08. Айсан

447 68 0
                                    

    Бид хоёрын дунд чимээгүй орчин үүсэн хэн ч юу ч үл ярина.

- Юнги... Чи надаас залхаж байна уу?

    Би ингэж хэлэн нулимстай нүдээр түүн рүү харахад тэр над руу бас л тийм гэхийн аргагүй харцаар харав.

- Ойлгомжтой...

    Машины цонхыг бороон дуслууд илүү хүчтэй бүрхэж эхлэхэд би тоолгүй шууд л буув. Тэр намайг дуудсангүй. Магадгүй бидэнд хугацаа хэрэгтэй байх. Гэхдээ надад ердөө нэг сар байгаа шүү дээ!

    Арьсанд минь бороон дуслууд нэг нэгээрээ хүрж , хаашаа явж байгаагаа үл мэдэн зөвхөн урагш алхана. Нэг жижигхэн зүйл гаранд минь мэдрэгдэхэд гар луугаа харвал нэгэн шүхэр барьсан бяцхан хүү зогсож байлаа. Тэр хүү надад барьж байсан шүхрээ өгөөд "Та норчихож" гэв.

    Би инээмсэглэн тэр хүүхдийн өндөрт тааруулан суугаад "Эгч нь зүгээр дээ. Чи харин ханиад хүрж болохгүй шүү!" гэв.

- Манай ээж тэр дэлгүүрт ажилладаг. Тийм болохоор би норохгүй ээж дээрээ очиж чадна. Та хаашаа явж байгаа юм?

Би санаа алдаад "Харин л дээ"

- Намайг Пак Борам гэдэг.

- Мин... Үгүй ээ Хан Суран.

Борам - Аан... Та манай эгчтэй их адилхан санагдаад ганцааранг тань орхиж чадсангүй.

- Эгч чинь хаана байгаа юм?

Борам - Диваажинд... Намайг хүлээж байгаа.

    Хэн нэгэн "Суран" гэж дуудахад Борам бид хоёр тэр зүг рүү харвал Юнги ирж байлаа. Тэр шүхэргүй байх ба холоос харахад л тэр чигтээ норсон нь элт. Үс нь норсоноос болж нүднийх нь өмнүүр унжиж, цагаан арьс нь цонхийсон байв. Өмссөн нимгэн даавуун цамц нь норон биед нь наалдаж гэрэлтэж байлаа. Тэнэг амьтан бороо орж байхад шүхэргүй юугаа хийж байгаа юм! Ханиад хүрчихвэл яах болж байна? Арми нарынхаа сэтгэлийг боддоггүй мангар амьтан.

Борам - Эгч ээ би ингээд явлаа. Ээж санаа зовж байгаа байх.

    Борам ингэж хэлээд цааш дэлгүүр лүү гүйн алга болоход би түүний шүхрийг барьж зогссон хэвээр Юнги рүү ширтэнэ. Тэр гүйсээр миний өмнө ирээд шууд л тэвэрлээ. Энэ тэврэлтийг хэтэрхий их саначихаж.

- Ю-Юнги.

Юнги - Суранаа, уучлаарай. Чамайг машинаас буухад чинь шууд л очих байсан юм. Хүлээлгэсэнд уучлаарай.

    Юнги надаас уучлал гуйн юу нь мэдэгдэхгүй шулганаад байхаар нь эгдүү хүрээд тэсэлгүй инээчихэв.

    Юнги хөндийрөн мөрнөөс минь барин өөр лүүгээ харуулаад "Яагаад инээгээд байгаа юм? Намайг чамд ямар их санаа зовсоныг мэдэж байна уу?"

- Санаа зовох юу байна? Би л болсон хойно явлаа гээд хаа холдов л гэж дээ.

Юнги - Жи-Жимин над руу залгаад чамайг нэг эрэгтэй хүнд тэврүүлээд зогсож байна гэж хэлсэн.

    Би түүнээр тоглохоор шийдэн түүнээс холдож зогсоод "Ингэх байсан юм бол яах гэж намайг орхисон юм? Зүгээр л миний асуултанд хариулах байсан юм" гэв.

Юнги - Миний бүсгүй болохоор надад итгэнэ гэж найдсан. Гэсэн ч... чи орхиод явчихсан.

- Мангар амьтан минь би өөр хүнтэй явса-

Юнги - Би чамайг алдахаас айсан тэнэг минь! Миний Суран өөр хүний Суран болчихвий гэхээс айсан гэж байна. Бас... овгоор чинь дуудсанд уучлаарай Мин хадагтай.

Зүгээр дээ.

[✔︎] 𝐒𝐄𝐄𝐒𝐀𝐖 ᵐⁱⁿ ʸᵒᵒⁿᵍⁱWhere stories live. Discover now