11. Ихэр...

2.6K 328 18
                                    

"Хайртыгаа өвтгөдөгтөө өөрийгөө үзэн ядна..."

***

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

***

Тэр өдрийн хачин гэмээр давхцалаас болж би Сэра гэх эмэгтэйг арай өөрөөр харах болсон юм. Үнэндээ түүний хэлсэн үгст гомдож, багахан уур хүрдэг байсан ч түүнд яг юу тохиолдсоныг гадарлах ч тэнхээгүй явж...

Нэг тийм бүтэлгүй хайр байдаг даа... Сэрагийн хувьд тэр нь бүтэлгүй биш боломжгүй байсан нь, тэгээд бүр тэр хайрандаа үнэнч зогссоор байсан нь сэтгэлийг минь хөдөлгөөд байв. Сэтгэл хөдөлгөх гэхээсээ илүү түүний оронд өөрийгөө тавьж бодох төдийд л зүрх өвдөж байсан юм. Тэгсээр хэд хэдэн уулзалтын дараа бид найзууд болж чадсаныг нуух юун.

Ерөнхийдөө тэр өдрөөс хойш бараг сарын хугацаа өнгөрсөн.

"Крис... Чи энд ирэх хэрэггүй байсан юм."

Гадаа цаг агаар үгээр хэлэмгүй сайхан байсан ч нэг л хачин гэмээр мэдрэмж намайг дүүргээд байсан юм. Ингэх гээд л байж...

Удаан ирээгүй асрамжийн газрынхаа үүдэнд түүнтэй таарсандаа багахан бухимдсан минь энэ. Гэтэл тэр намайг удтал ширтсээр ард минь зогсох Жимин рүү хальтхан харав. Гэдэс минь хэвийн хэмжээнээсээ томорсон байх нь гарцаагүй ч Крист энэ тухай хэлэхгүй байсан нь дээр гэж шийдсэн.

"Тэд намайг дуудсан..."

Тэр хариуд нь ингэж хэлээд саарал хослолоо янзалсан болоод цагаан өнгийн барилга бүхий асрамжийн газар луу минь түрүүлэн  орлоо.

"Битгий уурла л даа. Инсү... Энэ зүгээр. За юу?"

Ойн баярын өдөр Крист ер нь ямар хамаатай юм? Өө нээрээ тийм л дээ. Тэр чинь хандив өргөгч. Би яаж мартаж чадав аа?

Гэхдээ энэ миний амьдарч байсан гэр. Тэр энэ газарт хандив өргөх тухай бодох ч үгүй байсан гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна.

Rent a WIFE || PJM [Completed]Where stories live. Discover now