19. Болзоо

966 71 7
                                    

Нүдээ аниад нээхэд маргааш угтдаг. Өглөөний наранг хаах хөшиг өрөөг бүхэлд нь харанхуйлна. Санни хажуу тийш эргэн харвал бөх гэгч нь унтах Тэхён үзэгдлээ. Төгс гэмээр бие, уран баримал мэт орших царай. Тэхён нүдээ нээсэнд цочих Санни сандарсаар нөгөө тийш харлаа. Харин тэр инээмсэглээд араас нь тэврэн
- Өглөөний мэнд. Хонгор минь.

- Өг-Өглөөний мэнд.
Олон хоног ганцаараа сэрдэг байсан бол Санни энэ удаад Тэхёнтой цуг өдрийг эхлүүлсэн юм.
Маргааш бол хамгийн сайхан өдөр мэт санагдана. Учир нь хайртай хүнтэйгээ дахин өөр дурсамж бүтээх завшаан олдож байна шүүдээ. Өчигдөр Тэхёнтой өнгөрүүлсэн анхны шөнө байсан бөгөөд Санни гүн дурлачихсан. Яагаад ч юм үргэлж нүүрэнд нь инээмсэглэл тодроостой. "Дурлах ийм сайхан билүү?" хэмээгээд Тэхёний хацар дээр үнсэв. Өглөөний цайг одоо л жинхэн утгаар нь хамт уух Санни болон Тэхён. Өндөгний шаржигнах чимээ чихэнд наалдана.

- Хонгор минь өнөөдөр болзох уу? Гарахад сайхан цаг агаартай байна.

Байнга хэлдэг үгнээс нь ажвал Тэхён хэлж байгаа нь ил. Санни догдолсоор
- Тэгье. Энэ бидний анхны албан ёсны болзоо байх болно.

- Тэгвэл өдөр 03:00 цагт. Би чамайг гэрээс чинь очиж авна шүү.

Тэхёний гэр замбараагүй, хогоор дүүрсэн байх аж. Гэрийн үйлчлэгчгүй, өөрөө бүгдийг хийдэг гэдэгт итгэмээргүй. Хосууд болзоондоо бэлдэхээр тус тусын ажлаа эхэллээ. Тэхёний хувьд нимгэн цагаан цамц, цайвар бор өмд мөн цамцныхаа гадуур хүрэн пиджак өмсөнө. Цэвэрхэн цагаан оймс, хүрэн хар ботинкийг өнөөдөр сонголтоо болгожээ. Түүний хувцлалтын хувьд чөлөөт ба энгийн байх агаад үнэртэй усаа цацаад, түлхүүрээ аван гэрээсээ гарах бол Санни одоог хүртэл хувцасаа сонгоогүй байв. Цэвэрхэн хүрэн даашинз эсвэл чөлөөт хувцас? Үүнийг шийдэж чадалгүй 30 минут тольны өмнө эргэлдсэн нь ямар ч үр дүгүй байсан юмсанж. Цөхрөнгөө бараад Тэхён руу залгалаа.
-Тэхён шши...

- Заа хонгор минь. Би очиж байгаа

- Айн? Хурдан юмаа. Харин би одоог болтол хувцасаа сонгоогүй л байна. Чи юу өмссөн юм?

- Цагаан цамц, бор хүрэм, цайвар хүрэн өмд.

- Аан.

- Сонгочихсон уу?

- Тийм ээ. Миний сонголт бол хүрэн даашинз.

- Okay. Бараг очиж байна шүү.

Санниг гэрээсээ гарахад яг Тэхён ирж байлаа. Тэхён үлгэр дээрх шиг цагаан морьтой ханхүү мэт үзэгдэнэ. Тэрбээр цагаан бензтэй залуу болоод ирсэн ажээ. Санни инээгээд суудалд суухад нь хэтэрхий төгс гэмээр харцтай тулгарчихав.
- Тэхён аа нүд чинь.

-Bad Habit-  ✔《Дууссан》✔Where stories live. Discover now