4. Дэндүү хөөрхөн & Нууц ажиллагаа

243 45 31
                                    

Энэ хэсэг Жэминий талаас:

Өглөө ангидаа эрт ирсэн болоод ч тэр үү, хүүхдүүд цөөхөн байлаа. Чэрри лүүгээ "Ирж байгаа юм уу?" гэж мэссэж биччихээд утсаа далд хийтэл ангид нэг охин орж ирж байв. Гэнэтхэн толгой дотор минь нэг санаа орж ирсэн болохоор тэр охинтой тохиролцохоор очив.

Би: Нөгөө чамайг хэн гэдэг билээ?

ХХ: Намайг Риса гэдэг. Чамд юу хэрэгтэй вэ? Гэв.

Би: Чи ЧэРинтэй дотно уу?

Риса: Гайгүй дотно гэж бодож байна. Дунд сургуульд нэг анги байсан юм аа.

Би: Тэгвэл түүний төрсөн өдөр хэзээ болдогийг чи мэдэх үү?

Риса: Мэднэ ээ. 9-р сарын 13 байх аа. Тийм ээ мөн.

Би: Удахгүй болох гэж байгаа юм байна.

Риса: Тийм шүү. Ингэхэд чи яах гэдэг билээ?

Би: Намайг найз залуу нь гэдгийг мэдээгүй хэрэг үү?

Риса: Мм. Сонсоогүй юм байна.

Би: За энэ яахав. Чи надад туслах хэрэгтэй байна.

Жэмин Риса 2 төлөвлөгөөгөө тохирсны дараа:

Би: За тэр ирж байна шүү.

Чэрриг орж ирэхэд би түүнийг тоолгүй Рисатай юу ч хамаагүй ярин, инээлдэн суув. Төсөөлснөөр түүний хардах ямар хөөрхөн байсан гэж санана.

Риса: Нээрээ юм уу? Хайртай чинь тэгээд? Гэж асуулаа.

Би: Үнэн байлгүй яадаг юм. Уулзаад удаагүй ч шууд хайртай болсон шдээ. Чи битгий надаар тоглоом хийгээд бай л даа.

Риса: Заза би бодож үзнэ ээ гээд суудал руугаа явсных нь дараа би одоо л Чэрри лүү харан:"Хүүе ээ, Чэрри сайн уу? Хэзээ ирсэн юм бэ?"

Чэ: Сая л ирлээ. Чи өнөөдөр их жаргалтай харагдаж байх чинь гээд урагшаа харав. Үнэхээр хөөрхөн хардах юмаа.

Би түүнээс тасралтгүй юм асуун, магтаалын үг хэлэхээ ч мартсангүй. Чэрри үнэхээр гэрэлтэж байна ахх. Яах ёстой вэ? Хаана нуух вэ энэ охиныг. Миний хэлсэн үгнүүдэд хацар нь улайж байсан ч тэр хичээл таран тартал намайг ерөөсөө тоосонгүй. Чэрри минь дээ. Яагаад намайг чи..Яагаад заавал би..

Би Чэрриг гарсных нь дараа өөрийнхөө үеэл болох надтай чацуу Рэнжүнийг гуйн түүн дээр очиж байдлыг хараад хийх ёстой зүйл байвал зориглоод хийгээрэй гээд захичихав. Рэнжүний сургууль манай сургуультай маш ойрхон болохоор тэр хичээлээ тараад шууд ирсэн нь энэ.

•MY LOVE FOR YOU•Where stories live. Discover now