6. Намрын Спарткиад, 16 нас

246 39 13
                                    



Жэмин ойрд намайг ерөөсөө тоохгүй бас утсаа авахгүй мэссэж ч бичихгүй байгаа. Арай надаас уйдаагүй биз? Арай ч үгүй байлгүй дээ. Үерхээд хэд хонож байгаа билээ. Арай ч тийм юм болохгүй ээ. Миний Нана бас цайлган шүү дээ.

Өнөөдөр фен клуб дээрээ очин юмнуудаа цэгцлэв. Ням гарагт буюу 9 сарын 13-нд Намрын Спарткиад болно. Тэнд Жэмин ч гэсэн орохоор болсон болохоор болохоор бид урмын үгтэй цаас, түрүүлвэл буудуулах жижиг цаасан салют хийхээр болов. Манай фен клуб аль хэдийн 30 гаруй хүнтэй болсон учраас юмнуудаа хувааж аваад хийхээр болов.

Би: Заа хичээцгээе бөөнөөрөө гялс хийчихье.
Бүгд: ЗА!
Би: Нэрнүүдээ сонсоод ажлаа хийгээрэй.

Салют бэлдэх- Хэчан, Юүри, Уна....

Жэминд зориулсан булан(Жэминий зурагтай бараа): ЧэРин, Жисү, Рэнжүн. Энэ ажлыг Жэминий найзуудын фен клубуудтай хамтарч хийж байгаа болохоор бид гурав сонгогдсон шүү.

Урмын үг, баннер- Исү, Ари, Хэна......

БЯМБА ГАРАГ

Өнөөдөр манайхан бас л цуглан юмнуудаа бэлтгэж байлаа. Би Намрын Спарткиадын буухиа, олс таталтын төрөлд орсон. Миний оролцож байгаа төрлүүд тийм ч хэцүү биш болохоор тийм ч их санаа зовсонгүй. Харин Жэмин 800 метр гүйлт буухианд орсон. Түүнтэй хамт буухианд орсондоо би их баяртай байлаа.

Фен клубын ажил дуусчихсан болохоор гэртээ гялс ирээд маргааш авж явах идэх юмнуудаа бэлдэж эхлэв. Яг оройн 22:00 цагт дуусан өөрийгөө хэт ядраалгүй хурдан орондоо шургав. Маргааш гоё өдөр байгаасай...

НЯМ ГАРАГ Өглөөний 09:20 минут

Арван цагаас ангидаа цугларахаар тохирсон болохоор одоо би савтай хоолнуудаа нэг цүнхэнд хийн мартсан зүйл байгаа эсэхээ сайтар шалган гарав.

Би одоо бол хоёр цүнх үүрж явж байна. Нэг цүнх нь хоолтой нэг цүнх нь Жэминтэй.

Ангидаа орж ирэхэд хүүхдүүд нэгэндээ урам зориг өгцгөөж байлаа. Жисү бас манай клубын зарим хүүхдүүд дэмжихээр ирсэн. Рэнжүн ч гэсэн. Би клуб орж Жэминтэй цүнхээ нөгөө хоёрт өгөн эртхэн цэгцэлж эхлэхийг сануулан буцаад ангидаа орж ирлээ.

Жэмин ирчихсэн бас л Рисатай юм ярин намайг тоохгүй байв. Тэгэхээр нь би тоосон шинжгүй царайлан сууж байхад Ина гүйж ирснээ: "ЧэРин-аа Төрсөн өдрийн мэнд хүргэе!" гэхэд манай ангийнхан бүгд нэг нэгээрээ ирэн мэнд хүргэж байлаа. Риса хүртэл хүргэсэн байхад энэ Жэмин одоог хүртэл хүргээгүй байна.

•MY LOVE FOR YOU•Where stories live. Discover now