2. Сайхан амраарай...

3.6K 386 40
                                    

"Хайрыг худалдаж авах боломжгүй. Хайр өөрийгөө бэлэглэдэг юм."

***

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

***

"Газартаа уусан шингээд, тэнгэрт халин одох тэр үед би сүүлийн амьсгалаа авна... Тэгэхдээ харамсал дүүрэн өнгөрөх болов уу? эсвэл сэтгэл өндөр дуусгах болов уу?..."

Жиминий хоолой зочны өрөөнөөс дуулдах агаад энэ үед нь би нүдээ нээж ядсаар дээш өндийж байсан юм. Ингэж тайван унталгүй их уджээ. Нойр ханачихлаа.

"Хэлж мэдэхгүй ч хүсээгүй дурлалаа нээж нэг өчвөл өчүүхэн зүрх минь дийлнэ гэж найдъя. Хүсээгүй дурлал гэснийг минь та анзаарсан байх."

Тэр ном уншиж байна...

"Жимин?"

Аль хэдийн орой болчихсон байхыг бодвол би их удаан унтсан бололтой. Энд тийм байдалтай ирээд л Жиминий хүссэнээр шууд унтчихсан...

"Өө сэрчихсэн үү?"

Түүнийг ийн асуугаад инээмсэглэхэд би нүдээ нухлан үсээ хойш илнэ.

"Би хоол хийчихсэн. Өлсөж байгаа биз дээ?"

"Ю..Юу? Гэхдээ... Би хоол хийхгүй байсан гэж үү? Гэр цэвэрлэж, ямар нэгэн зүйл цэгцлээд л... Чи мэднэ дээ."

Энэ зүйл надад инээдтэй санагдсан болохоор намайг тэсэлгүй багахан инээхэд тэр нөгөө номоо доош тавиад урд минь ирлээ.

"Чи миний эхнэр болохоос биш үйлчлэгч биш шүү дээ. Бүгдийг нь чи хийхгүй. Би байгаа."

Хөөх... Бүр мартаж орхиж. Эхнэр гэдэг чинь үйлчлэгч биш шүү дээ.

Яагаад ч юм энэ өгүүлбэр "чи ганцаараа биш" гэх шиг чихэнд минь цуурайтаад байлаа. Хэт хэтрүүлж бодоод байх шиг байна.

Гэхдээ...

Түүний дэргэд ямар ч хүйтэн зүйл хормын дотор л хайлан урсах байх...

Би түүнийг даган гал тогооны өрөө рүү алхвал гоёмсог ширээ намайг угтав. Тэр ч бас хоолоо идээгүй байна. Өлсөхгүй байгаа юм байх даа?

Rent a WIFE || PJM [Completed]Where stories live. Discover now