1-part

633 39 2
                                    

Би дэлхий дээр оршин байдаг мянга мянган охидтой адил би тэр нэгэн одонд дурласан.
Чамайг алсаас харахад үгээр хэлэхийн аргагүй үзэсгэлэн төгөлдөр, гоо тансаг, сайхан. Харин зүрх сэтгэлээ даган чам руу  ганц алхам ойртон очивол чи яг л жинхэнэ од шиг өөрийнхөө халуун галаараа төөнөж шатаах байх, Эсвэл сар шиг зөөлхөн өөр дээрээ буулгах юм болов уу?  Гэвч үүнийг мэдэх арга даан ч алга од руу нисэх пуужин чам руу очих зориг надад дэндүү дутлаа.

Би маш сайн мэднэ. Би энд түүний төлөө өөрийгөө тарчлаан галзуу хүн шиг аашилж байхад тэр намайг байгаа үгүйг ч мэдэхгүй. Тиймээ би үүнийг өөрийнхөө биеийн хэсгүүд, чамд хайртай гэх мэдрэмжүүдээс хэдэн мянга дахин илүү сайн мэднэ. Учир гэвэл энэ үнэн учраас. Зүгээр л үнэн .

Би хорвоо дээр оршин байгаа олон бүсгүйн адил дэндүү тэнэг. Тэдэн дундаас хамгийн тэнэг нь ч байж мэднэ. Хэзээ ч өөрийн болгож чадахгүй зүйлдээ үхэн хатан шунан дурласан. Чамайг бодохгүй нэг хором, нэг минут, нэг секунд надад үл байдаг. Учир гэвэл би зүгээр л чамд үхтлээ дурласан тэнэг охин. Ингээд ухаанаа алдан бичиж суугаа минь үүнийг нотлох биз.
Дуу хоолой, харц, үйл хөдлөл бүрийг чинь бодит мэт төсөөлөн нүд салгалгүй ширтдэг. Яг юуг хайж тэгж үздэгээ мэдэхгүй ээ. Намайг гэх сэтгэлийг үү.
Үгүй ээээ.
Тийм зүйл хэзээ ч байх боломжгүй шүү дээ.
Түүний хэлж ярьж байгаа бүхэн худал зөвхөн өөрийн алдар нэр үнэ цэнээс болж бидэнд элдэв худал хуурмаг бодит гэдэг нь үл мэдэгдэх зүйлсийг ойлгуулсан, үнэн биш гэж үү? Чи биднийг зөвхөн fan гэсэн нүдээр л хардаг. Харин хэзээ ч жирийн нэгэн охин чамд дурласан гэдгээр харахгүй байх.

FAN охины захиа💌[completed]Where stories live. Discover now