007

249 34 5
                                    

"Дулаахан тэврэлт, хангалттай дулаахан санагдах атал яагаад зүрх минь догдолж булгилах биш харин ч эсэргээрээ гансран зовиноно вэ?

Надад юу юунаас илүүтэй хайртай хүнд тэврүүлэн сууж буй нь надад хангалттай биш гэж үү?"

Тэхёны бодлыг таслан Юнги хүзүүн дээр нь зөөлхөн үнсээд

-Юунд санаа зовоов?

-Н-нөгөө... Зүгээр л хоёулаа долоо хоног хичээлдээ очсонгүй шүү дээ.

-Битгий санаа зов. Би аргалчихна гэсээр мөрөн дээр нь эрүүгээ тавих аж. Юнги нэг гүн санаа алдаад

-Чамд ямар санагдаж байна?

Тэхён тэдний урд тоглохдох кино руу тасралтгүй ширтэх зуураа

-Мадэхгүй юм даа. Би адал явдалтай кинонд илүү дуртай.

-Кино бишээ. Надтай хамт байх ямархуу санагдаж байна? Б-бидний харилцааны тухай...

Тэхён энэ удаа харцаа шал руу шилжүүлэх агаад

-Хён, бид хоёулаа энэ харилцааг юун дээр тогтож буйг мэдэж байгаа. Та миний юу яриад байгааг ойлгож байгаа биз дээ?

Түүний хариуд Юнги хөнгөхөн инээд алдан толгойгоо хальт дохисхийн

-Уучлаарай, би тэнэг юм ярьчих шиг боллоо.

Тэхён түүнийг өөр лүүгээ бага зэрэг ойртуулан хоёр нүдэн дээр нь ээлжлэн зөөлхөнөөр үнсээд

-Хён, өөр зүйлд сатааралгүй яг энэ мөчүүдээ л мэдэрхийг хичээе. Тэгэх үү?

Түүний бүдүүн чихэрлэг хоолойнд ховсдуулж орхисон Юнги толгойгоо удаанаар дохино. Тэхён бага багаар ойртсоор л...

...

DON'T LEAVEWhere stories live. Discover now