо*

Жүхёг - Шюга хён ингэж таныг гуйж байж ээ?

- Тиймээ. Би тэр үед их догдолсон шүү!

Жүхёг - Та шууд зөвшөөрсөн үү?

- Харин л дээ... Яасан юм бол?

[✔︎] 𝐒𝐄𝐄𝐒𝐀𝐖 ᵐⁱⁿ ʸᵒᵒⁿᵍⁱOnde histórias criam vida. Descubra agora