10. Сахиусан тэнгэр...

2.9K 313 24
                                    

"Тэнгэрийн нэрээр тангарглаач. Дахиад хэзээ ч гунигтай байхгүй гэж..."

***

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

***

"Инсү-яа... Намайг хурдхан тэврээд өгөөч."

Түүнийг ийн хэлмэгц би хамаг хурдаараа түүнд ойртоод хамгийн чангаараа тэврэв. Тэгэхэд тэр бэлхүүсээр минь гараа оруулан чангалаад хүзүүнд минь нүүрээ наан гүнзгий гэгч нь амьсгалж байсан юм.

Нэг тийм жирэлзсэн мэдрэмж...

Зүрхэнд минь сая сая одод гялтаганаж, энэ тэнд цэцэг дэлбээлэн ургах шиг нэг тийм жирэлзсэн мэдрэмж л намайг дүүргэнэ.

Хачин юм.

Урьд өмнө нь ийм зүйл мэдэрч үзээгүй шүү дээ. Хайртай залуугаа тэврээд, түүнд ч бас тэврүүлээд, түүний хүсч яарсан догдлолыг нэгэн оршихуй мэтээр мэдрэх хичнээн сайхан юм бэ? Энэ их догдлол дундаа автаад галзуурах нь.

Ямар аюулгүй тайван байгаагаа хүртэл үгээр илэрхийлж чадахгүй бололтой... Зүгээр л...  Зүгээр л... Хэн нэгэн намайг хайрлаж байгааг мэдрэх үнэхээр тухтай юм.

"Үнэхээр үү? Инсү..."

Удалгүй би түүний сааралтан дуулдах гүн хоолойнд балмагдах дөхөв.

Тэр арай...

"Та... Та зүгээр үү?"

Тэврэлтээ суллан Жиминий царайг эгцлэн ширтвэл үнэхээр л таамагласан шиг минь түүний хацар дээр нулимс тогтчихсон доош удаанаар урсаж байлаа.

Тэр яагаад...

"Я..Яагаад уйлаад байгаа юм?"

Гараа удаанаар дээшлүүлэн түүний хацарт хүртэл тэр гарыг минь давхарлан атгаад нүдээ аних аж.

Rent a WIFE || PJM [Completed]Where stories live. Discover now