2. Өнгөрсөнд хоригдсон Би

347 56 7
                                    

Над дээр ирж эелдэгээр хэлсэн тэр үг нь одоо хүртэл бодогдоно.
"Өнгөрсөнд уучлаарай ЧэРин-аа. Үнэндээ миний ээж нас бараад удаагүй байсан юм. Тэр үедээ л чамд муухай аашилчихсан хэрэг. Чи ч их хөөрхөн болжээ. Цаашдаа найзууд байна гэж найдаж байна."


Тэюуны хэлсэн зүйлийг би Жэхид хэлж зүрхэлсэнгүй. Үнэндээ би одоо л өөрийгөө өнгөрсөнд хоригдсон хоригдол шиг мэдэрч байна.

Тэюун миний бодсоноос их өөр хүн байсан билээ. Би ч үүнийг нь мэдэлгүй түүнийг буруутгаж явж.

Яахав. Түүний ээж нас барснаас хойш тэр их ширүүн, эмзэг байсан юм байна. Хэн ч ширүүн эмзэг байна шүү дээ. Би л түүний татгалзсан хариу бага зэрэг хатуу үгнээс тунирхсан хэрэг.

Өнгөрсөн хугацаанд дэмий л өөрийгөө шаналгаж. Тэр үнэхээр эерэг хүн байсанд өөрийгөө буруутгав. Гэмгүй хүнийг би тэгж бодох гэж.

Ийн бодол болсоор нэг мэдэхэд гэртээ ирсэн байжээ. Гэртээ ороход хоолны үнэр хамар цоргиулна. Ээжийн хийсэн хоол ч амттай шүү. Хоолоо идчихээд дээшээ өрөөндөө ороод хаалгаа түгжчихэв. Эгч ороод ирвэл би юу гэх болж байна?


Өглөө хичээлдээ явахаар бэлтгэх үедээ өөртөө шийдвэр гаргалаа.

Би өсвөр насны хүүхэд учраас энэ насан дээрээ байгаа цагт хэзээ ч өнгөрснийг санаж, шаналж гэмшиж байхгүй гэж шийдэж байна.

Бас би одооноос өөртөө анхаарч эхэлнэ. Үүнийг хэлэх хачирхалтай ч гэсэн би үерхэх хэмжээний том болчихсон учраас үеийнхээ охидууд шиг эсрэг хүйстнээ сонирхохыг оролдноо.

Багахан ч гэсэн аз жаргал авчрах байх. Жэхи ч гэсэн найз залуугийнхаа тухай ярихдаа их аз жаргалтай байдаг болохоор би тэгж бодсон юм.


Маргааш болдгоороо болов. Гэхдээ би Тэюуны нүүрийг яаж харна даа. Өчигдрийн тухай бодоход л өөртөө дургүй хүрж эхлэв. Заза мартаж үз. Хичээлдээ явж байж л шийднэ тийм биз дээ ЧэРин?

Ангидаа орон суухад Ина гаднаас орж ирлээ. Ашгүй түүнийг дуудаад нөгөө ангийн хөвгүүд болох Тэюуны бүлгэмийнхнийг яаж танидаг болохыг нь асуув. Тэгтэл Ина зүгээр: "Энэ сургуульд бараг бүх охидууд танидаг болсон шүү дээ. Тэд өчигдөрхөн ирсэн үнэхээр их алдартай. Марк, Жонү, Юута.." гээд хэлж дуусаагүй байхад нь
Би: Заза. Гэхдээ би мэдээгүй гэхээр
Ина: Чи нээрээ тэр хэдийг танидаг юм уу? Ахлагч нь чамайг хараад байх шиг байсан.
Би: Дунд сургуульд нэг анги байсан юм аа.

Их завсарлагаанаар цайны газар оролгүй ангидаа үлдэв. Хэсэг сууж байгаад 00 орж нойроо сэргээхээр болон гарлаа. Буцаад ангидаа иртэл ангийн минь үүдэнд Тэюун ирсэн байх нь тэр.

Тэюун: Сайн уу Чэ Рин-аа?

Би: Сайн. Өнгөрсөнг чинь буруугаар ойлгосондоо би их харамсаж байна. Уучлаарай гэж доошоо харан хэлэв.

Тэюун: Зүгээр дээ. Би найзтайгаа мэнд мэдэх гэж ирсэн юм аа. Хоёулаа өчигдрөөс эхлээд найзууд болсон биз дээ хэмээн асуув.

Би: А-аан нөгөө тийм ээ. Тийм шүү дээ. Заза би ангидаа орлоо найз минь гэсээр оров. Багаас минь л байсан энэ шулуун шударга зан минь хэрэг болох гэж. Ичимхий байсан бол ёстой хөглөх байсан даа.

Хичээлийн 2 дахь өдөр ингэж хэлэх муухай ч гэсэн математик үнэхээр уйтгартай байлаа. Хэцүү хичээл биш ч багшийн яриа бүүвэйн дуу шиг сонсогдоод арай л гэж тэслээ. Ина руу харахад тэсэхгүй унтчихсан байсан.

Ина: Ахх Чэ Рин-аа одоо юу хийх вэ?

Би: Гэртээ л харина байх даа.

Ина: Юу вэ? Хичээлийн 2 дахь өдөр шүү дээ. Хамт гаръя л даа Чэ Рин-ааа

Би: Заза аав ээжээс асууя даа. Цагаа хэлчих.

Ина: Ашгүй дээ. Чи хөөрхөн шүү Чэ. Орой 21:00-ээс уулзъя.

Би: Айн? Тийм орой юу?

Ина: Алив ээ. Чи аав ээждээ манайд хононо гээд хэлчих ээ. Гоё байя л даа ммм? Гэхэд нь яах ч аргагүй зөвшөөрчхөв.

Аав ээжид хэлтэл баяртай нь аргагүй зөвшөөрөв. Миний охин найзтайгаа цагийг өнгөрүүл гээд их жаргалтай байсан. Намайг найзгүй байсан болохоор хурдан зөвшөөрсөн байх.

Орой гарахдаа бэлдэж байхад Ина мэссэжээр хаяг явуулсан байв.

Ина: Бэлэн болчихоод гараад ирээрэй гэсэн байв. Би нэг мөсөн маргаашийн хичээл ном, хувцаснуудаа аван гарлаа. Гарахад нэг хар өнгөтэй машин байв. Ина дотроос нь "ЧэРин" гэж дуудахад би орж суулаа.

Ина: ЧэРин чи энэ даашинзыг өмсчих

Би: Айн яагаад?

Ина: Бидний очих газар их сонирхолтой болохоор гэхэд нь өмслөө. Өсвөр насаа зугаатай өнгөрөөмөөр байна.

Би бэлэн болоход бид шөнийн клубын гадаа ирсэн байлаа.

Би: Ийшээ орж болно гэж үү?

Ина: Зүгээр дээ. Энэ манай аавын ахынх нь эзэмшил. Бас ихэнхдээ өсвөр насныхан байдаг юм аа. Санаа зоволтгүй

Би: Ойлголоо гэсээр оров.

A/N: Эхний хэсгүүд жоохон гэж хэлсэн биз? Кк. Дэмжиж байгаа хүмүүстээ үнэхээр их баярлалаа. Их урам орж байна шүү. Дараагийн хэсэг удахгүй ээ.

•MY LOVE FOR YOU•Donde viven las historias. Descúbrelo ahora