9. Чиний насан туршийн цор ганц фен

190 34 12
                                    


Энэ хэсэг эхэлж байхыг бодвол маргааш сагсны тэмцээн байх. Нана бид хоёр тохиролцон маргаашийн тэмцээнд бие биенийхээ өмсгөлийг солилцож өмсөхөөр болсон. Үнэхээр Романтик байгаа биз?

Нана бид 2 их бэлтгэл хийж байгаа. Ахлах сургуулийн анхны сагсны тэмцээн шүү дээ. Надад их таатай байна. Шуналтай санагдах ч 1 дүгээр байрын төлөө чадлаараа зүтгэнэ ээ.

Өглөө босдог цагаасаа эрт босоод бэлтгэлийн өмд цамцан дотуураа шууд өмсгөлөө өмсөв. Сургууль дээр очоод л Нанатай дээгүүрхээ солино доо. Юмнуудаа бэлдчихээд гэрээсээ гарахад Нана намайг хүлээж байлаа. Бид хоёр хамтдаа ангидаа орон суудалдаа суув. Өнөөдөр үнэхээр баяртай байна. Нанагаа сайн дэмжинэ ээ. Ичмээр ч гэсэн бусдыг атаархтал!


Тэмцээн эхлэх цаг болж багууд цуглахыг зарлав. Би Нанад өмсгөлөө сольё гэсэн ч гараараа байз л гээд байв. Би урвуу царайлан багийнхан дээрээ очиж зогсов. Нээлтийн ажиллагаа эхлээд багуудын тоглох хуваарийг зарлав. Манай баг 2т гарахаар болов. Яагаад ч юм намрын спарткиад дээр хожигддог 2-1 ангитай таарчихав. Цаанаасаа л хожмоор санагдаад байх юм.

Эхний тоглолт дуусан бие халаалт хийх гээд талбай руу гарах гэж байхад Нана миний гараас татаад өмсгөлийг минь тайлан өөрийнхөө өмсгөлийг өмсүүлэв. Яаж дотуураа майк өмссөн юм. Гэхдээ миний Нана ч гайгүй булчинлаг юм байнашд. Нээрээ бодоод байсан энэ Нана чинь цээж нүцгэн яваад байна! Гэнэт л харамлаад хурдхан шиг л өөрийнхөө өмсгөлийг өмсүүлэв. Энэ охидуудын орилж байгааг ээ!

2-1 ангитай тоглохоор гарахад охидууд нь миний өөдөөс муухай хараад байх нь тэр. Хайртай хүүхэд нь минийх болохоор уурлаад байгаа юм байх даа. Сайн л тоглоод үзүүлчихье!

Манай шигшээ баг олон онооны зөрүүгээр хожив. Би гоол хийгээд Нана руу харахад дандаа л хараагүй эсвэл өөр хүнтэй ярьж байх юм. Гомдно за юу!

Нанагийн баг тоглох болоход заал шуугианаар дүүрэх нь тэр. Аргагүй ээ. Манай сургуулийн ээс хүүхдүүд аая. Нана руу л хараад сууж байхад Нана над руу хараад агаарын үнсэлт илгээв. Би хацраа дараад сууж байхад хажууд сууж байсан охидууд "Сая над руу илгээсэн" "Үгүй ээ над руу" гээд хэрэлдээд байв. Би уул нь над руу илгээсэн гэж хэлмээр байвч онигоо онигоо.


Нана бид 2 тоглолтуудаа дуусган хоёулаа 1 дүгээр байрын төлөө өрсөлдөхөөр үлдсэн байлаа. Хамгийн сонирхолтой нь манай ангийн эмэгтэй баг манай охидын шигшээ багтай тунасан юм. Азтай байна. Рисад одоо л чадах зүйлээ үзүүлэх хэрэгтэй.



•MY LOVE FOR YOU•Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang