001

731 57 6
                                    

-2016 оны 2р сарын 29-

-"Зөндөө их хүлээсэн үү" хэмээн өндөр хар үстэй залуу утсаар ярина. Ярих үед нь амнаас нь уур савсах бөгөөд замын цаана зогсох хайртыгаа харах гэж хичээх аж.

Харин замын нөгөө талд зогсох бор үстэй нэгэн утсаа чихэндээ наан хошуугаа үл ялиг унжуулан

-"Тае, яагаад ингэж их хоцорсон юм? Би бүр хагас цаг хүлээсэн! Би гомдлоо за юу?!" хэмээн гомдоллоно.

Тэхён хөнгөхөн инээгээд

-"Миний туулай үнэхээр их хүлээсэн бололтой. Зөндөө их даарсан уу? Өө, Гэрэл асчихлаа гүйгээд ир" гэж хэлэн утсаа халааслана.

Жонгүк шинэхэн цас орсон халтиргаатай замаар хар хурдаараа  гүйх бөгөөд хажуунаас нь ирэх машиныг анзаарсангүй...

Тэхён гараа дэлгэн түүнийг хүлээх ч хайртай залуугийнх нь хоолойн оронд цас чахрах чимээ, хүмүүсийн шуугиан сонсогдоно. Тэхён удаанаар нүдээ нээхдээ төсөөлшгүй зүйлтэй харц тулгарч орхив.

Түүний хайртай залуу, түүний хамгийн эрхэм нэгэн цустайгаа холилдон замын голд амь тавин хэвтэнэ. Тэхён урагш гүйж түүн дээр очихын оронд арагшаа нэг алхам ухарсан юм.

Түүний тархи, бие бүх зүйл хяналтаас гаран зогсож байсан газраа сөхрөн суугаад нүдээ дарна.

'~Тэдний анх танилцаж байсан мөч

~Тэхён Жонгүкд сэтгэлээ илчилсэн орой

~Анхны болзоо

~Тэдний ойн баяр'

Энэ бүх дурсамжууд Тэхёны толгойд хэдэн секундын дотор хэдэнтээ эргэлдсэнд сая нэг ухаан орон түргэний машин руу гүйнэ. Түргэний эмч Тэхён рүү харан

-"Уучлаарай, та энэ хүнийг таньдаг юм уу?" хэмээн асуухад Тэхён толгой дохин машинд суун

-"Би түүний найз залуу нь байгаа юмаа. Тэр яаж байна?"

Эмч найз залуу гэх үгийг нь сонсоод гэнэт л эелдэг зан нь солигдон хог харж буй мэтээр ярвайн

-"Одоохондоо хэлэх боломжгүй. Найдвар бага" гэж хэлэхэд сувилагчид хоорондоо тэднийг заан шивнэлдэнэ. Гэхдээ Тэхёнд энэ хамаа байсангүй.

Түргэний орон дээр хэвтэх Жонгүкийн гараас атган хацрыг нь илэн

-"Зүгээр дээ, зүгээр" хэмээн дахин дахин шивнэнэ. Хагалгааны өрөө рүү орсон Жонгүкийн араас цус нэвчсэн цагаан өнгийн ороолтыг барин санаа алдана.

Ороолтны нэг өнцөг дээр цэвэрхнээр taekook хэмээн оёсон байх бөгөөд Тэхёны хүзүүнд нөгөө хос нь харагдана. Цус болсон гараа эргүүлж тойруулан хараад утсаа гаргаж ирэн "Юнги хён" гэх дугаар луу залгана.

 Цус болсон гараа эргүүлж тойруулан хараад утсаа гаргаж ирэн "Юнги хён" гэх дугаар луу залгана

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Удаан дуудуулсаар утасны цаанаас нойрмог хоолойтой залуу

-"Тэхён чи намайг сэрээчихлээ"

-"Юнги хён, Ю-Юнги х-хён..." хэмээн гацаж түгдрэн зөөлхөнөөр хэлэхэд Юнги санаа зовсон өнгөөр

-"Хөөе, зүгээр үү? Бие чинь өвдөөд байгаа юм уу? Би одоо очлоо" 

Тэхён тэвчиж байсан нулимсаа зөнд нь орхин

-"Хён, Жонгүк үхэх гээд байна. Би яах вэ? Би яах ёстой юм бэ? Т-Та бүгдийг мэддэг шүү дээ. Жонгүк осолд орчихлоо..."

Юнги орноосоо өндийн аль хэдийн хувцасласан байх ба
-"Тэхён, тайвшир. Би одоо очлоо, хаана байгаа юм? Очоод ярилцъя"

Тэхён гацаж түгдрэн арай гэж эмнэлгийнхээ нэрийг хэлээд гартаа байх түүний ороолтыг чанга атгана.

Хагалгааны өрөөнөөс нэгэн эмч гарч ирэхэд Тэхён шууд л

-"Жонгүк зүгээр үү?"

-"Уучлаарай, бид аварч чадсангүй. Жон Жонгүк өвчтөн 2016 оны 2р сарын 29ны оройн 22:47 минутанд нас барлаа. Эмгэнэл илэрхийлье"

Тэхён итгэхгүй байгаа бололтой толгой сэгсэрсээр

-"Жонгүк үхээгүй! Жонгүк үхээгүй гэж байна!" хэмээн чангаар орилоно.

Сувилагч нар зогсоох гэж хичээх ч улам л ойр тойрныхоо зүйлсийг сүйдлэнэ. Тэхён танил нэгний хоолойг сонсон эргэж харахдаа Юнгиг танив.

Юнги гүйсэн бололтой амьсгаадан зогсоно. Тэхён шуудхан л Юнги рүү гүйж очин өөрөөсөө намхан ахдаа  тэврүүлнэ.

A/N: Идэвхитэй байвал шууд, шууд оруулна. Vote & comment 💜

DON'T LEAVEWhere stories live. Discover now