ГУРАВ. НОМЫН САНД БОЛСОН ЯВДАЛ

1.7K 242 1
                                    

Ихэнхи цагийг би нэг бол Сэжинтэй хамт хаагуур ч юм дэмий тэнэж, үгүй бол номын санд ганцаараа суун өнгөрөөдөг байлаа. Энэ өдөр Сэжин харагдахгүй байсан болохоор би ганцаараа номын сангын хүйтэн танхимд суун ном уншиж байв.

Өвөл болохоор хэтэрхий хүйтэн, зуухыг нь галласан ч халж өгдөггүй болохоор ямар ч сурагч үл зүглэх номын санд би ганцаараа, үгүй биш. Номын санч царай муутай ч залуухан, дажгүй биетэй бүсгүйн хамт бээрэн сууцгаана.

Намайг номон дээгүүрээ давуулан түүнрүү харах бүрт тэр надруу ширтэж байснаа цэрвэн нүдээ эргэлдүүлэх бөгөөд эв хавгүйхэн үе үе инээмсэглэх нь бүсгүй хүний эр хүнд хандан "Та надад таалагдаж байгааг ойлгоно уу" гэх дохио гэж ах минь байнга өгүүлдэгийг саналаа.

Нээрэн надад нэг ах бий нь бий. Их сургуульд сурахаар Сөүл яваад эргэж ирэлгүй хэдэн жил болж, тэднээ ээж аавын мөнгөөр нилээн цэнгэж яваад өнгөрдөг намар ирээд, эндхийн банканд ажиллах болсон билээ.

Ах минь ерөнхийдөө том эрхтнээ өөрийн хүч чадлын бэлгэдэл гэж үздэг, түүнээ батлахын тулд хүүхнүүдтэй замбараагүй сексийн харьцаанд ордог, найз бүсгүйтэй мөртлөө зөвхөн дур тачаалаа хангахын төлөө энэ бүхнийг хөсөр хаядаг "Оюунлаг-бэртэгчин" юм.

Гэр бүлээ ийн тодорхойлсонд өршөөгөөрэй. Гэхдээ л энэ үнэн юм. Тийм ч учраас ахын маань надад айлдах хүүхнүүдийн тухай сургааль худал байх нь үгүй.

Би номоо хумьж тавиад номын санч бүсгүйн зүг алхахад тэрээр сандрах аястай биеэ цэхлэн хоолойгоо засаад, өмнөө байх юу нь үл мэдэгдэх хүүхнүүдийн дурлаж шохоорхон уншдаг номыг барин уншиж буй дүр эсгэх ажээ.

- Уншиж байна уу?

- Тийм ээ. Харин сурагчаа чи?

- Амьдрал богинохон. Цагийн аяс давж гарахгүй ном зохиол уншиж цаг алдмааргүй байна.

- Тэгээд?

- Тэгээд яахав. Хэрвээ та зөвшөөрвөл тэр цаад багш нарт зориулсан булангын тавиурт байдаг номноос нэгийг аваад өгөхгүй биз?

- Аль ном?

- Би заагаад өгье. Намайг оруул л даа.

- За, ороод ир. Тэгээд зам заа

- Ойлголоо.

Иймэрхүү харилцаа энгийн байх тусмаа амар байдаг гэж ах маань бас л байн байн хэлдэгчлэн би ч бас энгийнээр дуусгав. Дүрслэх хэрэг гарахгүй биз. Ерөнхийдөө нэг иймэрхүү л зүйл.

Царай муутай залуухан номын санчыг даган хүрсэн мухартаа жаахан наалдаад зогсоход тэр эхэндээ түлхэж, дараа нь өөрөө гараа хүзүүгээр минь ороод хошууруу дайрна. Хүйтнийг хэлэх үү? хэн хэн нь хувцас тайлах гэж яаралтгүйхэн, шилэн тирко, жинсэн өмднүүдээ хооронд нь жаахан үрэлцэнэ.

Хоёр талдаа салаа боосон байсан үс нь арзайж, том харааны шил нь унасан бүсгүй өөрөө эхэлж буланг орхихдоо замбараагүй болсон хувцасаа засах бөгөөд суудаг ширээнийхээ ардаас эргэн тойрноо нэг шалган хараад эрдэм номын өргөөнд эрээ цээргүйгээр хийж орхисон нүгэлт ажлаа хэнд ч мэдэгдээгүйгээ баярлан надруу гарч болохыг минь илтгэн даллаж, ширээнийх нь дэргэдүүр зөрөх үед гарт минь гэрийнхээ хаягыг бичсэн цаасаа атгуулна.

Энд нэгэн зүйлийг засахад би ах шигээ ороо нь орсон бух аятай хүүхэн бүрлүү дайрч давшилсан, гормоны хяналтгүй залуу хархүү биш юм шүү.

Ер нь юу ч гэж ойлгосон яахав дээ.

Би чинь сайн хүү.

Намайг номын сангийн хаалгаар гарах үед Сэжин хана налчихсан намайг хүлээж байлаа. Дахиад л өнөөх хөх хүрэм, улаан ороолт, элэгдэж хуучирсан бор гутал.

- Юу хийж байгаа юм?

- Чамайг хүлээгээд л. Чи хурдан юм аа

- Найз хөвгүүн чинь?

- Чамаас бол удаан. Явах уу?

- За.

Нэг нэгэнрүүгээ энгийнээр инээмсэглэн ярилцсаар Сэжин бид 2 номын сангаас холдон алхах тэр өвлийн орой би ердөө л 18 настай байлаа.

ДУРСАМЖИН ДУНДАХ ДУРСАМЖ (ДУУССАН)Where stories live. Discover now