•Intro•

6.5K 405 46
                                    

"Би чамд эхнэрээ түрээсэлье."

***

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

***

Хэн нэгэн нь на­даас илүү бичиж ча­дах л байх. Гэх­дээ минийх шиг түүх тэдэнд байхгүй. Хэн нэг нь надаас хамаагүй илүү нам­тар түүхтэй л байх. Гэхдээ яг минийх шигээр эхэлж чадахгүй...

"Крис..."


Түүний нэрийг шивнэхдээ би харцаа дээш өргөж, айдсаа үргээн инээмсэглэхийг хичээдэг. Зүрхэнд хурах мянга, мянган түгшлээ тайтгаруулж, оронд нь сайхан зүйлс бодон төсөөлөхийг хүсдэг байв.

Хаалгаар орж ирэх тэр өдөр бүр л дэндүү залхсан янзтай харагддаг юм. Зүгээр дээ. Би ч бас залхаж байна...

Тэр бол миний эр нөхөр. Хараал идсэн амьдралын минь харанхуй сүүдэр болж ирсэн эр нөхөр гэх хүн!

"Зайлж үз."

Түүний нэгэн хэвийн тогтсон хариултанд эхэндээ уйлж шаналдаг байсан ч одоо аль хэдийн дасч орхижээ.

Дэндүү хүйтэн. Дэндүү хэрцгий...

Энэ үгс нь хүйтэн мэс хоолой дагуулан зурсаар цаашлан зүрхийг минь сийчих шиг өвтгөнө. Нэг мөсөн алчихгүй зовоохдоо дахин, дахин зоож хааяа нэг жижигхэн тайтгаралаар тэр шархаа эмчилж өгдөг байв.

Сул дорой, юу ч хийж чадахгүй арчаагүй мэтээр намайг бүү хараарай. Би үүний төлөө юу ч хийж чадахгүй. Хүсдэг ч зүгээр л чадахгүй!

Юу гээч?

Би нөхрөөсөө хэзээ ч хайр мэдэрч байгаагүй ээ. Чин сэтгэл, ямар нэг дулаахан зүйл... Нөгөө нэг нөхрийн халамж... Энэ бүгд надаас дэндүү хол.

Гэтэл тэр өдөр... Зөвхөн тэр өдөр шүү.

Түүний амнаас миний нэр анх удаа маш дулаахнаар сонсогдсон юм.

"Инсү-яа... Хүрээд ирээч."

Гал тогооны өрөөнд аяга таваг угааж байсан би түүний амнаас урссан новшийн ганцхан өгүүлбэрт хөөрч догдолсондоо тэнгэрт нисэх шахаж билээ. Одоо ч сайн санаж байна.

Крис над руу инээмсэглэж байсныг...

Хөхөрч хавдсан туранхай гарыг минь тэр урьд өмнө нь хүрч байгаагүйгээрээ зөөлнөөр илж, одоо ч гунигийн сүүдэр тусчихсан нүдэн дээр минь үнсэж өгснийг...

Би сайн санадаг юм.

Түүний өмссөн хар цамц нь хурц тод нүд хөмсөгтэй нь гайхмаар сайхан зохицохдоо намайг цоо сүлбэх шиг л санагдуулж билээ.

"Чи надад туслах хэрэгтэй байна."

Тусламж?

"Я..Яаж?"

"Жиминийг санаж байна уу?"

Жимин бол миний нөхөрт маш их хэмжээний мөнгө зээлдүүлсэн ямар нэг том компаний захирал байсан юм. Сахиусан тэнгэр шиг харцтай, зөөлхөн дулаахан мэт харагддаг хэрнээ нэг талаараа Крисээс ч харгис нэгэн гэдэг нь анзаарагдсан.

Тэр хоёр хэд хоногийн өмнө энд маргалдаж багахан зодоон болоход л би түүнийг мэдэж авсан л даа... Крис түүний нүдэн дээр аргадах гэж очсон надад уураа гаргах тэр үед л Жимин намайг анзаарч харсан байх. Тэр бид хоёрын анхны уулзалт нэг иймэрхүү л болж өнгөрсөн нь инээд хүргэм.

"Т..Тийм ээ..."

"Өнөөдрөөс чи түүний эхнэр."

Ингээд л...

Орвонгоороо эргэчихсэн! Тэр чигтээ...

Дэлхий ертөнц хүртэл... Газраас тэнгэр хүртэл... Гариг, од эрхэс бүх зүйл... Бүгдээрээ өөрчлөгдчихсөн.

"Крис! Юугаа яриад байгаа юм?"

Үнэндээ би тоглоом биш шүү дээ. Надад өөрийгөө өмгөөлөх эрх бий.

Гэхдээ энэ хэнд ч хамаатай байгаагүй ээ. Тэр тусмаа баян, эрх мэдэлтэй, хүчирхэг эрчүүдийн хувьд "би" гэх хүн зүгээр л утсан хүүхэлдэй.

"Ч..Чи намайг зарчихаа юу?"

"Үгүй ээ. Инсү! Тоглож байна уу? Тэгээд ч өөрийгөө тийм үнэтэй гэж бодоо юу? Энэ бидэнд ашигтай. Би зүгээр л чамайг түрээсэлчихсэн."

Үүнийг тэмдэглэх хэрэгтэй биш гэж үү? Түүхэнд хамгийн анх удаа эхнэрээ өөр эрд түрээсэлсэн залуу Крис Ву гэж...

"К..Крис! Гэхдээ би... Надад чамд хэлэх юм байгаа---"

"Чи одоо Жиминий эхнэр. Хувцсаа бэлд. Тэр чамайг удахгүй ирж авна. Тэнэг зүйл хийх хэрэггүй шүү. Инсү... Эсэргүүцвэл юу болохыг нь бид хоёулаа мэднэ~"

Хараал ид! Энэ үед би жирэмсэн байсан...















>>>

Hii ERAs❤

Валентиний өмнөх өдөр ийнхүү би нь шинэ бичвэрээ эхлүүлж байна аа~

"Rent a wife" буюу "Түрээсийн эхнэр" бичвэртэй минь хамт байгаарай.

Хайрлаарай.

Zulaa_JM -д зориулав. (Тиймээс голоос нь хаяхгүй дуусгах болно оо.)

Rent a WIFE || PJM [Completed]Where stories live. Discover now