6-part

161 20 0
                                    

Анх чамд яаж дурласныг мэдэх үү. Чиний байгаа байдал lie, serendipity зэрэгт бүжиглэх бүжгийн хөдөлгөөн бүр чинь ямар тансаг гээч. Энэнд чинь л би анх дурласан.
Миний нэг нууцхан мөрөөдөл бол бүжигчин болох. Яг чам шиг.
Бурхан хэрвээ надаас нэг хүслээ хэл гэвэл би ганцхан чамтайгаа хамт бүжиглэх гэж хэлж чадна. Хөдөлгөөн бүрийг чинь дагаж биетэй чинь уусан нэгдэж нэгэн бүхэл хүн болох. Гэхдээ энэ байж боломгүй том мөрөөдөл. Чамайг харахад догдолдог мэдрэмж шиг мэднэ.
Fanmeeting хараад миний зүрхэнд юу болдгийг чи ойлгох уу. Сүн ү күний зүрхнээс илүү их өвддөг. Хэрвээ өвдөлтийн дээд хэмжээ уйлах юм бол миний нулимс аль хэдийнээ дуусчихсан.
Гарнаас чинь атгаж үсэнд чинь хүрч байгаа охидыг хараад би шууд л үснээс нь зулгаагаад холд гэж хэлмээр санагддаг. Хайр л намайг ийм хөгийн нэгэн болгожээ.
Хэрвээ зөвхөн хэрвээ шүү. Би тэнд сууж байсан бол чиний харцнаас нүдээ яагаад ч салгаж чадахгүй. Энэ ертөнцөд зөвхөн чи бид хоёр л байгаа мэт, нар зөвхөн бидний дээрээс тусаж, дэлхий зөвхөн бидний төлөө эргэж, одод зөвхөн бид хоёрын төлөө түгж байгаа юм шиг аз жаргалыг мэдрэнэ.
Хэрвээ биелбэл шүү дээ.

FAN охины захиа💌[completed]Where stories live. Discover now