12-part

145 20 0
                                    

Хүн хүнээ хайрлаж чин зүрхээ өгнө гэдэг үнэхээр хэцүү юм.
Яг л галаар дүүрэн байшин руу орж байгаа мэт. Зөвхөн зориг, тэвчээр, чин сэтгэлээ зориулж чадсан хүн л галыг унтрааж чадна. Харин ганц л буруу алхам хийвэл чи хөл алдан унах болно. Тийм учраас алдаж яагаад ч болохгүй. Хагарсан аягыг эргэж зассан ч хэзээ анхных шигээ болохгүйтэй адил. Хүний зүрх ч адилхан хэзээ ч дахин анхных шигээ болохгүй
Өөрийн биш хүнийг, өөрийн болохгүй хүнийг хайрлавал юу болно гээч. Хов хоосон зүрх эсвэл дахин хэзээ ч засагдахгүй бутран унана. Бас заримдаа тэр хүн чинь зүрхийг чинь эзэлчихээд хэзээ ч гарахгүй гэхдээ өөрийгөө үл мэдрүүлдэг.
Хүнд хайраа өгөх ийм хэцүү юм бол
Би дурламааргүй байна.
Намайг хайрлах гэсэн, надаар хайрлуулахыг хүссэн хүн бүрийг үзэн ядаж байна.
Би энэ дурлал гээчийг ч гэсэн үзэн ядаж байна.
Энэ зүйл яг хэнд хэрэгтэй юм бэ?
Надад л лав биш
Чи байгаа болохоор би өөр хэнийг ч хүсэхгүй байна.
Надад чи байгаа учраас би өөр хэн нэгнийг хайрлахыг ч хүсэхгүй байна.
Чамайг алсаас хараад л сууж байя энэ л надад хамгаас том бэлэг.
Чамайг холоос хараад суухад бүх зүйл болох юм шиг, амьдралын маань зам дардан болчих юм шиг санагдаад байдаг.
Надад чиний нүд рүү эгцэлж хараад мөнхөд ширтэх азтай өдөр ирэх болов уу? Тийм нэг мөрөөдлийн өдөр.
Урдаас чинь хараад инээмсэглэе
Хариуд нь чи бүү гуниглаарай.
Үүнээс илүүг хүсмээргүй байна.
Чиний минь л нүдэнд уур, уйтгар гуниг
Харагдахгүй байвал болоо хангалттай.

Тэр нэгэн сайхан эмэгтэйг өөрийн болгоод насан туршдаа зовлон үл амсуулан, жаргалын дээдийг эдлээрэй.
Тэнгэр газар нуран унасан ч миний зүрх зөвхөн чиний төлөө байна гэдгийг бүү мартаарай. Харин тэр үед чиний гараас атгаад хамтдаа гэх эмэгтэйг олоод аз жаргалаар тэтгээрэй.
Зарим зүйлсийг алсаас харахад л сайхан байдаг шиг
Хэрвээ би чамд ойртож зүрхэлбэл би алга болчих байх
Гэхдээ би энэ дэлхий дээр байгаа цагтаа хэнд ч дурлаж болно биз дээ.
Чамайг хэдэн милийн цаанаас хараад л зүрхэндээ тээчихье. Харин чи минь аз жаргалаар бялхаарай.
Болор мэт нүднээсээ гунигын нулимсыг бүү дуслуулаарай
Гайхам тансаг уруулаараа зөвхөн сайхан үг бүхнийг гаргаарай
Төгс биеийнхээ хөдөлгөөнөөрөө ганцхан жаргалаа илэрхийлээрэй
Жижигхэн гараараа зөвхөн ирээдүйгээсээ атгаарай
Өөрийнхөө нөгөө хэсгийг олсон бол тавьж явуулж болохгүй шүү
Учир жинхэнэ хайр хорвоод ганцхан байдаг болохоор
Хайрт минь
Төсөөлөн, мөрөөдөж, уйлж суухаас өөр зүйл хийж чадахгүй байгааг минь уучлаарай
Бас намайг чамд чин зүрхнээсээ хайртай гэдэгт минь итгээрэй
Хамгийн сүүлд нь чи бол миний бүхэл бүтэн нэг ертөнц юм шүү
Жимин~аа

FAN охины захиа💌[completed]Where stories live. Discover now