11-part

113 18 0
                                    

Чиний эргэн тойронд байгаа хүмүүс чамтай байгаад залхсандаа уурладаг бол би түүний оронд очихын тулд сүнсээ чөтгөрт худалдахад ч бэлэн байна. Агаарын атом, молекул, цөм бүрт атаархана. Өөрөөс чинь мянга дахин жижигхэн зүйлд уурлана гэдэг ямар тэнэг гээч. Байж боломгүй маанаг үйлдэл. Гэхдээ агаар хүссэн үедээ хүссэн газраа байж чаддаг. Бүр чамд хүрч болно шүү дээ.
Хэрвээ би агаар байсан бол чи надаар өдөр бүр амьсгалах байж
Хэрвээ би агаар болсон бол чи намайг амь шиг ээ хайрлах байж
Харин намайг байхгүй болчихвол чи үхэхэд ч бэлэн байж.
Гэхдээ яагаад дараа төрөлдөө би агаар болж болохгүй гэж. Чиний зөөлхөн биед хүрч, өдөр бүр хамт байж, дуу хоолойг чинь үргэлж сонсож, сэтгэл үйл хөдлөл бүрийг чинь ажиглаж болно. Би амьгүй зүйлд атаархаж байхад яагаад агаар болж болдоггүй юм бэ. Чиний булбарай уруул, зөөлхөн гар, дөлгөөхөн нүдэнд чинь хүрч чадах байтал. Өдөр бүр чамайг ажиглаж хэзээд чамтай хамт байж болдог агаар болоход юу нь буруу гэж.
Алсаас ч биш энд дууг чинь сонсоод суух үгээр илэрхийлэхийн аргагүй уйтгартай байна. Чамайг хүн бүрээс харамлаж чиний дэргэд байгаа хүн бүрт гомдож уурламаар байхад хажуудаа байгаа хүмүүсийн хажууд дүр эсгэн худал инээх тааламжгүй байна.
Хамгийн хэцүү нь чи өөр нэгнийг хайрлах. Үүнийг л би амьдралынхаа юу юунаас илүү хамгийн хожим нь байгаасай гэж хүснэ. Тэнэг хүсэл биш гэж үү.
Хэн нэгэн эмэгтэйтэй байгаа мөчийг чинь үзэн ядаж байна. Бүсгүйгээ хараад баярлах үеийг чинь чөтгөр аваг.
Чамайг үнсээд инээх тэр эмэгтэйг чинь ч гэсэн.
Гэвч чиний зүрх сэтгэлээ нэгэнт өгсөн эмэгтэйг би яаж ч чадахгүй. Байхгүй болчихвол чи л зовно. Тийм учраас зөв эмэгтэйгээ хайрлаарай яг над шиг. Сайн хүнээ сонгоорой үүрд чиний дэргэд байхыг. Зовж зүдэрсэн үед чинь чамайг түшиж тулах нэгнийг.
Хайртай гэж хэлэхээс илүү үүнийг мэдрүүлдэг нэгнийг сонгоорой.
Чамайг жаргалтай байлгах тэр нэгэн азтай эмэгтэйг амьдралынхаа насан туршийн эхнэрээ болгоорой. Чи инээж л байвал болоо. Инээдийг чинь харахад л би гэрэлтдэг учраас. Баярлан хөөрхийг чинь үзээд л би жаргалтай болдог болохоор. Өөрийнхөө сахиусан тэнгэрийг олоод алдалгүй гараас нь чанга гэгч нь атгаарай. Миний сэтгэлээ өгсөн залуу минь.

FAN охины захиа💌[completed]Where stories live. Discover now