10-part

120 16 1
                                    

Гэвч эд бүгд, бүгд fan охины гэнэн тэнэг хүсэл. Халуун гэдгийг нь мэдэх ч хүрч үзэхийг хүсдэг нар. Тэр бол чи. Харин нөгөөх нь би. Бусдын адил тэнэг бөгөөд бүтэшгүй зүйлийг зүрхэндээ хадгалж явдаг мангар. Зүүдэндээ л чамтай учирч болно. Даан ч энэ удаан үл үргэлжлэх нь дэндүү харамсмаар. Сэрээд байнга өөрийгөө буруутгадаг. Яагаад сэрчхэж байгаа юм бэ гээд.
Галзуу мэт орилж, цурхиртлаа уйлахыг хүсч байна. Чимээгүй мэгшихээс, уйлахыг минь хэн нэгэн сонсчихвы гэж айх айдсаас үнэндээ залхаж байна.
Хаалгаа саваад үүрд хаашаа ч хамаагүй явмаар байна. Эргэж хэзээ ч ирэлгүйгээр алга болохыг. Ийм тэнэг, ухаан муутай, хэврэгхэн тархитай, зүрхтэй болгосон нь чиний буруу.
Сайн охин байгаад залхаж гүйцлээ.
Юм бүхнийг тэргүүлэх гэж хичээгээд залхаж байна.
Ийм хүн байсандаа харамсаж байна.
Бүгд л чиний буруу. Намайг тэвчишгүй нэгэн болгосон нь ч, учир нь үл ойлгогдох зүрхтэй болгосон нь чиний буруу. Одоо надаас аваад байх юм юу ч үлдсэнгүй. Нулимс минь хүртэл шавхагдчихсан.
Цээжинд минь ямар нэгэн юм тээглэсэн мэт хөндүүрлэнэ. Гэвч яаж ч оролдсон энэ зүйлийг гаргаж чадахгүй нь .
Ганцхан цор ганц арга байна.
Тэр нь чи.
Чи л дэргэд минь байвал учир нь олдоно.
Чи л хажууд минь байж нулимсыг минь арчиж өгвөл болох биз.
Хөлдсөн зүрх минь чамаас өөр хэнд ч хариу үл үзүүлнэ. Миний зүрх дэндүү тэнэг учир чи тэнд аль хэдийнээ маш том орон зайг эзэлчихсэн.
Би сэтгэл хөдлөлгүй нэгэн болчихсон чамаас болоод.
Чам дээр л миний зүрх ажлаа мэдэж хөдөлдөг. Төсөөлөл бүр нь дээд цэгтээ тулчихдаг.
Чамайг хэн нэгэн эмэгтэйг хараад инээж байгаагаар.
Зүрх чинь түүнийг хараад догдлолоор дүүрж байгаагаар
Чи түүнийг тэврэх тоолондоо жаргалд умбаж байгаагаар
Түүнийг үнсээд чи хайрандаа мансуурч байгаагаар
Хамт байгаадаа чи баярладаг
Нүд рүү нь ширтэх тоолондоо чи инээдэг
Чамайг ийм болгодог эмэгтэй өөрт чинь байгаа юу?

Чиний нөгөө тал чинь дэндүү гүн гүнзгий бөгөөд нууцаар дүүрэн агуу юм юм шиг байна.

Энгийн нэгэн биш гэдгээ мэдэрсэн мэт өөрийгөө л боддог бусдыг үл тоон
хүссэн хүнээ шархлуулж оддог толгой дээрх эврээ нуусан чөтгөр юм уу?
Эсвэл жирийн нэгэн хүн шиг үүрдийг хайраа хайсаар л яв аа юм уу?
Алга болсон хэсгээ олох гэж залхсандаа өдөр бүр өөрийгөө зовоодог нэгэн үү?
Ирээдүйгээ олсон ч алсаас харахаас өөр шидгүй учраас гуниглан суугаа ухаан муутан уу?
Бид нар байгаа болохоор юунд ч санаа зоволгүй урсгалаараа урсдаг гол юм уу?
Чи яг хэн юм бэ? Чамд өөр нэг нүүр байгаа юу?
Харин би энд чамаар л дутаж байна. Ганцаараа хэн ч орж чадахгүй зүрхээ дараад л.
Юм бүхэнд атаархаад л
Гарын судас, цагаахан цээж, булбарай хүзүүнд чинь хүрж байгаа охидод,
биен дээр чинь уралдан урсах хөлс,
Идээд хаясан чихрийн цаасанд чинь хүртэл, ядаж л чихэр чиний урууланд хүрээд өөрийн үүргэн гүйцэтгэчихсэн болохоор.
Би бүх зүйлд атаархаж байна.

FAN охины захиа💌[completed]Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang