АРВАН ЕС. БИ ЖАРАН НАСТАЙ БАЙЛАА.

1.9K 260 33
                                    

           

Там шиг санагдсан. Үзэн ядсан. Орны өнцөг дээр суучихаад туранхай хуруунуудаараа үсээ чихнийхээ араар хийж, инээмсэглэж, "өглөөнийхөө цайг уу" гэж хэлээд миний гараас атгах Сэжинийг би өөрөөсөө түлхсэн. Би өөрийгөө үзэн ядаж байсан. Би түүнийг үзэн ядаж байсан. Би ерөөсөө л өөрсдийгөө үзэн ядаж байсан.

-       Тэхён аа, чи намайг хайрладаг. Тийм үү?

Аргаа барсан түүний хоолойг сонсоод би орон дээрээсээ босож, газраас хувцаснуудаа нэг нэгээр нь аван өмсөж эхэллээ.

-       Чи намайг хайрладаг. Чи надад хайртай, тэгээд хэзээ ч намайг орхихгүй биз дээ?

Би багтарах шахаж байлаа. Үнэндээ эргэлзэж байв. Би үнэхээр түүнд хайртай гэж үү? үгүй ээ, магадгүй... мэдэхгүй. Би түүнийг хичнээн үзэгсгэлэнтэйг гайхан бахдаж, өчүүхэн үйлдэл бүр нь сэтгэлийг минь гижигддэг байсан нь өчигдөр. Харин өнөөдөр тэр бүхэн үнсэнд хаясан шалз аятай алга болчихлоо. Оронд нь би зүгээр л бухимдаад, ерөөсөө галзуурах шахаж байлаа.

Сэжинрүү харах бүрт өнгөрсөн шөнө уйлж байсан чимээ, гуйж байсан үгс нь сонсогдож, жижигхэн, туранхай бие нь нүдэнд үзэгдэх болохоор би зүгээр л гараад гүйчихсэн.

Би тэр үед мэдэх ёстой байсан юм.

Намайг эргэж ирэх үед гэр гэж нэрлэдэг байсан өрөө харанхуй, бас хоосон байлаа. Бүх зүйлс хэтэрхий гэмээр эмх цэгцтэйн дээр хичээлийн ширээний нэг буланд байдаг байсан Сэжиний зургийн дэвтэр, жижигхэн толь, улаан өнгөтэй уруулын будаг, хөх өнгийн шүрэн шигтгээтэй сам байсангүй.

Орон доор байдаг жижигхэн бор чимодан, гутлын шүүгэнд байх учиртай цагаан өнгийн туфль... ерөөсөө тэр өрөөнд Сэжиний гэх юу ч байсангүй.

Тэр намайг орхичихсон байсан юм.

Ердөө дэрэн дээр үлдсэн алга дарам цаасан дээрхи хэдхэн ширхэг үгс.

"Чи намайг үзэн яддаг болчихсон юм бол би явья. Гэхдээ Тэхён аа, ядаж л би чамайг үзэн ядаагүй, уурлаж, гомдоогүй ээ. Өнгөрсөн шөнийн явдалд өөрийгөө битгий буруутгаарай.

Баяртай, Сэжин"

Би юу ч мэдрээгүй гэж өөрийгөө бодсон. Гэхдээ одоо бодохнээ ерөөсөө би гэдэг хүн сэтгэл дотроо тэр өдөр үхэж орхиод, одоо 40 жилийн дараа тэр үхдэл, хүүр нь бага багаар өмхийрч гүйцсэнийг, тэгээд намайг дотроос минь идэж, ялзаруулж дууссаныг л мэдсэн.

ДУРСАМЖИН ДУНДАХ ДУРСАМЖ (ДУУССАН)Where stories live. Discover now