9. Крис Ву...

3.1K 361 44
                                    

"Өмнө нь яагаад анзаарч байгаагүй юм бол? Түүнээс тийм тод гэрэл цацардаг гэдгийг..."

***

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

***

KRIS's POV

Хаалганы бариулыг доош дарсаар онгойлговол дахиад л хоосон гэр минь намайг угтав.

"Новш гэж..."

Би амандаа бувтнасаар дотогш орлоо.

Ямар гээчийн хоосорсон мэдрэмж дотроос минь оргилоод байгааг мэдэх юм алга. Үнэхээр энд одоо юу ч байхгүй.

Цааш явсаар буйдан дээр суугаад халааснаасаа нэг ширхэг тамхи гаргаж ирэн асаахдаа хажууханд байх сандал дээр хэн нэгний цамц байхыг анзаарав. Энэ гэрийг дүүргэдэг байсан тэр хүний орхиод явсан цамц...

Инсүг явснаас хойш сар гарны хугацаа өнгөрчээ.

Эхэндээ мэддэггүй байсан юм. Тиймдээ ч түүнийг байхгүйд дурлаж байлаа. Тийм ээ, би үнэхээр тэр эмэгтэйд дургүй.

Үнэндээ тэр гурван жилийн өмнө гэрт минь ирж байсан жаахан охин одоо ч хэвээрээ юм шиг санагддаг. Юу ч мэдэхгүй, хэтэрхий гэнэн цайлган. Хэтэрхий... Хэтэрхий гэнэн шүү. Бас дуулгавартай.

Эмэгтэйчүүд надад дуртай байдгийг би мэднэ ээ. Тэр ч надад дуртай байсан. Намайг хайрласан. Эндээс явах хүртлээ тэр надад хайрыг өгдөг байлаа.

Харин би... Тэнэг юм шиг л... Өөрийгөө ч мэдэхгүй.

Тэр хэтэрхий сайхан сэтгэлтэй байсан бол би дэндүү тэнэг байж.

Аавынхаа эмчилгээний төлбөрөөс болж л тэр надад бүхнээ өгчээ.  Төрсөн аав нь ч биш зүгээр л  үрчилж авсан нэг эрийн амь насны төлөө, гэр бүл гэгдэх ч түүнийг бодож сардаа нэг л удаа утсаар ярьдаг хүмүүсийн төлөө тэр жаахан охин өвөрт минь орсон.

Rent a WIFE || PJM [Completed]Where stories live. Discover now