12. Цор ганц

865 71 3
                                    

- Надад саад болохгүй байж чадахгүй байна уу?

Цамцыг нь толбо болгосон  байгаад нь уурлан хэлэх Жонгүг.
- Уучлаарай. Жонгүг аа!

Хэдий эсрэгээрээ байх ёстой ч бодит үнэн ийм л байна Жонгүг Саннитай хамаагүй харьцдаг болсон. Харин Санни салахгүйн тулд хэлсэн бүгдийг нь хийнэ. Инээдтэй биш гэж үү? Эр хүний төлөө үнэ цэнээ ингэж ихээр алдах хэрэг байгаа юу? 

- Хонгор минь оройн хоолонд юу идмээр байна?

- Хоол захиалчих.

Жонгүг утасаа оролдон ийн хэлэхэд нь Санни бувтнасаар
- Хүн гарын хоолоо хийж өгөх гэж байхад...

- Санни ямар хэцүү юм бэ? Би чиний хүслээр амьдармааргүй байна. Намайг битгий хорь!

- Гэнэт юугаа яриад байгаа юм?

- Би явлаа! Чи хамт явна гэж санасны ч хэрэггүй.

Тэр зүгээр л гарах шалтаг хайсаар гарлаа. Санни тагтан дээрээ гаран тамхилсаар уртаа гэгч нь санаа алдав. Гэтэл Жонгүг гэртээ буцан орж ирээд Санниг дуудлаа.
- Санни хүрээд ир! Юм хэлье.

- Юу вэ? Яагаад ийм хурдан... Зза. Юу юм?

- Би америк руу явахаар болсон. Дөнгөж сая ээж хэллээ. Тэгээд энэ долоо хоногтоо багтаагаад явчих байх?

- Хүүе ээ! Юж яриад байгаа юм бэ? Юун явах юу вэ?

- Юуг нь ойлгож ядаав? Би явна.

Санни гүн шоконд орж, амьдрао нь нүднийх нь өмнүүр жирс хийн өнгөрөв. Гэнэт ухаан орон сандарсаар
- Хэр удаан

- Тэрийг  сайн мэдэхгүй ээ.

- Жонгүг! Гуйя тоглоом гэж хэлээч!

- Ядаргаатай юм аа! Утасаар хэлчихдэг байж л дээ.

Ийн хэлсээр хаалга саван гарлаа. Харин Санни хүйтэн шал налсаар уйлж хоцров.

Маргааш нь үүр цайхад Санни шууд л сэрчихэв. Гялс өндийн ороо шалгатал Жонгүг байсангүй. Тэр гадуур хоносон байлаа. Түүний хувьд өнгөрсөн 19жил хэтэрхий сайхан, жаргалтай байсан. Гэвч энэ жилээс тэр найз, хүмүүжил, хайртай хүнээ алдсан. Энэ бүхэнд өөрийгөө буруутгана.

"Хэрвээ үгээ цэгнэж, буруу зөвийг яогасан бол би найзтайгаа байх байсан.
Хэрвээ хайртай хүндээ анхаарал халамж тавьсан бол одоо түүнтэй цуг байх байсан. Бүгд миний л буруу..." хэмээн бодсоор өдрийн талыг барав. Бодож бодож олсон түүний шийдвэр бол засрах.

-Bad Habit-  ✔《Дууссан》✔Where stories live. Discover now