20. Цаг хугацаа

1.5K 97 8
                                    

-Санни хонгор минь! Бэлэн болсон уу?

- Одоохон. Нэгхэн минут.

Тэд нэг жилийн дараа эцэг эх нараа дахин танилцуулах бяцхан уулзалт зохион байгуулсан юм. Өнөөдөр тэр өдөр нь ба Санни зүүлтээ олохгүй байлаа. Өрөөнийхөө ширээний шүүгээг онгойлготол зүүлт нь гараад ирсэн  ба доор нь нэгэн захиа байж байв. Өмнө нь Жонгүгт бичиж байсан захиа байсныг мэдээд итгэл дүүрэн ураад өрөөнөөс гарлаа.

10 жилийн өмнө анх Тэхёний гэр бүлтэй уулзалт зохион байгуулж байсан мөнөөх газар багагүй өөрчлөгджээ. Хэдэн минут өнгөрөхөд тус тусын эцэг эх яг цагтаа ирж, ширээнд тухлан сууцгаагаад мэнд мэдлээ. Харин нөгөө эцэг эх мөн л баяр хөөртэй мэндлэнэ. Тэхёний аав
- Хөөх. Санни ямар том болоо  вэ? 10 жилийн өмнө уулзахад бяцхан охин байсансан.

Хариу дулаахан инээмсэглэхэд Саннигийн аав
- Тэхён гэгч ийм нөхөр байж ээ. Бага байхдаа өвдөөд ирж чадаагүй байх аа?

- Тийм ээ. Сайн байна уу?

Энэ уулзалтанд Намжүүн ч ирсэн байх агаад яриа өрнүүлэхээр шийдэв
- Би Санниг хэд хоногийн өмнө гэрт нь хүргэж өгч байсан. Тэр үед Санни нэг л танил санагдаад байсан чи байж ээ?

- Харин тийм ээ. Би ч бас гадарлаад л байсан.

- Аргагүй заяаны хосууд байхнээ.

Хэмээн Тэхёний ээж мишээлээ. Саннигийн ээж
- Хуримаа хэзээ хийцгээх вэ?

-Удахгүй л хийе.

Энэ уулзалт 10жилийн өмнөх шиг хөндий уулзалт бус халуун дотноор өрнөж байв. Аз жаргалтай, сэтгэл хөдөлгөм, сайхан энерги агуулах уулзалт. Тэд ийнхүү ярилцсаар хуримын өдрийг сарын дараах яг энэ өдөр болгон товолоцгоосон юм...

***

Нэг сарын дараа Хурим болох өдөр  айлчиллаа.


-Би сандраад байна аа.

Санни ийн Тэхёнд хандах бол тэр хацар дээр нь зөөлөн үнсээд
- Би хажууд чинь байгаа болохоор бүү сандар.

Удалгүй хуримын шилтгээнд Саннигийн эцэг охиноо сугадан орж ирэх агаад, Тэхён түүнийг хэтэрхий үзэсгэлэнтэй харцаар ширтэнэ. Ингээд ламтан тэднээр тангарагаа уншуулав. Тэхён, Санни

-  Тангараглая

Дараа нь шинэхэн хосууд маань үнсэлцэж гарав.

Бяцхан охиноо хүний хүн болгох гэж байгаа Саннигийн эцэг эх уйлж орхив. Хажууд нь Тэхёний эцэг эх инээлдэн сууна. Саннигийн талаас Инү ирсэн бол Тэхёний талаас Хусог, Жимин, Юнги нар ирсэн байх агаад  Инү  Намжүүнтэй танилцаад авсан байх ажгуу.  Магадгүй тэд шинэхэн хос болох ч юм билүү?

Харин өөр нэгэн хос Америкт бий болсон байв. Мэдээж Мина болон Жонгүг нар юм. Тэд хамт байх тусам бие биедээ чин сэтгэлээсээ татагдаж, жинхэнэ хайрыг бий болгосон ажээ.

***

Хэсэг хугацагааны дараа Тэхён болон Санни нар хамтдаа  амьдралд хөл тавьсан ба Солонгос улсад шинэ ам бүл нэмсэн билээ. Санни ч эцгийнхээ үлдээсэн эмнэлэгийг сайн гардаж авч амжилттай ажиллаж байгаа. Тэхён эцэг эхтэйгээ дотно болж, илүү их цагийг өнгөрөөх болсон. Тэд өдөр болгон болзож,  харилцаагаа улам л бат бөх болгон, аз жаргалаар бялхан байх аж.

Харин Жонгүгийн хувьд Мина гэх мөнөөх бүсгүйтэй гэрлэж, Америкт аж төрөн суух болов. Санни болон Жонгүгийн харилцааны хувьд сайн найзууд болон үлдсэн юм.

ТӨГСӨВ

Заа зохиолч миний бие 4дэх өгүүллэгээ амжилттай бичиж дуусгалаа. Мөн л миний өгүүллэгийг сонгож, уншиж дуусгадагт та нартаа хэмжээлшгүй их талархдаг юм шүү❤😎 Эхний хэдэн хэсэгээ тогтмол, хурдан бичиж  байсан шигээ төгсгөлийн хэдэн хэсэгээ хурдан бичиж амжлаа. Би гэдэг хүн. Author block-д амархан орох юмдаа хэхэ.😅🤣 Зза үргэлж бяцхан 🥤Жуйлэт🍫 нараа хайрлаж мөн шинэ уншигчидаа ч адил хайрлах болноо❤Аан бас! Одоо  💜BTS x BLACKPINK🖤 шип юмуу Oneshot орох байх. Аль нэгийг нь publish хийчихээд хажуугаар нь өөр зохиол эхлүүлэх санаатай байгаа.👀 Намайг дэмждэг та хэддээ баярлалаа. Удахгүй уулзацгаая. ❤💓❤     

Хүндэтгэсэн 🍭Кэйс🍦 🥤Жуйлэт🍫 нартаа.

🍭Caice🍦for🥤Juilate🍫

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Dec 15, 2021 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

-Bad Habit-  ✔《Дууссан》✔Where stories live. Discover now