ЕС: ГҮҮРЭН ДООР

1.2K 222 6
                                    

Жимин бид хоёр нийлж эхэлсэн хойно үе үехэн намайг дээрэлхэх аядаж, мөнгө нэхдэг байсан хажуу ангийнхан бараг үзэгдэхээ болиод байв.

Энэ надад гарсан ашиг. Нөхөрлөлөөс хожсон хожоо юм.

Харин Жиминд юу хэрэг болсон бол? Ер нь надхантай нөхөрлөөд өөрчлөгдсөн зүйл түүнд байсангүй. Омголон, дарвиун хэвэндээ тэрээр Сэжинээс ялгаатай нь миний мөнгийг юухан ийхэнд хэрэглэдэггүй байлаа.

Угаасаа эрэгтэй хүүхдүүдэд томчуул шиг мөнгөний хэрэгцээ тийм ч их биш шүү дээ. Эсвэл Жимин тэрхүү хэрэгцээгээ өөр зүйлээр орлуулчихдаг байж болох юм.

Нэгэн удаа, намар байхад Жимин бид хамтдаа хотын дундуур урсдаг нарынхан голын сав даган алхаж явлаа. Тэр газарт өндөр дэрс хаа сайгүй ургасан байдаг бөгөөд үерлэх нь үгүй атал дагуулан далан барьсан нь инээдийг минь хүргэдэг байсан юм. Яг юу хийж тэр намгархаг зүлгэн дундуур туучин явсанаа санахгүй байгаа ч гол дээгүүр баригдсан хуучин модон гүүрний дор надтай урьдын дайсан явсан хажуу ангийн хөвгүүд таарсан билээ.

Гэхдээ хэрэг явдал бишдэж тэд Жиминтэй ч нийцгүй болж таараад хүний тоогоор илүү тулдаа маргаан эхлүүлхээр шийдсэн юм.

Би бүр багаасаа л дуугүй ноомой талдаа, гэртээ ахтайгаа ч гар зөрүүлж тоглосон удаагүй хүүхэд билээ. Хүчтэй зүйл гэвэл ам минь байж болох ч би нэг их ашигладаггүйсэн.

Дөнгөж хичээл эхлээд зарагдагч авгайгаар дарайтал нь нүүрсэн индүүгээр индүүдүүлсэн дүрэмт хувцас минь бохирдох зэрэг зүйлсэд санаа зовсоор намайг зогсоход тэр тэнд арсалдаан нэгэнтээ эхэлчихсэн байлаа.

Хөвгүүд энэ насандаа хүч үзэх дуртайг хэлэх үү.

Хүчгүй нэг нь бол харин үзэгдэхгүй холдвол зохих юм.

Гэхдээ тэр өдөр ямар сүнс нь надад шүгэлсэн юм бүү мэд. Нэг л мэдэхнээ би арцалдаан дунд алалцаж явлаа. Чадахгүйгээ мэдсээр байж хэрээсээ хэтэрсэн нанчилдаанд ороод хэд цохиулан газар өнхөрч, тэгсэн хэрнээ буцаж босоод л очиж зүүгдэн, дахиад цохиулна.

Уншигч дунд хөвгүүн байгаа бол үүнээс болж зодоон хийх хэрэггүй шүү. Хэрэгт орж мэднэ. Гэвч гараа урагдтал зодолдож, зодуулж дууссаны дараа цээжинд эр бяр амтагдаж, дараагын тулаан хаана байна хэмээн хайсаар босч ирэх хачин жигтэй мэдрэмж надад төрж билээ. Бахдам тэр мэдрэмж. Би тэрийг нэг тэгж сайхан цохиж авсан даа хэмээн дурсагдах баясалтайг яана.

Дараа өдөр хичээл эхлэхэд данхар бүдүүн багш орж ирэхдээ өчигдөр бидэнтэй нэгийгээ үзсэн өнөө хэдэн хөвгүүдийг араасаа дагуулж толгойг нь унжуулчихсан байхыг үзээд өөрийн минь цохисон нөхрийн хамар муруйсанд дотроо баярлан суутал бүдүүн модон саваа багшийн ширээн дээр чангаар буув.

- ӨЧИГДӨР ХЭН ЗОДООН ХИЙСЭН БЭ? ХЭЛЭЭД АЛЬ!

Багш чангаар өгүүлэв.

- Би хийсэн.

Жимин бослоо.

- Дагаад ир муу зулбасага!

Багш түүнрүү саваагаараа чичив.

- Би ч бас хийсэн.

Би бослоо.

- Ким Тэхён? Чи яагаад зодоон хийнэ гэж. Энэ чамайг дарамталсан уу? чи муу зулбасага Тэхёныг яасан юм!

Багш саваагаа өндөрт далайхад би хурдхан шиг тосож авав. Онилсон бай болох Жиминд буулгүй миний чанх улаан хүзүүгээр ором ортол цохигдоход багшийн нүүр чавга шиг улайж, Жиминий сэтэрхий урууланд инээмсэглэл тодроно. Юунаас илүүгээр би ч бас инээж байсан юм.

Шудрага ёс чинь энэ шүү дээ. Хар. Би хэргээ хүлээж шийтгүүлэхэд бэлэн байна. Бахдалтайгаар ингэж хэлэх үе ирэхэд цээжинд эр бяр дахин амттагддаг юм билээ.

Өгзөгөө өвчин орж, хэдэн өдөртөө л сууж босохдоо зовиурлахаа мэдсэн хэрнээсээ инээд алдсаар багшийг даган гарсан тэр өглөө би ердөө 19 настай байлаа.

ДУРСАМЖИН ДУНДАХ ДУРСАМЖ (ДУУССАН)Where stories live. Discover now