ТАВ. НАР ЖАРГАХ ҮЕЭР ТӨРСӨН ХҮСЭЛ

1.5K 254 0
                                    




Бусад хүмүүс үүнийг аз гэж боддог. Зарим нь атаархаж, зарим нь хорсдог. Борчуулын дунд хөрөнгөтэй байх нь яг л усан дунд хуурай чулуу хэвтэхтэй адилаар чамайг хүссэн хүсээгүй бүхнээс ялгаруулдаг.

Хэн нэгэн нь үзэн ядаж байхад хэн нэгэн нь долигнон бөндөгнөнө. Хэн нэгэн нь зүгээр л найзлахад өөр нэгэн нь шунаг сэтгэлээр дотносно.

Тийм болохоор хэнтэй ойр байхаа үргэлж сайн бодож бай.

Энэ бол аавын маань надад өдөр бүр сургадаг үг.

Тиймдээ ч аав минь Сэжинд дургүй байлаа. Аргагүй ч биз. Сэжин бол шунаг сэтгэл гэх бүлэгт харъялагдах нэгэн байсан болохоор. Өөрөө ч үүнийгээ ил тодоор хүлээн зөвшөөрдөг нь харин надад таалагддаг юм.

Тарчигнан, дэржигнэх тарамбайнд биднээс өөр хэн ч байсангүй. Хичээл сургууль эхлэх цаг, ажил эхлэх цаг ч болоогүй байхад Сэжин бид хоёр албаар таранбайнд суудаг билээ. Хүнгүй бас амар амгалан болохоор.

Намайг бүдэгхэн гэрэлт өмнөө дэлгэсэн номоо унших гэж ядах зуур Сэжин цантсан цонхруу хэсэг үлээн дээр нь юу ч юм сараачиж байснаа гэнэт дуугарав.

- Хөөе, ингэхэд би архи ууж үзээгүй. Чи үзсэн үү?

- Үзсэн.

- Амттай юу?

- Үгүй ээ. Чи уумаар байна уу?

- Тийм ээ, уумаар байна. Чи авч өгөх юм уу?

- Манайд хүрээд ир. Саяхан ээжийн найз нь өгсөн юм, 20 хүрээд уугаарай гэж нэг дарс өгсөн.

- Хэрэггүй дээ. Аав чинь байгаа биз дээ?

- Аав Сөүл явчихсан. Хэсэгтээ л ирэхгүй байх.

- Нээрээ юу? Гоё доо. Би өнөөдөр очно шүү.

- Ойлголоо.

Бидний хооронд дахиад хэдэн хором яриа өрнөсөнгүй. Хүйтэн гэж дэндүү энэ өглөө намайг номноосоо харц салгахад хүргэсэн үйл явдал болсон нь Сэжин мөрийг минь дэрлээд унтчихсан байлаа.

Түүний зүгээс үл ялигхан дулаан мэдрэгдэх бөгөөд даарснаасаа болоод цас шиг цагаан арьс нь хацар хамар орчимдоо улайж, жижигхэн туранхай гарынх нь хуруунууд хүрэн улаан болчихжээ.

Түүнийг мэддэг болсноос өдийг хүртэлхи хугацаанд энэ өглөө л анх удаагаа өрөвдөх мэт сэтгэл намайг хучсан юм. Гэхдээ түүнийг дулаацуулах ёстой хүн нь би биш гэдэг нь харамсалтай.

Хичээл тарсны дараа хүн ихтэй тарамбайнаас Сэжин бид хоёр арай ядан буугаад манай гэрийг зүг алхах бөгөөд саяхан хайлж байснаа хүйтнээс болж буцаж хөлдсөн цасан дээр бага сургуулийн хүүхдүүд гулган тоглож, тэр цаахна Америкийн цэргийн ангийн цэргүүд хүйтнийг үйл ажран нимгэн майктай сагсан бөмбөг шидэлцэнэ.

Сэжин миний өмнөхөн талд зам дагуу тогтсон мөсөн дээгүүр гулган явах бөгөөд үе үехэн эргэж харахдаа инээмсэглэж байлаа.

Биднийг гэрт ирэхэд цэврэлгээ хийж хоол бэлддэг доод айлын авгайгаас өөр хүн байгаагүй тул бид 2 зочны өрөөнд сааталгүй модон шат чяхруулсаар дээд давхарт байх миний өрөөрүү зүглэв.

Манайх гэх айл тэр хавьдаа л хамгийн европ маягын шийдэлтэй гаднаасаа хөхрөн харагдах хоёр давхар байшинтай байсан юм.

Доторхи засал нь ч бас аавын сэтгэлд нийцүүлж нэг их гэрэл гэгээгүйгээр бүүдгэрхэн байх бөгөөд Японы дарангуйлалын үед энэ байр нэгэн даргын гэр байсан гэх.

Тиймдээ ч дотоод засал нь хуучинсаг тансаглалыг өөртөө гүн шингээсэн санагддаг байлаа.

Гэрэл тийм ч сайн тусдаггүй миний өрөө л энэ гэртээ хамгийн гэгээлэг нь байж мэдэх юм.

Сэжин өрөөнд оруутаа орон дээр минь пид хийтэл унахад модон хүрээтэй цонхоор нар жаргах үзэгдэж, цагийн зүү 5г заан, хөхөөтэй цаг жингэнэв.

Намайг дэргэд нь очин суухад Сэжин инээмсэглэн аргаш татаад, дээрээс минь мордон суухад урт хар үс нь нүүрнийхээ хажуугаар унжиж, ягаахан уруулд нь инээмсэглэл тодорч байлаа.

- Чи ингэхэд яагаад намайг оролддоггүй хэрэг вэ?

- Зүгээр л

- Би хөөрхөн биш байна уу?

- Чи хөөрхөн шүү дээ.

- Гэхдээ чи намайг үхэхээс минь уртаж ядаж ганц үнсэх хэрэгтэй. Дараа нь харамсах болно.

- Чи хэзээ үхэхээ мэдэхгүй шүү дээ.

- Чи ч бас адил.

Тэр ийн хэлээд миний дээрээс буун хажууд минь дээшээ харан хэвтэх бөгөөд хэн хэн минь үг дуугаралгүй нэг нэгэнрүүгээ ширтэж байлаа.

Жаргах нарны туяанд гэрэлтэх цагаан арьс, бор нүд, жижигхэн улаан уруул бүхий хүүхэлдэй мэт үзэгдэх түүний уруул дээрээс анх удаа үнсэж үзсэхсэн хэмээн бодсон тэр өдөр би ердөө 19 настай байлаа.


ойлгомжгүй байж мэднэ гэж бодоод тайлбар хийе. энэ бичвэр бол гол дүр болох Тэхён гэж хүүгийн өм цөм дурсамжнууд бөгөөд үйл явдлууд хоорондоо уялдах газраа уялдаж, уялдахгүй газраа уялдахгүй.

ДУРСАМЖИН ДУНДАХ ДУРСАМЖ (ДУУССАН)Where stories live. Discover now