10. Өвлийн аялалын эхний өдөр

201 33 12
                                    

Өнөөдөр бол 12 сарын 4-ний өдөр. Манай сургууль өвлийн аялалд гарахаар нэгэн амралтын газар луу 3 хоногийн хугацаатай явж байгаа. Надад их гоё байна. Нана бид 2 улам дотносож бие биеээсээ бараг нуух нууц үлдээгүй. Зарим нэг экс, өөр хэт хувийн асуудлыг бид ярилцдаггүй. Би өмнө нь үерхэж байгаагүй болохоор тэр миний Анхны хайр. Анхны бүхний эзэн минь болсон шүү дээ.


Бид өглөө 09:00 цагт цуглан хамтдаа сургуулийн автобусаар явахаар болсон тул би аав ээждээ үнсүүлчихээд явав. Жэхи ч гэсэн хамт явна шүү дээ. Тэрний хувьд сүүлийн ахлах сургуулийн өвлийн аялал. Харин миний анхных.

Нана бид 2 хамтдаа дэлгүүр орж зарим хэрэгтэй зүйлээ аваад, автобусанд орон суудлаа эзлэв. Би Нанаг налж яг өөрийн тухтай байдлаа олон суув. Харин Нана үсийг минь илж байлаа. Удалгүй тэр миний гар бас чихийг оролдож эхлэв. Би үс, чих, гараа оролдуулах маш их дуртай болохоор ер болиулсангүй. Харин тайвшраад унтчихсан байлаа.

Номлогчийн урд намайг хүлээн зогсох тэр. Түүн рүү аавыгаа сугадсан би алхам алхмаар ойртоно. Ойртох тусам түүний минь нүдэнд нулимс гялтганан харагдана. Би алхсаар түүний урд очиход аав минь миний гарыг Жэминд атгуулан "Би өөрийн хамгийн үнэт өмчөө ингээд чамд өгж байна. Болдог бол үүрд аавын охин хэвээр нь үлдээхсэн. Ийм том болчих гэж Миний гүнж" хэмээн ганц хоёр нулимс дусаана. Би бас уйлах гээд аль чадахаараа инээж, нулимсаа тэвчиж байлаа. Уйлж будгаа сүйтгэмээргүй байна. Жэмин миний гивлүүрийг сөхөн "Үзэсгэлэнтэй байна" гэж хэлэв.

Номлогч: На Жэмин та Ким Чэ Ринийг насан туршдаа хайрлаж, зовлон жаргал, баяр гунигаа хуваалцах гэргийгээ болгохоо зөвшөөрж байна уу?

Жэмин: Тийм ээ.

Номлогч: Ким Чэ Рин та На Жэминийг насан туршдаа хайрлаж, зовлон жаргал, баяр гунигаа хуваалцах эр нөхрөө болгохыг зөвшөөрж байна уу?

Би: Тийм ээ.

Номлогч: За ингээд хосууд бөгжөө солилцон, үнсэлтээр өөрсдийн амлалтаа баталгаажуулна уу.

Амралтын газраа ирэн Нана намайг зөөлөн сэгсрэн сэрээв. Би зүүдэлж байжээ. Гэхдээ миний зүүд хамгийн гайхалтай зүүд байлаа. Энэ мөчид би хамгаас том зорилго өөртөө тавилаа. Энэ насандаа заавал Нанатайгаа гэрлэнэ. Эс бөгөөс цаазын ялыг өөр дээрээ үйлднэ. За цаазын ял гэж дээ, 2 цаг хоолгүй байвал барав.

Бидний аялалаа өнгөрүүлэх энэ газар үнэхээр сайхан байршилтай газар байлаа. Би байгалийн сайхныг нь харан алмайрж хамгийн түрүүнд маш их зураг авах талаар бодов. Би байгалийн зураг авах дуртай. Энэ газар ч цэвэр цэнгэг агаартай амрахад яг тохирсон газар юм аа.


•MY LOVE FOR YOU•Where stories live. Discover now