Special part

93 6 1
                                    

Хар үсээ улаанаар будаад ч
Хайхарч намайг анзаарахгүй таныг
Үхлээрээ ч болов өөртөө татмаар.

Өмнүүр чинь нүв нүцгэн өнгөрмөөр
Өөдөөс чинь харж зогсоод уйлмаар.

Хөмсөг, үсээ үгтээн зулгаагаад ч
Хөлд минь суухгүй, бөхийхгүй таныг
Хөөгдөөд ч болов үүрд дагамаар.

Дэргэдүүр чинь өнгөрөхдөө хашхиран дуулмаар
Дээлээ нөмрөөд зам дээр чинь хэвтмээр

Нэрээр минь дуудахыг ганц л сонсох сон доо.
Нэг удаа, бурхан минь гэж
Нэг л удаа нааш хараач!

FAN охины захиа💌[completed]Where stories live. Discover now