13. Тэс ондоо

802 68 0
                                    

Шартсаар сэрэхэд нь өрөө нь биш огт өөр өрөө угтлаа. Гайхан хэвтэж байтал Тэхён гэнэт нөгөө өрөөнөөс орж ирээд
- Өглөөний мэнд хатагтай!

Санни гайхсан хэвээр
- Би энд юу хийж байгаа юм? Жонгүгийг хаана байна?

- Жонгүг гэнээ? Тэр залуу өнөө өглөө нисчихсэн шүү дээ.

Хэмээгээд толины өмнө зангиагаа янзалчихаад хажууд нь ирэн суув. Харин Санни
- Үнэхээр үү? Өчигдөр орой тэр надтай хамт байсан. Би түүнийг тэвэрсэн.

- Тэр тэвэрсэн гээд байгаа хүн чинь би байх. Хонгор минь!

- Юу?

- Өчигдөр ямар ч Жонгүг байгаагүй.

-Төсөөлөл байсан хэрэг үү?
Гэхдээ чи тэнд юу хийж байсан юм?

- Сэтгэлээ сэргээхээр ордог газар минь байгаа юм л даа. Тэнд ч бас анх Жонгүгтэй таарж байсан. Тэгээд гэрт чинь хүргэх гэтэл харихгүй гээд уйлаад байсан.

Санни чимээгүй суугаад байсанд Тэхён "Өө уучлаарай" хэмээв. Харин Санни
- Юунд?

- Жонгүгийн тухай ярьсанд?

- Зүгээрдээ. Би салчихаагүй байна.

Хариуд нь Тэхён бага зэрэг хуурамч инээмсэглэсээр өрөөнөөс гарав. Түүний хувцасыг тайлаагүй байсан нь урд шөнө юу ч болоогүйг илтгэнэ. Тэр яаран араас нь гарлаа.
- Хүлээгээрэй! Би согтуудаа юм яриагүй биздээ?

- Бүтэн 3цаг амьдалаа ярьж суусанг эс тооцвол тийм ээ!

- Новш гэж.

- Санаа зоволтгүйдээ хонгор минь. Өглөөний цайгаа уу!

- Намайг хонгор минь гэж дуудахаа боль.

Саннид хачин санагдав. Тэхён хангалттай муухай, хорон ааштай. Гэвч түүний яриаг 3цаг тэвчээртэй сонсож, гэртээ авчирж мөн сайхан харьцах хүн огт биш. Ямар нэгэн зүйл болсонг тэр гадарлаж байлаа.

Тэхён өргөн ширээн дээр зутан тавин
- Суугаад уу!

Хэмээв. Харин Санни шартсаны эрхэнд уухаар суув.
Өргөн том ширээний ард тэд хамтдаа цай ууцгаана. Яг л харшид байгаа мэт мэдрэмжийг Саннид төрүүлж байв. Ярих ярианы сэдэв нь дууссан бололтой чимээгүй хооллоно. Гэтэл Тэхён түрүүлж ам нээв
- Хэрэг гарвал залгаарай!

Харин Санни халбагаа ширээн дээр хүчтэй нь аргагүй тавьсаар
- Новш гэж чи чинь яачихсан юм бэ? Яагаад найз залуу минь мэт санаа тавиад байгаа юм?

-Bad Habit-  ✔《Дууссан》✔Where stories live. Discover now