005

289 36 4
                                    

Тавхан минутын тайвшрал минь Жонгүк намайг түлхэхтэй зэрэгцэн өндөрлөв. Саяхан л сая сая үүлэн дээр хөвж буй мэт байсан бол одоо асар олон зовнилд уначихав.

Тэрээр над руу учир битүүлэг харцаар ширтэнэ. Түүнийг мэддэг болсоноос хойш, түүнийг хайрлаж, үерхэж эхэлснээс хойш нэг ч удаа тэр над руу ингэж харж байгаагүй.

Энэ харц яг юуг илэрхийлэх гэж хичээнэ вэ? Яг юуг? Юунд тайлагдаж үл болом хачирхалтай харцаар ширтэнэ вэ...

Жонгүк цээж рүү минь хүчтэй нь аргагүй түлхэн
-Ямар новшоо хийгээд байгаан бэ? хөмсөгөө зангидсан чигтээ ийн орилох нь холгүй асуухад нь хэлэх үгээ ололгүй хий л ангалзана.

Тэр нүдээ эргэлдүүлэн цааш явах гэхэд нь өөрийн мэдэлгүй зогсоож орхив. Хүүхдийн арьс шиг булбарай гарнаас нь хүчлэн татаад

-Битгий яв хэмээн шивнэв.

Жонгүк гараа салгах гэж яаралгүй
-Хөөе, чи зүгээр үү? Намайг хүнтэй андуураад байгаа юм биш үү? энэ удаа тэр аргадсан янзтай зөөлнөөр асууна.

Магадгүй тэр миний нүднээс юу юугүй урсах гээд байгаа нулимсыг анзаарсан байх. Үгүй ч байж мэднэ. Гар минь чичирж, хөл минь салганан үсэгнүүдээ арай чүү нийлүүлэн нэг л үг хэлсэн юм.

"САНАСАН ШҮҮ"

Энэ ганцхан үг миний амнаас бус зүрх сэтгэлээс минь дэндүү их гарахыг хүссэн бололтой. Бараг л шивнэх мэт боловч хэтэрхий тод хэлсэн үгийг минь тэр сонссож амжсан нь мэдээж.

Харин тэрээр гайхсан янзтай хэсэг азнаснаа юу ч хэлэлгүй хар хурдаараа гүйгээд явчихав. Магадгүй намайг галзуу гэж бодсон биз. Эсвэл намайг жигшин, зэвүүцсэн байх. Эцсийн эцэст тэр зүгээр л зугтчихлаа.

Надаас...
Миний сэтгэлээс...

Ардаас нь харсаар хоцрохдоо тэсгэл алдам нулимсаа урсгаж орхив. Хэтэрхий их энэ нулимсны хэмжээг хэлж чадах нэгэн энэ орчлонд үгүй биз.
Магад бурхан л тааж, дөхүүлж мэднэ. Үзэгдэх орчин минь бүрэлзэж нүд харанхуйлах нь улам л дургүй хүргэмээр...

Уг нь уйлж, орилох үед уужирч тайвширдаг  атал яагаад улам л хэцүү болоод байгаа юм бол?

Жонгүк хурдтай нь аргагүй шатаар бууна. Замд нь таарсан багш, найзуудаа ч үл тоон гүйсээр булангийн эзэнгүй ангид орж ирэв.

Тэрээр хаалга налан суухдаа өөрийн эрхгүй цээжиндээ гараа тавина. Хурдан хурдан цохилох зүрхээ тогтоож үл чадан хэд хэд цээж рүүгээ цохиод авав.

Дараа нь бага зэрэг инээмсэглээд
-Би яагаад догдлоод байна аа? хэмээн хэн нэгэнд үл хандан өгүүлэхдээ инээмсэглэхээ больж үл зүрхлэнэ.

Түүнийг юу бодож ийн нүүр дүүрэн инээмсэглэж буйг хэн ч хэлж чадахгүй нь лавтай...

...

Тэхён тааз ширтэн ямар нэг зүйл эргэцүүлнэ. Тэрээр хажууханд нь байх утас руугаа гараа явуулан "Юнги хён" гэж тэмдэглэсэн дугаар луу залгана.

Нэг дуудуулаад л шуудхан  утсаа авахад нь Тэхён хоолойгоо нэг засаад

-Хён...

-Мм~? нойрмог хоолойгоор хариу болгон дуугарахад Тэхён

-Би танаас нэг зүйл асууж байсан даа... Надад сайн юм уу гээд л...

Саяхан л унтаж байна уу гэлтэй байсан залуу элт сэргэсэн нь мэдрэгдэн

-Ю-юу ярих гээд?

-Та намайг яагаад тэгж асуусныг мэдэх үү?

Юнги чимээгүйхэн чагнах агаад Тэхёныг ярьж эхлэхийг тэвчээртэй нь аргагүй сонсоно.

-Хён, би яг галзуурахнээ...
Юу хийвэл дээр бол? Б-би тантай уулзаж болох уу?

Тэхёны хоолой улам л цааш холдох мэт болохтой зэрэгцэн гэнэтхэн л тасарчихав. Гагцхүү утсаа салгасныг нь илтгэх шиг дохио л дахин дахин дуугарах аж.

DON'T LEAVEWhere stories live. Discover now