8-part

123 15 2
                                    

Чи яг юу бодож төсөөлөж зүүдэлдэг бол . Чи зүгээр, жирийн хүн шиг үү эсвэл нууц багны цаана өөр эсрэг дүр байгаа юм уу? Наанаа биднийг гэсэн сэтгэл гарган инээж, баярлан, хөөрч гайхалтай сайхан байгаа мэт жүжиглэж харин цаанаа хар бараан уйтгар гуниг тээн уйлан суудаг юм уу? Яг яадаг вэ? Чамаас өөр хэн ч үүнийг мэдэхгүй

Ирээдүйд би ямар хүн болох бол чамайг гэсэн сэтгэлээ тээдэг нэгэн хэвээрээ байх болов уу? аль эсвэл ингээд бичиж сууснаа бодоод ичиж инээд минь хүрэх юм болов уу?
Гэхдээ үүнийг би жирийн нэгний хаврийн улиралд тохиолддог сэтгэцийн эмгэг гэж бодохгүй байна. Инээхэд чинь гэрэлтэж, уйлахад чинь дэргэд чинь нисэж очоод тэврээд суухыг хүсэж байхад энэ жирийн нэг шохоорхол биш. Яав ч биш.
Чамайг хайрлахыг хүсэх нь мөрөөдөл ч гэсэн
Чамаар хайрлуулах нь байж боломгүй зүйл ч гэсэн
Би чамайг үхэн үхтэлээ зүрхнийхээ гүнд цоожлох болно. Магадгүй тэр үед хоёулаа уулзах ч юм билүү хөгшин болсон хойноо.
Магадгүй би хэзээ нэг өдөр өөр нэгнийг хайрлаж түүнтэйгээ амьдралаа холбох болно. Тэгвэл битгий гомдоорой.
Ингэж их хайртай гэдгээ илэрхийлчхээд өөр хүнийг сонговол битгий дургүйлхээрэй. Яагаад гэвэл би чамд нууцаар шивнэе чиний нэр түүний дээр байх болно. Энэ нууц шүү чи миний хувьд хэзээд номер нэг.
Өөр залууг хайрлаад явж байгаа минь зөвхөн баг зүүх төдий. Хэзээ ч эргэж хайрлахгүй нэгнийг сэтгэлдээ тээснээ нууж би тэр этгээд багийг зүүж байгаа юм. Хэнд ч мэдэгдэхгүйн тулд. Шаналсан зүрхтэйгээ нууж. Үргэж намайг зовоодог дотроос минь иддэг тэр багийг .

FAN охины захиа💌[completed]Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang