Bonus chapter: Before & After.

233 24 14
                                    

/Нана Чэрри 2-ын бонус хэсэг. Сэтгэлд чинь хүрэх үгүйг мэдэхгүй ч тухтай уншаарай баярлалаа./

10 сарын дундуур. Анхны цаснаар.

Нана Чэрри 2 байдаг шигээ л хөтлөлцчихсөн гудамжаар алхална. Нана өөрт тохиолдсон хөгжилтэй явдлыг Чэринд ярьж өгөн хөгжөөж байлаа. Чэрин харин хэнээс ч санаа зовохгүй инээгээд л. Уур амьсгал хэт халуун байсны улмаас болсон уу? гэмээр анхны цас хаяллаа. Цас хүйтэн ч энэ 2-ын уур амьсгалыг бүлээцүүлэхээс илүүтэйгээр улам халуун болгож байсан юм. Цас хичнээн хүйтэн, үнэхээр их байлаа ч хэзээ ч хөргөж чадахааргүй тийм харилцаа болохоор.

Чэрин: Нана хар даа. Чамайг цасанд булуулсан түүхээ ярисны дараа цас орчихлоо. Энэ үнэхээр инээдтэй юм аа гээд инээд алдана.

Нана: Үгүй байх аа. Харин чамайг цасанд дуртай гэсний дараа цас орсон.

Чэрин: Тийм гэж үү?

Нана: Аль нь ч байсан хамт байгаа минь л чухал.


4 сарын эхээр. Анхны бороо.

Гадаа үнэхээрийн аагим халуун байлаа. Нана Чэрин 2 хамт байгааг бүгд мэдэж буй биз. Гадаах халуунаас болоод тэр 2 кофешопт хүйтэн зүйл залгилан сууж байгаа юм.

Нана: Яг ийм үед л бороо орох хэрэгтэй.

Чэрин: Гэхдээ яг өнөөдөр л бороо орно байх. Цаг агаар дээр ч тэгж байсан. Дээрээс нь чи ингэж бодож байгаа болохоор орох байх.

Уух юмаа дуусгачихаад харихаар гаран алхалж байхад Чэриний хацар дээр бороо дусаллаа. Тэр 2-ын яриа зөв болохыг мэдэн, бас л хөөрөлдлөө.


Нартай бороо байлаа. Удаан үргэлжлээгүй хэсэгхэн зуурын шиврээ бороо. Мэдээж дууссаных нь дараа үнэхээр тод, том солонго гарсан юм.

Нана: Чи миний хувьд яг л энэ нартай бороо шиг. Харин би солонго нь. Нартай бороо орохгүй бол солонго татахгүй шүү дээ. Чи байхгүй бол би ч байхгүй. Чи гунигтай байвал би ч гунигтай байна гэсэн үг.

Чэрин: Ойлголоо. Байнга нартай бороо чинь байх болохоор надаас ер холдож болохгүй шүү.

Нана: Холдож болохгүй ээ. Нартай бороо солонго 2 чинь дандаа хамт байдаг байхгүй юу.









Харин салсны дараах анхны цас болон бороо.


Нанагийн талаас.

Утгагүй.

Нартай бороо байхгүй болохоор солонго татах гээд хүчлээд хүртэл чадахгүй шүү дээ. Учир нь нартай бороо ойрын хэдэн сар орохгүй.

Анхны цас. Түүн шиг минь цагаахан, цайлган. Чэринийг бодохоор цас бодогддог бол, цасыг бодохоор Чэрин бодогддог юм.


Чэриний талаас.

Хоосон.

Бороонд хамт норох, хамт инээлдэх хүн байхгүй болохоор нар гараагүй. Бороо орсон ч гэсэн тас хар үүлнүүд цугларсан, нар хэзээ ч харагдахааргүй байсан. Нартай бороо, солонго 2-ыг тусгаарлаж чадах ганц зүйл ҮҮЛ байсан.

Анхны цас. Цас орох болгонд хамт байсан хором мөч бүр бодогддог. Бүр ямар ч хугацаа үлдээлгүйгээр санадаг бүгдийг нь. Энэ үед хамт байхгүй яав даа, тэр үед хамт инээхгүй яав даа гээд л.










Өнгөрснийг бодож хямрах нь сэтгэлд харш зүйл.
Өнгөрсөнд хямарч байснаас ирээдүйгээ илүү бодитоор сайнаар төлөвлөх нь зүйтэй.

Жилийн 4 улирлын аль нь ч байсан хайртай дотны хүнтэйгээ хамт байхад цаанаасаа сэтгэлд тодхон үлддэг.
Харин ганцаараа өнгөрөөсөн өдрүүд нь санахыг хүсдэггүй дурсамж болж үлдэх нь ч бий.




Чэрин Нанагийн хувьд бүх зүйл нь.
Хэзээ ч гунигт автуулахыг хүсдэггүй
Муухай мэдрэмжинд автуулмааргүй
Уйлуулмааргүй
Гуниглуулмааргүй тийм хүн.

Нана Чэринд амьдрал нь.
Үргэлж баярлуулахыг хүсдэг
Бүх сайхан бүхнийг өгөхийг хүсдэг
Баярлуулмаар
Инээлгэмээр тийм хүн.

Энэ 2-ын бодол нь, сэтгэл нь харилцан адил. Учир нь аль эртнээс л бие биендээ төгс таарчихсан байсан.






A/N: Энэ бонус бусад бонусуудаас хавь илүү урт, бас үнэхээр их зүйлийг өгүүлсэн гэж бодож байна. Энэ хэсэг гунигтай, баяртай аль нь байлаа ч хайрлаж өгөөрэй. Энэ бүлэг дээр SPECIAL CHAPTER бичих үгүй нь энэ хэсгээс шалтгаална. Энэ тухай юу гэж бодож байгаа талаараа сэтгэгдэл үлдээгээрэй. Баярлалаа❤️

•MY LOVE FOR YOU•Où les histoires vivent. Découvrez maintenant