13. Итгэл

356 57 2
                                    

    Жүхён өдөр бүр тогтсон цагтаа манайд ирдэг болов. Юнги өглөө гараад орой орж ирдэг. Хааяа түүнийг жоохон ч болов амраасай гэж хүсэх юм. Түүнд өглөөний цайг нь бэлдэхээр эртлэн бослоо. Үсээ шууж боогоод, гэрийн халатаа өмсөн өндөг шарна. Шат түг түг хийн дуугарахад анхаарлаа шарж буй өндөгнөөсөө салган харвал Юнги өрвийж сөрвийсөн үсээ янзлах мэт илээд ирж байлаа. Хөөрхөн гэдэг нь!

- Түр тэсээрэй. Удахгүй өглөөний цай бэлэн боллоо.

    Тэр инээн хоолны ширээний ард суух бөгөөд нэг зүйлийг их л хичээнгүйлэн тунгаан бодно. Энэ залуу үнэхээр царайлаг юм аа! Зүрх минь!

- Чи өнөөдөр дахиад л БигХит рүү явах уу?

Юнги - Тийм ээ. Би удахгүй завтай болохоороо чамдаа цаг гаргана аа.

- Та нар өдрийн хоолоо хаана иддэг юм?

Юнги - Менежир ах хоол авчирдаг.

- Би тэгвэл өнөөдөр очиж болох уу? Та нарт бүгдэнд чинь өөрийн гараар хоол хийж өгмөөр байна.

Юнги - Хэрэггүй ээ, чи ядарчихна.

- Би зүгээр ээ. Гэртээ хүлээж байснаас БигХит дээр байсан нь дээр.

Юнги - За, тэгвэл өдөр 13 цагт хүрээд ирээрэй. Би залуустай хамт хүлээж байя.

- Ойлголоо.

    Гадаа бороо орох агаад хүрэм болон малгайг нь янзалж өгөөд түүнд өглөөний үнсэлт өглөө. Тэр инээмсэглэн гарав. Би хоол идсэн аяга тавгаа угаахдаа BTS-FIRE дууг тавин дагаж дуулна. Өнөөдөр үнэхээр сайхан өдөр байна. Аяга тавгаа угааж дуусчихаад гэрээ цэвэрлэн бүлээн шүршүүрт орлоо. Хоёр гурван цаг хэртээ залууст өгөх хоолоо бэлдсэний эцэст бэлэн болов. Бэлэн болсон хоолоо савлачихаад, хоёр давхарт гаран өөрийгөө бэлдлээ. Хар бариу өмд, хар савхи,  хар цагаан өнгө хосолсон кет өмсөв. Үсээ дээш боон нүдний шил зүүлээ. Би гурван жил олон нийтээс зугтан, өөрийгөө нууж ирсэн. Алдартай хөгжмийн зохиолч болох байсан мөрөөдлөө хаяад түүнийг сонгосон. Ингээд бодох нь ээ хайр гэх энэ зүйл их хүчтэй юм, тийм үү? Би одоо болсон гэж бодож байна. Твиттэр, инстаграм хаягууддаа түүнтэй хамт авхуулсан зургаа хийж бусдад гайхуулах болно. Савласан хоолоо аваад такси дуудлаа.

- БигХит энтэртайнмэнт.

- Ойлголоо.

    Жолооч залуу байн байн машиныхаа толь руу харахдаа намайг харж ёжтой гэгч нь инээж байв.

"Очиж байна шүү"
To : Susu

"Ойлголоо"
From : МинМин<3

    Түүний хариу зурвасыг уншаад би инээв. Цонхоор гадаахыг ажиглавал гэнэт нэг л биш болоод явчихлаа. Өдрийн нэг болж байхад уг нь Сөүл хот эд бужигналдаж байх ёстой атал харин ч хүнгүй байх ба энтертайнмент рүү явдаг зам биш байв.

[✔︎] 𝐒𝐄𝐄𝐒𝐀𝐖 ᵐⁱⁿ ʸᵒᵒⁿᵍⁱWhere stories live. Discover now