4. Сүни...

3.2K 356 57
                                    

"Шархалсан зүрхийг цаг хугацаа эдгээж өгнө..."

***

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

***


Jungkook's POV

Үүрээр утсанд минь зурвас ирэх чимээ дуулдахад би Тэхёныг түлхээд инээд алдсаар утсаа авав.

"Хэн юм?"

"Жимин хён байна."

Mochi
Жонгүг-а... Сүни над руу зурвас бичсэн. Би одоо яах вэ?

Бурхан минь... Энэ ах чинь юугаа яриад байна аа?

"Сүни эгч түүн рүү зурвас бичсэн гэнэ үү?"

Өмнөх явдлын тухай бодоход л хоолой минь сааралтаж, нүдэнд нулимс бүрхээд ирэв. Үүнийг минь Тэхён анзаарсан аятай санаа алдсаар утсыг минь аваад түүн рүү хариу бичлээ.

Kookie
Жимин. Амьсгал... Бид ч бас түүнийг санаж байна. Үнэхээр их.

Mochi
Тэр жинхэнээсээ над руу зурвас бичсэн...

Kookie
Боломжгүй шүү дээ. Хоёр жилийн өмнө тэр бидний нүдэн дээр амиа алдсан. Сана... Тэр үхсэн.

"Жимин хён... Үнэхээр түүнийг мартаж чадахгүй бололтой."

Тэр Сүниг чин сэтгэлээсээ хайрладаг байж... Чин сэтгэл, бүх зүрхнээсээ түүнд дурласан. Цорын ганц хайр нь зөвхөн тэр л байсан юм. Жимин хён түүнийг харахдаа дэлхий дээрх хамгийн аз жаргалтай нэгэн болдог байсныг санаж байна. Харин харцанд нь багтахдаа инээмсэглэлийг бэлэглэдэг байсан тэр эмэгтэй нь тэнгэрт одоход Жимин хён энэ дэлхийн хамгийн гунигтай нэгэн болон өөрчлөгдсөн юм...

"Хүлээх хэрэгтэй... Цаг хугацаа эдгээж өгнө шүү дээ."

Тэхён мөрийг минь дэрлэн инээмсэглэхэд би буржгар үсээр нь хамраа гүйлгэнэ.

Түүнээс ер бусын үнэр үнэртдэг...

Хэрвээ бурхан хүн бүрт онцгой нэгнийг явуулдаг бол тэр нь миний хувьд Тэхён л байх байсан биз. Гэхдээ энэ хайрыг үнэндээ бид чин зүрхнээсээ хүсдэг байгаагүй... Бид бусад шиг л байхыг эрмэлзэж, охидтой зугаацдаг байсан ч хэзээ ч жинхэнэ байж чадахгүйг ойлгосон. Тэгээд нэг, нэгнээ олсон. Бидэнд ойлголцох гэж ярилцах шаардлага байгаагүй. Зүрхнүүд минь л бие, биенээ таньчихсан юм...

Rent a WIFE || PJM [Completed]Where stories live. Discover now