16. Найз.

911 81 13
                                    

Маргааш нь Санни сургуульдаа явсан. Зүгээр л ганцаараа байхыг хүсээгүй тул удаан хугацаагаар очоогүй газартаа очсон. Эхний сар дуусаж дараагийн сар эхэлсэн байлаа. Тэр Инүтэй суудаг байсан ч сүүлийн явдлаас эмээгээд хамгийн ард ганцаараа суув. Урд эгнээнд нь суух Инүг ажвал, зүгээр байгаа бололтой халуун дотно инээмсэглэнэ. Саннигийн толгойд хангалттай олон бодол эргэлдэж байтал багш нь ам нээсээр 
- Тэр хамгийн ард ганцаараа суугаа нэгэн хэн билээ? 

Ангийнхан байтугай сургуульдаа алдартай болохоор бусад нь өмнөөс нь хариулав. 
- И Санни 

- Санни? Өмнө нь манай ангид байсан билүү? 

Санни чихнийхээ ард уур үсээ хийсээр
- Тийм ээ. 

- Аан. Тэгэхээр би шинэ багш байгаа юмаа. Хичээл тараад багштайгаа уулзаарай.

- Заа. 

__

Эцэст нь сүүлийн цаг дууссанаар хичээл тарав. Тэр багшийнхаа өрөөний гадна ирээд гүнзгий амьсгаа аван орлоо. 
- Сайн байна уу? Багшаа. 

- Өө Санни ирчихсэн үү? Энд суучих. 

Хэмээн өөрийнхөө ширээний урдах  сандал дээр суулгав. 
- За тэгэхээр ярих яриа ихтэй. Та гуай хичээлдээ суухгүй хэр удаж байж энд ирэв дээ? 

- Сар шахуу л. 

- Ээж аав чинь компани өвлүүлэх үү?

- Тийм ээ... 

- Ойлгомжтой. Бүтэн сар зугаацаж байгаад ирэв үү? Зүгээр дээ багш нь хүнд  шийтгэхгүй

Тэр ширээнээсээ босоод Саннигийн хажууд ирлээ. Гуяан дээгүүр нь гараа зөөлөн гүйлгэхэд Санни цочин
- Та яах гээд байгаа юм бэ? 

- Багш нь чамайг шийтгэх болно.

- Болиоч! Гаж донтон байсан байх нь ээ! 

- Юу? Багшийгаа ингэж хэлж болдог юм уу? 

- Өөрийг чинь халуулж чадна шдэ!

- Аан тийм үү? Захирал нь миний хамгийн дотны хүн бол яах вэ? Үгүй л байхдаа хонгор минь. 

Гэтэл хаалга хэн нэгэн түлхүүрдэж орж ирээд 
- Боль хөгийн амьтан минь! 

Гэсээр орилоход нь тэд эргэн харвал Инү байлаа. Багш уурлан 
- Чи яаж орж ирээв! 

- Сая ярьсан бүхнийг чинь энэ утас дээр бичээд авчихсан. Хамтдаа цагдаагийн газар руу явцгаах уу? Эсвэл түүнийг явуул! 

-Bad Habit-  ✔《Дууссан》✔जहाँ कहानियाँ रहती हैं। अभी खोजें