21. Түүний мөрөөдөл (Төгсгөл)

639 95 7
                                    

    Унтраасан байсан утасаа асаан харвал тэднээс маш их дуудлага бас зурвас ирсэн байлаа.

Күүки /1 аваагүй дуудлага, 1 зурвас/

Сүйтгэгч Монстэр /7 аваагүй дуудлага/

Чимми /15 аваагүй дуудлага, 11 зурвас/

Ээж шувуухай /23 аваагүй дуудлага, 3 зурвас/

Хусог /5 аваагүй дуудлага/

Тэе Тэе /4 аваагүй дуудлага, 9 зурвас/

From: Тэе Тэе

- Та одоо менежер ахад зөндөө их загнуулах байх даа.

-Бид танийг хүлээсээр л...

To: Тэе Тэе

-Би очиж байна

From: Тэе Тэе

-За хурдлаарай. Бид удахгүй гарах гэж байна шүү!

/уншисан/

    Тоглолт эхлэхэд гучаад минут үлдсэн байсан тул хамаг хурдаараа төв цэнгэлдэх рүү давхина.

---

- Арми хайртай шүү!

- Удахгүй энтертайнмэнттэй байгуулсан гэрээний хугацаа дуусна. Бид та нарт албан ёсоор тарж буйгаа мэдэгдэж байна.

Намжүүн - Бид үргэлж та нартай хамт юм шүү!

Жимин - Хүнд хэцүү зүйл тохиолдвол бидний дууг сонсоорой!

- Өнөөдрөөс яг долоон жилийн өмнө миний хамгийн хайртай хүн намайг орхиод явчихсан.

    Намайг ингэж хэлэхэд залуус гайхан над руу харлаа. Би толгой дохиход тэд бүгд чимээгүй болон фенүүдийнхээ зүг харав. Олон нийтэд мэдэгдэхийг хүсээгүйдээ би түүний тухай хэнд ч хэлээгүй. Харин одоо зарлах хэрэгтэй гэж бодож байна.

- Би түүнд өөрөөсөө ч илүү их хайртай байсан. Магадгүй одоо ч хайрладаг байх... Та нар түүнийг мэдмээр байна уу?

    Фенүүд маань улам чанга хашхирахад яагаад ч юм гэмших мэдрэмж төрлөө.

- Түүнийг Мин Суран гэдэг. Мин Суран, миний гүнж. Хүнд өвчиний улмаас намайг орхиод явчихсан. Дахиж хэзээ ч ирэхгүйгээр явчихсан. Гэхдээ та нар минь түүнийг мартаж болохгүй шүү. Нэгэн цагт бас л Биг Хит - ийн гэр бүлийн гүшүүн байсан юм. Тэр их түргэн ууртай болохоор бид байнга л муудалцдаг байж билээ. Тэр гомдоод л би уучлалт гуйна... Эргээд бодох нь ээ их сайхан цаг мөчүүд байж ээ. Тэр их хатуу сэтгэлтэй хүн байгаа биз? *Нусаа татах*

    Өөрийн эрхгүй нулимс урсана. Хоолой минь чичирч фенүүдийн минь орилолдох улам чангарлаа. Залуус над руу санаа зовсон харцаар харан Жимин мөрөн дээр минь зөөлхөн цохин "Одоо болно оо" гэж хэлэх гэсэн мэт харцаар харав.

- С-Суран... *хоолой чичрэх*
Ч-Чи на-намайг тэнгэрээс харж байна уу? Би... ч-чиний мөрөөдлийг биелүүлчихлээ.

Жонгүг - Ах аа...

- Арми хайртай шүү! Энэ бүх хугацаанд дэмжиж байсанд баярлалаа. Залуусдаа ч бас маш их хайртай шүү!

    Тэд хөдөлмөрлөсөн. Олон жил тайзан дээр амьдарч харин одоо гэр рүүгээ буцах гэж байна.

---

"Өнөөдрийн онцлох мэдээгээр:

-BTS хамтлаг энэ олон жилийн дараа тарах болсоноо зарлалаа.

-КПОП ын түүхэнд бүх дээд рекордыг эзэмшиж, рекорд тогтоосон домогт хамтлаг маань ийнхүү тарах болсоныг энтээс зарлалаа. Тэд гэрээгээ дахиж сунгах тухай бодолгүй байгаа гэжээ. Хэрвээ тэд энэ хүрээд зогсох бол цаашид яах вэ? Илүү их мэдээллийг 08:00 цагаас хүлээн авна уу.

Мэдээг хүргэсэн Кан Чонса"

"Өнөөдөр буюу 2026 оны 08 сарын 22 өдөр BTS хамтлагын Шюга нь өөрийн хувийн эзэмшил гэртээ амиа хорлосон байдалтайгаар олджээ. Энэ бүхэнд түүний фенүүд болон маш олон хүмүүс цочирдож байна. Гүн эмгэнэл илэрхийлье"


Хайрынхаа төлөө тэмцэх гэсэн боловч хүч хүрсэнгүй...
Чамтайгаа үүрд хамт байхыг хүссэн ч чадсангүй...
Салхинд хийсээд унах навчис шиг л бидний хамтдаа өнгөрөөсөн дурсамжууд алга болжээ...
Маш удаан хугацааны дараа бид мөрөөдлөө биелүүллээ. Тиймээс би чинийхээ араас явъя...
Хүмүүний ертөнцөд хийх ажил минь нэгэнт дууссан тул чамтайгаа үүрд хамт байх газар луу явъя.



A/N: Энэ хүрээд "Seesaw" хэмээх өгүүллэг маань дуусаж байна. Анхнаасаа л ийм төгсгөлтэй бичнэ гэж эхлүүлсэн тул өөрчилж зүрхэлсэнгүй ээ. Сэтгэгдлээсээ хуваалцаарай миний хөөрхөнүүд!

Та нартаа хайртай шүү!

[✔︎] 𝐒𝐄𝐄𝐒𝐀𝐖 ᵐⁱⁿ ʸᵒᵒⁿᵍⁱWhere stories live. Discover now