008

248 36 3
                                    

Хэдэн өдөр амарсанаас болсон уу нэг л хичээлдээ төвлөрч чадахгүй суух Тэхён. Дэвтэр дээрээ янз бүрийн юм сараачиж суусаар нэг л мэдэхэд үдийн цайны цаг болжээ.

Тэрээр ангиасаа гарах сонирхолгүй байсан тул нойр авахыг хичээн ширээ дэрлэнэ. Яг зүйрмэглэж эхлэхэд хэн нэгэн түүний мөр лүү зөөлхөн цохив.

Яраглан бага зэрэг биеэ хөдөлгөсөн болоод үргэлжлүүлэн зүйрмэглэх гэтэл түүнийг зөөлхөнөөр дуудав.

Тэхён аргагүйн эрхэнд нүдээ нээхдээ эхэндээ зүүд хэмээн бодсон ч тийм байсангүй.

Жонгүк хөөрхөнөөр инээмсэглээд

-Хён? Би тантай ярилцаж болох уу?

Түүний царайнд ховсдуулж орхисон Тэхён түгдэрсээр

-З-за... хэмээн арай чүү хэлэв.

Ангид тэр хоёроос өөр хүүхэд үлдээгүй агаад гагцхүү онгорхой цонхоор орж ирэх салхи л чимээгүйхэн чаганана.

Жонгүк Тэхёны баруун гараас татан босгоод

-Хён! Б-би уучлалт гуйх гэсэн юм л даа.

-Юунд?

-Б-би таныг тэр өдөр дээвэр дээр орхиод явчихсан шүү дээ. Үнэндээ би...

Жонгүкийн яриаг шуудхан таслан худлаа инээх зуураа

-Уучлалт гуйх хүн нь чи биш шүү дээ! Намайг тэр үед сонин үйлдэл  гаргасанд уучлаарай. Алдаа байсан гээд өнгөрөөцгөөе.

Хариуд нь Жонгүк урам нь хугарсан янзтай

-Зүгээр дээ...

Ангийнх нь хаалга онгойх чимээнээр харвал Юнги гартаа хоёр сүү барин зогсоно. Тэхён хурдхан л энэ байдлаас зугтахын түүс болсоор

-За, тэгвэл би явах хэрэгтэй болчлоо гэж хэлэн хаалга руу зүглэв.

Хойноос нь харж хоцрох нэгэн гараа чангалан атгаад

-Хён! Та надтай гадуур гараач!

Гэнэтхэн хэлсэн үгс нь бүх хүнийг цочирдуулжээ. Жонгүк өөрөө хүртэл хэлсэндээ итгэж ядаж байгаа бололтой нүд нь ийш тийш тэнэнэ.

Тэхён гацсан байдалтай хэсэг зогсосноо хоолойгоо хэд засаад

-Ю-юу? Чи сая юу гэсэн бэ? хэмээн лавлан асуувал энэ удаа илүү зоригтойгоор

-Хэрэв дургүйцэхгүй гэвэл надтай гадуур гараач?!

-Гадуур гарна гэж болзоо шиг үү?

-Тиймээ, надтай болзоонд яваач. Хён?

Тэхёны царайнд яагаад ч юм инээмсэглэл тодроод ирэв. Тэр энэ үгийг яг л анх Жонгүктэй үерхэж байх үедээ хэлж байснаасаа илүү их догдолно.

Тэрээр үл ялигхан харцаа буулган ягаан туяа татсан хацраа нууж ядан

-Тэгье, гарцгаая...

Тэхёны ийн хариу хэлэхэд баярлаж хөөрсөн Жонгүк бөхийн талархал илэрхийлнэ.

Ганцхан тэднийг ажиглах Юнги л хорсол тээсэн харцаар төөнөх аж. Аль хэдийн гартаа барьж байсан сүүгээ хага базан орхижээ.

Сүү хайрцагнаасаа урсан гарыг нь дагасаар шалан дээр толбо үлдээн тогтоно. Түүний нүдэнд бухимдал, цөхрөл хоёр сүлилдэн үзэгдэх агаад чимээгүйхэн танхимыг орхив.

Тэхён Жонгүкд дугаараа өгж дуусаад эргэн харахдаа Юнгиг хайх агаад амандаа

-Хаашаа явчихав хэмээн шивнэх шахам хэлэхэд Жонгүк хажуунаас нь

-Хэн? хэмээн асуув. Тэхён толгойгоо сэгсрэн

-Хэн ч биш дээ...

...

Нар хэдийн жаргаж, салхи жихүүнээр үлээнэ. Тоглоомын талбайн захын сандал дээр суух Тэхён гартаа лаазтай хийжүүлсэн ундаа барьжээ.

Том том балгаж байтал хэн нэгэн шуудхан булаагаад авчихав. Юнги шуудхан л нэг том балгаад

-Хонгор минь, хүйтэн үед битгий хүйтэн ундаа ууж бай. Хоолой чинь өвдчихнө шүү дээ!

Тэхён нүдээ эргэлдүүлэн

-Ойлголоо доо

Юнги гүн санаа алдан тэнгэр өөд ширтээд

-Тэхён?

-Ммн.. хариу болгон авиа гаргахад тэр үргэлжлүүлэн

-Би чамд тийм ч их хайртай биш бололтой...

-Яагаад тэгж бодоов?

-Би чамайг өөрөөсөө явуулмааргүй байна.

Уучлаарай.... Би дахиад л тэнэг юм яриад эхэлчихлээ.

DON'T LEAVEWhere stories live. Discover now