9. Уучлалт

884 77 0
                                    

Лекц дуусаад Жонгүг Санниг харсан даруйдаа очиж уулзав.
-Хонгор минь хамт харьцгаая.

Санни гэртээ орж ирээд шууд л уурласаар

- Хэдэн хоног ингэх юм?

- Юу яриад байгаа юм бэ?

- Хэр удаан ингэж шөнө дөлөөр орж ирэх юм гэж байна!

- Уучлаарай. Санни...

- Хэдий миний буруу бас чиний буруу ч ингэж гэнэт өөрчлөгдөж болохгүй шдэ.

Жонгүг түүнийг араас нь тэврээд
- Тийм үү? Манай Санни гомдсон юмуу

- Өнөөдөр буйдан  дээр унтаарай.

Жонгүг санаа алдсаар буйдан дээр ороо засаад гүн нойрондоо унбав. Түүнд Саннигаас сална уу байна уу огтхон ч хамаагүй. Эцэг эхийнхээ үгийг л дагаж байгаа нэгэн.

Маргааш нь Жонгүг Саннид өглөөний цай бэлдэж өглөө. Санни баярлаж байсан ч мэдрэмжээ нуусаар
- Овоодоо. Ядаж өндөг шарж чаддаг юм байна?

- Чаднаа.

- Өнөөдөр надад үйлчлэх гэж байгаа юм уу?

- Хүсвэл өдөр болгон ийм байж болно.

Гээд духан дээр нь үнсэв. Санни өглөөний цайгаа амтархан зооглоод хувцасаа өмсөж, нүүрээ хөнгөн будав. Тэгтэл Жонгүг нүдийг нь дарсаар
- Мах уу? Шөл үү?

- Жонгүг! Чамтай тоглох зав алга.

- Зза. Үүнийг чамд авсан юм.

Хэмээн нуусан бэлгээ түүнд өгөв. Санни хайрцгийг онгойлготол дотор нь зүүүлт байлаа.
- Аан зүүлт юм уу.

- Тийм ээ! Баярлаж байна уу? Намайг уучилсан уу?

- Яахав дажгүй л юм.  Аа харин уучлагдана гэж бодож байвал үүнийгээ буцаагаад авсан нь дээр байх.

- Хэрэггүй ээ! Өөртөө үлдээ.

__

Санни Инүг харангуутаа тэврэхэд нь гайхсан Инү
- Ямар нэгэн сайхан зүйл тохиож ээ!

-

Жонгүг яасан гээч!

- Яасан юм?

-Надад зүүлт бэлэглэсэн. Тэр надад бэлэг өгөөгүй бараг 1 сар болж байсан юм л даа.

- Аан гоё юм аа. Чи тэгээд уучлах юм уу?

- Жоохон эрхэлж байгаад уучлана.

- Миний бодлоор түүнээс бэлэг биш хайр авах хэрэгтэй биш гэж үү?

- Надад түүний хайр байгаа. За явцгаая.

Инү амандаа "Чамд түүний бэлэг л байгаа байх. " гэж бувтнаад араас нь очив.

Орой нь Жонгүг мөн л бэлэг барьсаар орж ирэн
- Хонгор минь одоо намайг уучлах уу?

- Энэ удаад бас юу вэ?

- Хайрцгийг нээ!

- Надад хэрэггүй ээ! 

- Аххх...Хонгор минь дээ.

- Дуугүй ширээнд суугаад хоолоо ид.

- Заа.

Хоолоо идэцгээгээж байхдаа Санни нэг зүйлийг анзаарав.
- Хөөе! Наад ханцуйн доторх гарнаас чинь цухуйгаад байгаа хар юм юу юм?

Жонгүг сандран ханцуйгаа доошлуулаад гацаж түгдэрсээр
- Энэ...нөгөө

Санни шууд босоод ханцуйг нь дээшлүүлтэл шивээс хийлгүүлсэн нь баригдав.
- Хэдийг болтол нуух гэж байсан юм?

- Мэдэхгүй

- Яагаад надтай ярилцахаа больчихсон юм бэ? Яахав чиний л дур гэхдээ яагаад хэлээгүй юм?

- Мэдэхгүй.

-Мэдэхгүй. Хараал идсэн мэдэхгүй. 
Чамд юу тохиолдсон юм бэ? Яагаад хүүхэд шиг тэнэгтээд байгаа юм бэ? Чамд тамхи архи хангалтгүй байна уу? Юун шивээс? Одоо удахгүй хар тамхи хэрэглэх үү? Үнэхээр тэнэг гэдгээ гайхуулаад байгаа юм уу? Эсвэл ямар нэгэн сэтгэцийн өвчин тусчихаа юу? Одоог хүртэл буруу зөвийг ялгадаггүй юм уу?  Хэрвээ чиний сонгосон зам энэ юм бол салцгаая.

Хэмээн  түүнээс хариулт ч сонсохыг хүсэлгүй хаалгаа саван өрөө рүүгээ орлоо

Хэсэг бодлогоширч сууж байгаад өрөөнөөсөө гарч иртэл Жонгүг яваагүй байгаад нь бага зэрэг баярлаж байсан ч  үзэн ядсаар байв.
- Хөөе!

- Яасан Санни?

- Ярилцъя. Үгүй бол бидний харилцаа дуусах нь.

- Тэгье.

Санни хэсэг шал ширтэж сууснаа ам нээв.
- Дахиж тийм зүйлс хийхгүй гэж амал.

- Заа.

- Үнэхээр үү? Ингэж хүлээж авна гэж бодсонгүй.

- Чиний төлөө юуг л бол юуг л хийнэ.

Санни шууд л Жонгүгийг тэврээд авлаа. Тэр мөн зөрүүлэн тэврэв.

Жонгүг усанд орсон хойгуур түүний утаснд мэдэгдэл ирэв. Санниг тэр мэдэгдэл рүү ороход хэн нэгэнтэй бичсэн мессеж угтлаа.

Түүнийг уснаас гарч ирэхэд Санни түүний утасыг ухсаар
- Тэхён гэж хэн юм?

- Манай найз.

- Аан тийн саналаа.  Гэхдээ юун хачин хачин мессеж вэ? 

- Юу ч бишээ битгий тоо.

Жонгүг мартуулахын тулд халаадаа тайлсаар түүнд ойртов.

*Тэр түүнийг  ямарч үед хайрладаг.Яг л эцэг эхийн хайр шиг...*

-Bad Habit-  ✔《Дууссан》✔Where stories live. Discover now