03. Их Сургууль.

1.2K 110 0
                                    

2020 (одоо үе)

Тэдний аль хэдийнээ их сургуульд
орох нас нь болсон байлаа."20 нас"

Жонгүг компани, Санни эмнэлэг өвлөж авсан юм.  Удирдлагын ажил голдуу харилцаан дээр тогтдог ч сурахад илүүдэхгүй гээд 4жилийг их сургуульд өнгөрөөхөөр болов.

__

-Бидний сонгосон хичээлүүд өөр болохоор санах байхдаа.

Хэмээн Санниг хошуугаа унжуулахад  Жонгүг өхөөрдөн хацрыг нь чимхэн

- Хэлээд юу гэхэв.

Гэж хэлэхтэй зэрэгцэн хонх дуугарав.
-Зза хичээл рүүгээ орлоо. Баяртай Санни.

- Үнсэхгүй юм уу?

- Зүгээр л агаарын үнсэлт хийчихье ээ!

-  Тэгвэл хэрэггүй ээ! Баяртай Жонгүг.

Санни уурлан хичээл орох анги руугаа удаан гэгч нь алхав. Учир нь Жонгүгийг араас нь ирээд үнсэхийг мэдэж байсан юм. Санасанаар нь Жонгүг араас нь дуудсаар ирэн хацар дээр нь үнсчихээд хичээл орох анги руугаа явлаа. Сэтгэл хангалуун явах Санни гэнэт ухаан орон хичээлээсээ хоцорч байгаагаа мэдлээ. "Тэнэг амьтан " гэж өөрийгөө хараагаад гүйв. Тэгтэл өөртэй нь адилхан нэгэн охин хаалганы өмнө тайван чипс идэн зогсож байгааг хараад.

- Орохгүй юм уу?

- Идэж дуусгах хэрэгтэй байна.

Энэ үг нь түүнд хөгжилтэй санагдаж
- И Санни

- Кан Инү

- Танилцахад таатай байна.

- Идэх үү?

Чипсээ өгөх Инүг Санни шоолонгуй инээсээр нэгийг авав. Харин Инү амандах дүүрэн чипсээ арай хийн залгин
- Я-яагаад инээгээд байгаа юм?

- Чи таалагдаж байна. Хоёулаа найзлах уу?

Инү тэр үед чипсндээ хахсаар
- Н-нэр төрийн хэрэг. Гэхдээ ус байна уу?

Санни сандран ус гаргаж өгөв. Хоолойгоо барин ёолох түүнээс
- Яагаад нэр төрийн хэрэг гэж?

Инү нэг хөмсгөө өргөсөөр
- Чи од биш гэж үү?

- Үгүй ээ! Яалаа гэж дээ.

-Bad Habit-  ✔《Дууссан》✔Where stories live. Discover now