03. Дурсамж

612 83 0
                                    

Бороон дуслууд цонхыг бүрхэж хүйтэн уур амьсгал авчирна. Саяхан л цэлмэг байсан тэнгэр хар үүлсээр бүрхэгдэж бороо орох нь яг л байгаль дэлхий миний өмнөөс гашуудах шиг.

Түүнийхээ чихэрлэг инээмсэглэлийг дахиж харахгүй, дулаан гарыг нь атгаж энгэрт нь шигдэхгүй.
Чи байхгүй ертөнц хэтэрхий аймшигтай, хэтэрхий харанхуй.

Дадлагачигч сувилагч бололтой дөнгөж хорь гарж яваа насны охин өрөөнд минь орж ирэн дуслыг минь солилоо.

- Сайна байна уу? Намайг Кан Буна гэдэг. Шинэ сувилагч тул сайн тусалж дэмжээрэй

Буна 90 градус бөхийн хүндэтгэл үзүүлэхэд би толгой дохиод л өнгөрлөө. Угаас надад ярих хүсэл ч байгаагүй юм.

Би түүний нүднээс асар их эрч хүчийг олж харлаа. Хорт хавдартай гэдгээ мэдээгүй байсан үеийн Сурантай хэтэрхий адилхан байсан тул уйлах гээд үнэхээр хэцүү байв. Яг л энэ охин шиг идэр залуу насандаа Юнгид татагдаж билээ.

-Дурсамж-

Урт шулуун хар бор үс, хар савхи мөн хар өмд. Энэ бол гурван жилий өмнөх Суран.

Би БигХит гэсэн бичигтэй өндөрөөс өндөр барилгын өмнө ирэн санаа алдан зогслоо. Ажлынхаа анхны өдөр битгий азгүйтэйсээ билээ!

Би БигХит рүү орон хамгаалагчид хандан "Би шинээр ирсэн стиллист байна" хэмээгээд нэг цаас үзүүв. Тэр залуу ойлгон инээмсэглээд гурван давхар луу хамт явахыг зөвлөлөө. Коридороор бүжгийн дуу цангинаж нэг өрөөнөөс хэдэн залуусын инээлдэх дуу сонсогдоно. Хамгаалагч залуу намайг дагуулан орж ирэхэд ая зогсон бүгд над руу харлаа.

Хамгаалагч - Бан захирал хаана байгаа юм бол?

- Мэдэхгүй ээ.

Хамгаалагч - Австралиас ирсэн шинэ стиллист ирчихлээ.

Түүнийг ингэж хэлэхэд нилээн өндөр залуу инээмсэглэн хүрч ирээд "Ким Тэхён" хэмээлээ. Тэгэхээр энэ царайлаг залуу Ви байх нь.

- Хан Суран.

Тэхён - Бангтан гэр бүлд тавтай морил!

- Баярлалаа!

Талархлаа илэрхийлэхэд тэр инээмсэглэн үсийг минь арзайлгаад "Өхөөрдөм юм аа" хэмээлээ. Би түүний үгэнд улам ичингүйрэн хацар минь яг л улаан лооль шиг болж байгаагаа мэдрэв. Удалгүй түүнээс арай өндөр гэмээр залуу ирээд "Хамтлагийн ахлагч Ким Намжүүн" гэв. Би эелдэгээр бөхийн ёслоод өөрийгөө танилцууллаа. Удалгүй хэд хэдэн залуус хүрч ирэн өөрсдийгөө танилцуулахад цагаан арьстай, бүдэг ногоон өнгийн үстэй залуу нь өөрийгөө танилцуулсангүй.

Тэхён - Түүнийг Юнги гэдэг. Манай хамтлагийн реппер.

- Аан...

Намжүүн - Юнги хён хоол идэхгүй юм уу?

Юнги - Идэхгүй ээ.

-Одоо-

Би түүнтэй анх ингэж танилцаж байсан. Хүйтэн хөндий мэт боловч халамжтай залуу.

[✔︎] 𝐒𝐄𝐄𝐒𝐀𝐖 ᵐⁱⁿ ʸᵒᵒⁿᵍⁱWhere stories live. Discover now