4. Уурласан ч фен клубын дарга

278 45 10
                                    

Өглөө эрт сэрэн өөрийгөө бэлдэв. Нүүрээ будах ч үе гарж байгаагүй болохоор санаа зовон сууж байгаад Жэхигээс туслахыг асуухад тэр дуртайяа зөвшөөрөв. Нүүрээ будуулчихаад үсэндээ хавчаар зүүн чолкоо хавчив. Надад чолк маань зохидоггүй. Нанагаас ирж байгаа юм уу? гэсэн мэссэж ирсэнийг хараад цагаа харахад 07:20 болж байлаа. Сандран гэрээсээ яаран гараад будаг үс хоёроо муухай болгохгүйг хичээн хурдан хурдан алхав.





Ангидаа орж иртэл Нана өөр охинтой юм ярьж байлаа. Түүнд зориулж өөрийгөө бэлдэж байхад намайг тоохгүй тэр охинтой юм ярин инээлдэж байгааг нь хараад хардах ч юм уу, гомдох мэдрэмжийг мэдэрч байлаа. Магадгүй хоёуланг нь. Чимээгүйхэн явсаар суудалдаа буюу Жэминий хажууд суухад хүртэл тоох ч үгүй нөгөө охинтойгоо л ярисаар байлаа. Цаанаасаа л хардах сэдэл төрж, зүгээр ч сууж чадалгүй дэвтэр номоо шидлэн дуугаргаж суув. Ярьж байгаа зүйл нь хальт сонсогдоход улам сонсохоор санагдан жоохон ойрхон суув.

ХХ: Нээрээ юм уу? Хайртай чинь тэгээд?

Нана: Үнэн байлгүй яадаг юм. Уулзаад удаагүй ч шууд хайртай болсон шдээ. Чи битгий надаар тоглоом хийгээд бай л даа.

ХХ: Заза би бодож үзнэ ээ гэж хэлэхтэй нь зэрэгцэн хонх дуугаран тэр охин ашгүй нэг юм суудал руугаа явлаа. Би ч саяны сонссон юманд улам илүү уурлан, Нана угаасаа надаар тоглож байсан юм байна гэж бодогдон харицмааргүй санагдчихав.


Хохь нь муу Нана. Фен клубыг чинь байгуулахгүй харин анти чинь болно гүйцээ.


Нана: Хүүе ээ, Чэрри сайн уу? Хэзээ ирсэн юм бэ?

Би: Сая л ирлээ. Чи өнөөдөр их жаргалтай харагдаж байх чинь гээд урагшаа хартал багш ч орж ирэн би түүний асуултуудаас аврагдан хичээлээ хийв. Хичээлдээ тийм ч дуртай биш ч гэсэн Жэминийг тоохгүй байх цорын ганц бас шилдэг арга байлаа.








Инаг сугадан ангиас гарахдаа хүртэл түүн рүү хялам ч хийгээгүй юм. Хичээл таран тартал ярисан түүний бүх яриа, үгс дэндүү хөөрхөн байсан болохоор догдлохгүй байж ч чадаагүй шүү.

"Ингэж хүн тоохгүй байгаад байвал маргааш гэхэд эхнэрээ болгоно гэж мэдээрэй"

"Миний Чэрри. Чи л хөөрхөн."

"Өнөөдөр улам хөөрхөн болчихжээ. Харамлаад байна ЧэРин!"

"Хоёулаа болзох уу?" гэх мэт. Итгэмээргүй байгаа ч тэр бид хоёр танилцаад уулзалдаад дөнгөж хоёр гурав л хонож байгаа. Хэзээ нэг өдөр тэр "Заза би тоглож байсан юм аа найзаа. Дараа уулзъя андаа" гэвэл яах вэ?








Битгий муу юм бод ЧэРин. Нээрээ би өнөөдрөөс фен клубын дарга болох ёстой шүү дээ. Хэдий Нанад уурласан ч богинохон хугацаанд дасаж, дурласан болохоор хэнд ч амархан байр сууриа булаалгамааргүй байна. Дараа нь харамсахгүйн тулд гэж бодоод сургуулийн хүүхдүүд буюу охидууд их очдог газрыг уржигдар Инатай хамт шөнийн клуб гэсэн нэртэй газарт байхдаа сонссон учраас шууд тийшээ гүйлээ.


"Би нөгөө хичээлийн эхний өдөр тараад харих замдаа харсан байхгүй юу? Би сургуулийн хойд хаалгаар гарж гэр лүүгээ явах гэж байхад тэнд юу байсан гээч? Баахан охидууд бүр тийм фен клуб нээчихсэн бүр фен клуб бүр сургуулийн хойно байдаг ашиглагдахаа болиод удаж байгаа агуулахын доторхыг тохижуулаад хааяа тэндээ байдаг юм байна билээ. Би бүр гайхаж орхисон"








Тэр газар очтол ашгүй Нанагийн фен клуб байхгүй байлаа. Би явсаар үлдсэн агуулахаас сонгон тэнд түр цүнх юмнуудаа тавичихаад гартаа урт даавуу барин зогслоо. Тэр даавуун дээр бичсэн зүйлийг харан охидууд ашгүй хэд хэдээрээ цуглаж байв. Хэсэгхэн хугацааны дараа арван охин ирсэн байсан болохоор би өнөөдөртөө энэ хэд болно гэж бодон агуулахдаа оруулан бид хэд тойрон зогсов.





Миний сонгосон агуулах харицангуй цэвэрхэн байсан болохоор таатай байлаа. Би өнөөх охидуудад хандан: "Та нар На Жэминий фен клубэд орохдоо итгэлтэй биз?" гэхэд тэд нэгэн зэрэг "ТИЙМЭЭ" хэмээн орилов.

Би: Үргэлж Жэминийг дэмжиж, сэтгэл санааг нь сайхан байлгаж, инээлгэж байхын төлөө бид энд цугласан тийм болохоор хичээцгээе! Одоо танилцацгаая. Намайг Ким ЧэРин гэдэг. Энэ фен клубын дарга буюу үүсгэн байгуулагч.


ХХ: Намайг Жисү гэдэг. Надад ч бас Жэмин таалагддаг. Бас нэг санаа хэлэхэд би нарийн бичиг чинь болмоор байна Дарга аа! гэв. Би цаагуураа үнэхээр их баярлаж байлаа. Охидууд намайг дэмжиж санаа нийлж байна шүү дээ.


Би: Бололгүй яахав. Баярлалаа гээд инээмсэглэв.





Бид хэд танилцаж дуусаад Нанаг ярин инээлдэж байхад нэг хөвгүүн ороод ирлээ. Тэгснээ "Уучлаарай энэ Жэминий фен клуб мөн үү?" гэв. Би гайхахын зэрэгцээ бодлогоширов. Нана минь эрэгтэй хүнийг хүртэл татахаар хүн юм уу?


Би: Тийм ээ. Та манай клубд элсэхийг хүсэж байгаа юм уу? гэхэд тэр ичин доош харан толгой дохив.

Би: За тэгвэл өөрийгөө танилцуулаарай.

ХХ: Намайг Хуан Рэнжүн гэдэг. Танилцахад таатай байна гэв.


A/N:Энэ хэсэг яагаад жоохон байгаа вэ? Гэхээр энэ хэсгийг 2 талаас буюу нэг нь Чэрри, нөгөө нь Нанагийн талаас бичсэн болохоор энэ хүртэлх үйл явдлыг багтаасан бөлгөө. Хайртай шүү. Сайхан амраарай. Гэхдээ миний нойр солигдсон учир онгодоо оруулахыг хичээсээр л...

•MY LOVE FOR YOU•Where stories live. Discover now