...
Жонгүк өнгөрөөд хэдэн өдөр болсон ч Тэхёны байдал улам дорджээ. Тэхён оршуулах ёслолд ч оролцолгүй өрөөндөө бүгсээр өдөр хоногийг аргацаана.Цайвар цэнхэр өнгийн хана, тавиурууд дээр нь жаазтай зураг, номнууд өрөөстэй харагдана. Орон дээрээ тааз ширтэх нэгнийг хаалга тогших чимээ бодлоос нь салгав.
Юнги хаалга налан, хөмсгөө үл ялиг зангидсан байх ба нэг гүн санаа алдаад
-"Ким Тэхён, яг одоо усанд ор. Би хоол хийгээд өгье" гэхэд Тэхён уйлсандаа улайсан нүдээ гараараа хаан
-"Яах гэж?"
Юнги энэ удаа гуйсан, аргадсан өнгөөр
-"Тэхён" хэмээн түүнийг нэрийг дуудсанд
-"Бурхан минь гэж хён! Та яачхаад байгаа юм бэ?! Надад хэцүү байна. Ойлгож болохгүй гэж үү? Ядаж та ойлгох хэрэгтэй биз дээ" хэмээн сааралтсан хоолойгоор хэлэх аж.
Юнги тайвшрах гэж хичээн нүдээ аниад дахин нөгөө л нэг зөөлөн аргадсан өнгөөрөө түүнийг нэрийг дуудна.
-"Тэхён, хэцүү байгааг чинь мэдэж байна. Гэхдээ чи өөрийгөө бодох хэрэгтэй"
Тэхён тэссэнгүй бололтой орноосоо өндийн чангаар орилж эхлэв.
-"ИНГЭЖ ЯРИХАА БОЛЬ! Та ер нь юу мэднэ гэж? Миний талаар юу мэднэ гэж!?
Та хайртай хүнээ үхэж байгааг харж байсан юм уу? Т-та яаж ч тусалж чадахгүй зүгээр харах ЯМАР хэцүүг мэдэх үү? Та-..." түүнийг яриаг таслан Юнги бухимдсан байдлаар
-"Би бүгдийг нь мэднэ! Чиний талаар бүгдийг мэднэ гэж байна.
Чамайг үхсэн амьдын хооронд байхыг харах ямар хэцүү байна гээч? Юунд ч тусалж чадахгүй дээ дургүй хүрдэг.
Одоо энийг хэлэх цаг нь биш ч гэсэн "Би чамд хайртай" муу тэнэг амьтан минь!"
Аниргүй байдал тэднийг хүрээлэн гайхаж чамгүй цочирдсон Тэхён арай гэж үсгээ нийлүүлэн
-"Хэзээнээс?" хэмээн аяарханаар асуув. Юнги ийн асууна гэж бодоогүй бололтой түгдчин
-"Н-Нөгөө ахлах сургуульд"
Тэхён доош шалан дээр суун нүдээ чанга аниад
-"Уучлаарай, саяны явдлыг болоогүй гэж бодъё"
Хөлний чимээ цаашилсаар хаалга хаагдахад л Тэхён сая нүдээ нээн ширээн дээрээ суун гаргацтай нь аргагүй бичнэ.
"Хайрт минь би чам дээрээ очлоо.
Юнги хён намайг хайрласанд баярлалаа, бас уучлаарай"
Тэхён ширээн дээрээ энэхүү бяцхан зурвасыг үлдээгээд хам хум хувцаслан машинаараа хаа нэг тийшээ хөдлөнө.
Тэхёны цонхигор цагаан царай шийдэмгий байдлаар өөрчлөгджээ. Жолоогоо барин явсаар нэг л мэдэхэд далайн хажууд ирсэн байх аж.
Хэсэг салхи мэдрэн зогсож байснаа хажууханд нь байх баригдаж дуусаагүй харуул хийх зориулалттай өндөрлөг рүү гарч эхлэв.
Шатаар өгсөхийн хэрээр тэр газраас бага багаар хөндийрч байв. Төрхөндөө ямар ч эргэлзсэн өнгө аяс тодруулалгүй хамгийн сүүлийн шатаар дээш өгсөв.
Жаргах нарны зүг инээмсэглэлээ илгээн сүүлийн удаа салхийг мэдрэнэ. Хойш ухран чангаар
-"Би очлоо" гэсээр хар хурдаараа үсэрч орхив.

Эхэдээ далайн хүйтнийг мэдрэн тийчилсээр удаанаар амьсгаа нь боогдож эхлэв. Биеийг нь хэдэн мянган зүүгээр шивж буй мэтээр хөндүүрлэх ч түүний толгойд хайртынх нь төрх л бодогдоно.

Эцэст нь удаанаар биеэ суллан усны аясаар нүдээ анин ер бусын тайвшралыг мэдэрч эхлэв. Саяхан л даарч байсан бие нь бүлээцэн, халууныг мэдрэнэ.Тэр өөрийгөө үхэж буйг хагас дутуу ойлгон далайн гүн рүү чиглэнэ.

Харин Юнги түүний зурвасыг уншин хаашаа явсныг нь олох гэж хичээсээр толгойгоо гашилгана. Юнги амандаа
-"Далай" гэсээр машиныхаа өрүүлийг мушгин Тэхёны живсэн далайн дэргэд ирэв.
Юнги хар хурдаараа гүйн эргэн тойрноо харсаар "Тэхён, Ким Тэхён" хэмээн чангаар орилсоор л...
Юнгигийн нүдэнд нулимс хуралдан шивнэх шахам "Тэхён" хэмээн эцсийн удаа хэлэн газар сөхрөн уйлна.