004

309 37 8
                                    

...

Тархи нь хэсэгтээ л саатан, хоосон хана ширтэж суув. Ухаан мэдрэлгүй болсон түүнийг хаалга саван орж ирэх Юнги дэлхийд авчрах шиг болов...

Юнги цүнхээ шалан дээр хэнэгчгүй шидэж орхиод, цэвэрхэн хураасан орон дээр нь тэрийн хэвтэнэ.
-Яа! Ким Тэхён, надад ус хийгээд ирээч.

-Ю-Юу?

-Ус хийгээд ирээ! Бэлтгэлээсээ шууд ирсэн болохоор ядраад яг үхэх шахлаа...

Түүний үгийг сонсохгүй байна уу гэлтэй хоосон харцаар төөнөх нэгнийг одоо л  анзаарсан Юнги

-Ашш, золиг минь! Наад ухаан санаа чинь хаана яваад байгаан?

-Х-хён...

-Мм, яасан?

-Та надад сайн юм уу?

Ичиж, зоволгүй шулуухан ийн хэлсэнд нь гайхахын дээдээр гайхсан Юнги шүлсэндэн хахаж цацан
-Ю-юу? ЧИ ЗҮҮДЛЭЭД БАЙГАА ЮМ УУ!! БИ ЧАМД ЯАХААРАА...

Тэрээр хэсэг чимээгүй болсоноо хэлэх үгээ олсон бололтой, үргэлжлүүлэн
-Яасан? Би тийм гей юм шиг харагдаад байна уу?

-Үгүй ээ, н-нөгөө... Юмыг яаж мэдхэв гээд л...

-Ашшш, зүгээр л надад ус өгчих тэгэх үү?

-Ойлголоо... гэсээр Тэхён өрөөнөөс хурдлан гарах бол орон дээр нь үлдсэн нэгэн амандаа

-Би тийм илт байсан юм байх даа. Тэр яаж мэдсэн юм бол? хэмээн өөрөө өөртөө шивнэх аж.

...

Өглөөний наранд инээмсэглэн алхах Тэхён, Юнги хоёр ямар нэг хөгжилтэй зүйлс ярилцана.
-Хён! Би тэгээгүй шдээ...

-Тэгээгүй гэнэ шүү! Нулимсыг чинь тоссон бол бассейн дүүрэх байсан биз.

Тэд ийн ярилцсаар сургуулийн хаалгаар орж ирэв. Хүүхдүүд бужигнан, хэд хэдээрээ явах агаад нэг жижигхэн хүү гүйсээр тэдний урд ирэв.

Бор үс, онигор нүдтэй бяцхан залуу ичингүйрэн

-Тэхён?

Түүнийг тархин дотроосоо хайн хэн гэдгийг нь бодон зогсох Тэхён хий л инээмсэглэнэ.

-Тэхён, би чамд энийг өгөх гэсэн юм хэмээгээд гарт нь шоколадын хамт захиа үлдээн гүйгээд явчихав.

Тэднийг чимээгүйхэн ажиглаж байсан Юнги хөмсөг зангидан

-Хэн юм?

-Мэдэхгүй ээ...

-Битгий унш. Наадхаа хаячих!

Түүний ширүүхэн хоолойнд гайхсан Тэхён ёжтой инээмсэглэл тодруулан

-Яагаад хаяна гэж? Намайг хардаа юу!?

-Ю-юу? Би юу??

-Хөөх тэр гоё бичдэг юм байна. "Энэ захиаг юу гэж эхлүүлэхийг мэдэхгүй байна. Үнэнийг хэлэхэд би чамайг анх хараад л дуралчихсан.

Түүнээс хойш чимээгүйхэн ажиглаж байсан ч би чамд дэндүү их сайн болчихсон бололтой. Ким Тэхён? Надтай үерхэх үү?

~Пак Жимин..."

Тэхён ийн захиагаа чангаар уншиж эхэлэхэд уур нь багтарч ядах Юнги гүйгээд явчихав. Тэхён мөрөө хавчин

-Юундаа ууралдаг байнаа? гэсээр анги руугаа зүглэн алхахдаа инээмсэглэл нь ор сураггүй замхарах нь тэр.

Түүний урдхан талд Жонгүк зогсох ба тийм ч намхан биш, эгдүүтэй охин захиа бололтой зүйл атгуулна. Хариуд нь Жонгүк дулаахнаар инээмсэглэх агаад үл ялиг гаранд нь хүрнэ.

Тэсэж, тэвчихийг хүссэн ч оргилсон их уурандаа дийлдэн нүд ирмэх зуурт л Жонгүкийн гарнаас чирэн алхана. Харсан зүгтээ явсаар сургуулийн дээвэр дээр ирэхдээ л сая нэг амьсгаагаа гаргах шиг.

Түүний хажууд зогсох Жонгүк асуулт ирсэн харцаар төөнөнө. Юу хэлэх, яах ёстойгоо хэдэнтээ бодоод зүгээр л тэвэрчихсэн.

Амандаа аяарханаар "Санасан шүү" гэж хэлэх нь Жонгүкт хангалттай чанга бөгөөд тод сонсогдоно.

Миний хамгийн их хүссэн зүйл энэ л байсан. Чангаас чанга тэврэх, дахин ганцхан удаа...

Дараа нь юу болох нь хамаагүй, зүгээр л миний хамгийн их хүссэн зүйл нь тэврэх л байсан.

DON'T LEAVEDove le storie prendono vita. Scoprilo ora